Ирээд, Намайг дага
Би баптисм хүртэхдээ ямар гэрээ хийсэн бэ?


Би баптисм хүртэхдээ ямар гэрээ хийсэн бэ?

Бид баптисм хүртэхдээ Бурхантай гэрээнд ордог. Бид өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг аван, Түүнийг үргэлж дурсан санаж, Түүний тушаалуудыг сахиж, Түүнд эцсээ хүртэл үйлчилнэ хэмээн амладаг. Бид ариун ёслолоос хүртэх бүртээ энэхүү гэрээгээ шинэчилдэг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та баптисмынхаа талаар юу санаж байна вэ? Таны баптисмын гэрээнүүд амьдралд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

Залуу эмэгтэйчүүдэд баптисмынхаа гэрээг илүү сайн ойлгоход нь та хэрхэн тусалж болох вэ? Эдгээр гэрээгээ сахих амлалтдаа хүчирхэгжихэд нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Залуу эмэгтэйчүүдийг баптисмынхаа гэрээг санан, сахихад нь ямар судар ба материалууд туслах вэ?

Иохан 3:5; 2 Нифай 31:4–13, 17 (Мөнхийн авралыг хүлээн авахын тулд баптисм зайлшгүй шаардлагатай)

Moзая 18:8–10; С ба Г 20:37 (Бид баптисм хүртэхдээ үүрэг амлалт авдаг)

Хюго Монтояа, “Соригдож, уруу татагдсан ч тусламж
хүлээн авсан
,” Ensign эсвэл Liahona,, 2015 оны 11-р сар, 53–55

Робэрт Д. Хэйлс, “ Баптисмын гэрээ: Хаант улсад, хаант улсынх байх нь, ” Ensign, 2000 оны 11-р сар, 6–9; эсвэл Лиахона, 2001 оны 1-р сар, 6–9

Кэрол М. Стэфэнс, “Бидэнд баярлах агуу шалтгаан буй,Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар

Таны баптисмын гэрээ,” “Баптисмын амлагдсан адислалууд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 45-48

Видео бичлэгүүд: “Адилхан өмсгөл,” “Сайныг үйлдэх боломжууд”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн заадаг хүмүүст зөвхөн тэдэнд тохирсон арга замуудаар сурч, өсч хөгжихөд нь туслах онцгой арга замыг олсон юм. Тэрээр тэдэнд туршлагууд дээрээ үндэслэн сайн мэдээг нээж илрүүлэхэд нь тусалдаг байсан. Та заадаг залуу эмэгтэйчүүдээ өдөр тутмын амьдралдаа баптисмын гэрээнүүдийнхээ үр нөлөөг олж харахад нь туслах юуг хийж болох вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд эдгээр санаануудаас сонго эсвэл өөрөө шинэ санааг бодож олоорой:

  • Залуу эмэгтэйчүүдээс дүүдээ баптисм хүртэхэд нь бэлдэж тусалж байна гэж төсөөлөхийг хүс. Бид баптисмаараа хийдэг гэрээнүүдийг ойлгоход нь туслахын тулд тэд юу хийх вэ? (Итгэлдээ үнэнч байх нь,45–48-р хуудсыг үзнэ үү).

  • Баптисм хийлгэж буйг харуулсан зураг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 103–4 гэх мэт). Баптисм хийлгэсэн өдрөө мэдэрч байсан зүйлээсээ хуваалц. Залуу эмэгтэйчүүдийг баптисм хийлгэх үедээ мэдэрч байсан зүйлээ хуваалцахад урь. Тэр өдөр тэд ямар гэрээнүүд хийснийг нь асуу. Хариултуудаа самбар дээр бичээд, баптисмын гэрээнүүдийн талаар хичээл дээр сурсан зүйлээ хичээлийн явцад нэмж бичихэд урь.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдэд баптисмынхаа үед хийсэн гэрээгээ ойлгоход нь тусалж чадна. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эмэгтэйчүүдийг Мозая 18:8-10-ыг уншихад урь. Тэд баптисм хүртэхдээ бусдад хэрхэн хандах тухай өгсөн амлалтынхаа талаар юу мэдэж авсан бэ? Бие биенийхээ ачаанаас хэрхэн үүрэлцэж болох талаар суралцахад нь залуу эмэгтэйчүүдэд туслахын тулд тэднийг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрд ахлагч Хюго Монтояагийн “Соригдож, уруу татагдсан ч тусламж
    хүлээн авсан
    ” хэлсэн үгийн нэг хэсгийг судлуулахаар оноож өг.  Бүлэг бүрийг сурсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Бүлэг бүр сурсан зүйлийнхээ танилцуулгыг хийж, боломжтой бол хувийн туршлагаасаа хуваалцаж эсвэл тухайн зарчмыг заадаг судрын түүхийг ярьж болно. 

  • Ангийг гурван бүлэгт хуваан, бүлэг бүрд “Итгэлдээ үнэнч байх нь” номын Таны баптисмын гэрээ бүлгийн гурван дэд хэсгийг уншихыг даалга. Сурсан зүйлээ сонирхолтой аргаар заахаар төлөвлөхөд тэднийг урь (жишээ нь: урлагийн бүтээл, яруу найраг эсвэл тоглоом зэргийг ашиглаж болно). Тэдэнд бие биедээ заах цаг гаргаж өг. Эдгээр гэрээг сахих нь чухал гэж яагаад залуу эмэгтэйчүүд бодож байна вэ?

  • Хэсэг залуу эмэгтэйг Moзая 18:8–10-ыг, харин үлдсэн хэсгийг нь С ба Г 20:79-ийг уншаад баптисм хүртэхдээ хийдэг амлалтуудыг хайж олоход урь. Залуу эмэгтэй бүрд нэг цаас өгч, өөрсдөд нь тулгарсан хэцүү сонголтуудын тухай бичүүлээд дараа нь уг цаасыг нь саванд хий. Залуу эмэгтэйчүүдээр уг савнаас ээлж дараагаар нэг, нэг цаас сугалуул. Тэгээд цаасан дээр бичсэн зүйлийг уншаад эдгээр сорилттой тулгарах үедээ баптисмын гэрээгээ хэрхэн санаж, сахиж байх талаарх санаануудыг хуваалцахад урь.

  • Аврагчийн баптисмын зургийг үзүүлэн (Сайн мэдээний уран зургийн цуглуулга35-ыг үзнэ үү), ангийн гишүүдээс 2 Нифай 31:4–10-ыг уншихыг хүс. Есүс Христ Эцэгтэйгээ хийсэн гэрээгээ хэрхэн сахиж байгааг дүрсэлсэн судруудын жишээг хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь (тэд Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 36–48-аас санаа авч болно). Аврагчийн жишээг дагахаар хичээсэн туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.

  • Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Робэрт Д. Хэйлсийн “Баптисмын гэрээ: Хаант улсад, хаант улсынх байх нь” хэлсэн үгээс “Баптисмынхаа үеэр бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ хийдэг” гэсэн хэсгээс эхлээд гурван догол мөрийг уншихад урь. Баптисм хүртэхдээ хийдэг бидний гэрээний тухай уншаад энэ талаар самбар дээр бичихийг тэднээс хүс. Баптисм хүртсэнээр бидний амьдрал хэрхэн өөрчлөгддөг вэ? Энэ нь залуу эмэгтэйчүүдийн амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

  • Залуу эмэгтэйчүүдээр “Итгэлдээ үнэнч байх нь” номын Таны баптисмын гэрээ хэсгийг уншаад баптисм хүртэхдээ өгдөг амлалтуудаа олуул. Энэхүү суралцах тоймд зөвлөмж болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзэхийг эсвэл Кэрол М. Стэфэний “Бидэнд баярлах агуу шалтгаан буй” хэлсэн үгийн эхэнд байгаа түүхийг уншихад залуу эмэгтэйчүүдийг урь. Баптисмын гэрээндээ хүндэтгэлтэй ханддаг хүмүүсийн тухай жишээнүүдийг эрж олохыг тэднээс хүс. Залуу эмэгтэйчүүдэд сурсан зүйлийнхээ тухай хуваалцах цаг гаргаж өг. Баптисмын гэрээгээ бүх газарт, бүх цаг үед бүрэн дүүрэн сахихын тулд юу хийж болно гэж залуу эмэгтэйчүүд боддог вэ?

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд баптисмын гэрээнүүдийг илүү сайн ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаалд илүү хугацаа зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

  • Баптисмынхаа гэрээнд илүү итгэлтэй байхын тулд хийж эхлэх ёстой эсвэл цаашид хийхээ болих хэрэгтэй ямар нэг зүйл тэдэнд байгаа эсэхийг залбиралтайгаар тунгаан бодож болно. Үүний дагуу үйлдэл хийх амлалтыг өөртөө өгч болно.

  • Хувийн хөгжил дэвшил номын Итгэл эрхэмлэх чанарын 4 эсвэл Мэдлэг эрхэмлэх чанарын4-р туршлагыг бие даан эсвэл ангиараа хийж гүйцэтгэж болно.

Дараагийн долоо хоногт залуу эмэгтэйчүүдийн сурах зүйлийн талаар тэдэнтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.