Ирээд, Намайг дага
Би Ариун Сүнсний бэлгийг хэрхэн хүлээн авдаг вэ?


Би Ариун Сүнсний бэлгийг хэрхэн хүлээн авдаг вэ?

Баптисм хийлгэснийхээ дараа бид гишүүнээр батлагддаг. Энэхүү ёслолын үеэр бидэнд “Ариун Сүнсийг хүлээн авна уу” хэмээн хэлдэг. Энэ нь бид хүсэлтэй байж, Ариун Сүнсийг амьдралдаа урин мөн тушаалуудыг итгэлтэйгээр сахих аваас Ариун Сүнс бидний мөнхийн хамтрагч байна гэсэн үг юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Залуу эмэгтэйчүүдэд Ариун Сүнсний бэлэг амьдралынх нь турш тусалж, адислах болно гэдгийг ойлгоход нь ямар судрууд болон хэлсэн үгс туслах вэ?

Үйлс 8:14–17; С ба Г 33:15; Итгэлийн тунхаг 1:4 (Ариун Сүнсний бэлэг гар тавилтаар хүртээгдэнэ)

1 Нифай 2:9–20 (Нифай Ариун Сүнсийг хүлээн авахуйц байхын жишээ юм)

1 Нифай 15:1–11 (Тушаалуудыг дагахгүй аваас Ариун Сүнсийг хүлээн авч чадахгүй)

1 Нифай 16:14–29; 18:8–22; Aлма 37:38–46 (Лиахонагийн жишээ)

С ба Г 20:77 (Ариун ёслолоос хүртсэнээр бид гэрээнүүдээ шинэчилж мөн үргэлж Сүнстэй байж чадна)

С ба Г 121:45–46 (Бид энэрэлтэй, ариун журамтай байх аваас Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байх болно)

Хэнри Б.Айринг, “Таны хамтрагч Ариун Сүнс,” Ensign эсвэл Liahona, 2015 оны 11-р сар, 104–107

Дэвид А.Бэднар “Ариун Сүнсийг хүлээн авна уу,” Ensign эсвэл Лиахона 2010 оны 11-р сар, 94–97

Ариун Сүнсний бэлэгИтгэлдээ үнэнч байх нь (2004), 33

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинж санааг бодож олоорой:

  • Ангиараа “Let the Holy Spirit Guide” дууг дуул эсвэл сонс. Ариун Сүнсийг хүлээн авахын тулд бидний хийх ёстой зүйлсийн талаар залуу эмэгтэйчүүд энэ дуунаас юу сурсан бэ?

  • Сүмийн гишүүнээр батлуулан, өөрсдөд нь “Ариун Сүнсийг хүлээн авна уу” хэмээн хэлж байсан өдрийнхөө тухай бодоход залуу эмэгтэйчүүдийг урь. Ариун сүнсний бэлэг тэднийг хэрхэн адисалсан бэ? Тэдэнд Ариун сүнсний бэлгийн талаар ямар асуултууд байна вэ?

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь Ариун Сүнсийг хүлээн авна гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход нь залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эмэгтэйчүүдийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Таны хамтрагч Ариун Сүнс” хэлсэн үгээс Ариун Сүнстэй хэрхэн байнга нөхөрлөж болох талаар ойлгоход туслах мэдэгдлүүдийг хайж олоход урь. Яагаад Ариун Сүнсний нөхөрлөл хэрэгтэй болох талаар мөн Түүний өдөөлтийг хүлээн авахад хэрхэн хариу үйлдэх ёстой талаар бодоход тэднийг урамшуулан дэмж. Залуу эмэгтэйчүүдийн өдөр тутам харж, бодож, хийж байдаг зүйлс нь тэдний Сүнс мэдрэх чадварт хэрхэн нөлөөлдөг вэ? Амьдралдаа өөрчлөх хэрэгтэй зүйлсийнхээ талаар тунгаан бодохыг тэднээс хүс. Хүсэж байвал тэднийг бодол санаагаа хуваалцахад урь. 

  • Залуу эмэгтэйчүүдийг дор бүртээ 1 Нифай 2:9–19 ба 1 Нифай 15:1–11-ийг уншихыг хүс. Ангийн нэг хэсэг суралцагчдаас Нифай Ариун Сүнсийг хүлээн авахын тулд юу хийсэн болохыг нь олж мэдэн, энэ талаар хэлэлцэхэд урь. Нөгөө хэсэг суралцагчдаас Лемен, Лемүел хоёр Ариун Сүнсийг хүлээн авахад юу саад болсныг нь олж мэдэн, энэ талаар хэлэлцэхэд урь. Уншсан зүйлийнхээ талаар самбар дээр бичихийг тэднээс хүс. Залуу эмэгтэйчүүд эдгээр жишээнээс Ариун Сүнсийг амьдралдаа хүлээн авахад туслах юу сурах бэ?

  • Залуу эмэгтэй бүрт Залуучуудын бат бөх байдлын төлөө ном байгаа эсэхийг магадал. Залуучуудын бат бөх байдлын төлөө номоос нэг бүлгийг сонгон уншаад, Ариун Сүнсийг хүлээн авахын тулд хийх ёстой зүйлсийг зурж тэмдэглэхийг тэднээс хүс. Тэднийг уншсан бүлгээсээ Ариун Сүнсний тухай сурсан зүйлээ хуваалцахад урь. Энэ нь тэдэнд Ариун Сүнсийг амьдралдаа хүлээн авахад нь хэрхэн туслах вэ?

  • Ахлагч Дэвид А.Бэднарын “Ариун Сүнсийг хүлээн авна уу” хэлсэн үгнээс “Ариун Сүнсний бэлэг” гэсэн хэсгийн сүүлийн гурван догол мөрийг ангиараа хамт унш. Ахлагч Беднарын хэлсэн гол санааг дүгнэхийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Залуу эмэгтэй бүрт уг хэлсэн үгийн дараагийн гурван хэсгийг даалган өг. Дараах асуултуудын хариуг олоход урь: Бид хэрхэн Ариун Сүнсний нөхөрлөлийг авахуйц зохистой байх вэ? Ариун Сүнсийг хүлээн авахад бидэнд юу саад болдог вэ? Тэднийг уншсан зүйлийнхээ талаар хуваалцаж мөн ахлагч Бэднарын зөвлөгөөг даган хийх зүйлээ төлөвлөхийг хүс.

  • Тэдэнд Лихай ба Лиахонагийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга68-г үзнэ үү). Дараа нь тэднээс Лиахонагийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүс. Ангийн нэг хэсэг суралцагчдаас 1 Нифай 16:14–29-ийг, нөгөө хэсэг суралцагчдаас 1 Нифай 18:8–22-ыг уншаад “Лиахона Ариун Сүнстэй юугаараа адил төстэй вэ?” гэсэн асуултын хариуг олохыг хүс. Тэднийг бодол санаагаа хуваалцахад урь. Ариун Сүнсийг хүлээн авахад нь туслах юуг тэд Лихайн гэр бүлийн туршлагаас сурч болох вэ? Ярилцлагынхаа үеэр Aлма 37:38–46-г хамтдаа унш.

  • Ангиараа хамтдаа Сургаал ба Гэрээ 121:45–46-г унш. Эдгээр бүлэгт тэдэнд ойлгохгүй үгс байвал тайлбарлаж өг (жишээ нь: хэвлий гэдэг нь “хамгийн гүн хэсэг”; чимэн гоёг гэдэг нь “нэмэгдэх” эсвэл “сайжрах”; хүчтэй болно гэдэг нь “илүү сайн болох”). Залуу эмэгтэйчүүд эдгээр шүлгээс Ариун Сүнсийг хэрхэн хүлээн авах талаар юу сурсан бэ?

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Ариун Сүнсийг хэрхэн хүлээж авч болохыг тэд ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу? 

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

Дараагийн долоо хоногт залуу эмэгтэйчүүдийн сурах зүйлийн талаар тэдэнтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэж, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.