Ирээд, Намайг дага
Ёслолууд ба гэрээнүүд


Ёслолууд ба гэрээнүүд

“… Ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг” (Сургаал ба Гэрээ 84:20).

Энэхүү бүлгийн тоймууд нь сайн мэдээний ёслол, гэрээнүүдийг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд тусална. Энэхүү бүлгээс олж авах туршлагууд нь байгуулсан гэрээнүүддээ талархалтай, хүндэтгэлтэй хандахад мөн ариун сүмийн ёслолууд зэрэг ирээдүйд хийлгэх ёслолуудаа хүсэн хүлээхэд тэдэнд тусална. Тэд “нандин гэрээнүүдийг байгуулж, сахих [мөн] ариун сүмийн ёслолуудыг хүлээн ав[снаар]” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 10.1.2) өөрсдөө болон гэр бүл нь хүлээн авах удирдамж, хамгаалалтын тухай суралцах болно.

Энэ сард сонгох тоймууд

Мючел

Өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлстэй холбоотой үйл ажиллагаануудыг хэрхэн төлөвлөж болох талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайт танд тус болох боломжтой. Түүнчлэн эдгээр тойм дахь суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үр дүнтэй үйл ажиллагаа болгон ашиглах боломжтой. Залуу эмэгтэйчүүдийн ням гарагт ойлгож мэдсэн зүйлийг бататгах тохиромжтой үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Хувийн хөгжил дэвшил

Хувийн хөгжил дэвшил номын дараах туршлагууд энэхүү бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

Хэвлэх