Ирээд, Намайг дага
Миний амьдралд ёслолууд яагаад чухал вэ?


Миний амьдралд ёслолууд яагаад чухал вэ?

Ёслол нь сүнслэг утга учир бүхий ариун нандин, албан ёсны үйлдэл юм. Ёслолууд нь санваарын эрх мэдлээр, санваарын түлхүүр эзэмшдэг хүмүүсийн удирдлаган доор гүйцэтгэгддэг. Ёслолууд нь бидэнд өөрсдийнхөө хэн болохыг мөн Бурхантай ямар харилцаанд байдгийг санахад тусалдаг. Эдгээр нь бидэнд Христ рүү ирж, мөнх амьдралыг хүлээн авахад тусалдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та сайн мэдээний ямар ямар ёслолыг хүлээн авсан бэ? Эдгээр ёслол таны амьдралыг хэрхэн адисалсан бэ? Эдгээр нь танд яагаад чухал вэ?

Залуу эмэгтэйчүүд ямар ямар ёслол хүлээн авсан бэ? Тэд ямар ёслол хүлээн авахаар бэлтгэж байгаа вэ? Сайн мэдээний ёслолуудын ач холбогдлыг тэд яагаад ойлгох хэрэгтэй вэ?

Эдгээр судар, материалыг залбирч судлаарай. Залуу эмэгтэйчүүдийг ёслолууд чухал гэдгийг ойлгоход нь туслахын тулд та тэдэнтэй юу хуваалцах хэрэгтэй гэж бодож байна вэ?

Maтай 3:13–17 (Есүс Христийн баптисм)

Үйлс 19:1–6 (Баптисмаа буруу хүртсэн хүмүүст Паул дахин баптисм хүртээдэг)

3 Нифай 11:21–26 (Есүс Христ баптисм хүртээх эрх мэдлийг өгч мөн зөв журмыг заадаг)

Moронай 8:10–12 (Мормон баптисмын тухай заадаг)

С ба Г 84:19-21 (Санваарын ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг)

Итгэлийн тунхаг 1:3–5 (Авралыг хүлээн авахын тулд ёслолуудыг хүлээн авах нь зайлшгүй шаардлагатай)

Дэвид А.Бэднар, “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 45–48

Гари И. Стивэнсон, “Таны дөрвөн минут,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 101–104

Санваарын ёслол ба адислалууд,” Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 20.1

Ёслолууд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 152–156

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заадаг хүмүүсээ хайрладаг мөн тэдний төлөө залбирдаг байсан. Та ангийнхаа залуу эмэгтэйчүүдийг хайрлаж, дэмждэг гэдгээ хэрхэн харуулж болох вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санааг бодож олоорой:

  • Самбар дээр ёслол гэсэн үг бичээд, залуу эмэгтэйчүүдээс энэ үгийн утгыг асуу (хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол энэхүү тоймын эхэн дэх догол мөрийг уншихыг санал болго).  Залуу эмэгтэйчүүд ёслолууд чухал биш гэж хэлдэг хэн нэгэнд юу гэж хариулж болох вэ? (Хэрэв залуу эмэгтэйчүүд санаа авах хэрэгтэй бол ахлагч Дэвид А.Бэднарийн “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал”) хэлсэн үгэн дэх “Ариун Сүнс ба санваарын ёслолууд” хэсгийг үзэж болно.

  • Залуу эмэгтэйчүүдээс өөрсдийн мэдэх сайн мэдээний бүх ёслолыг жагсаан бичихийг хүс. Өргөмжлөлийг хүлээн авахад ямар ёслолууд зайлшгүй хэрэгтэй байдгийг олж мэдэхэд нь тэдэнд тусал (тэдэнд тусламж хэрэгтэй бол “Итгэлдээ үнэнч байх нь” номын Ёслолууд-г унш). Тэнгэрлэг Эцэг яагаад бидэнд эдгээр ёслолыг өгсөн бэ?

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа залуу эмэгтэйчүүдэд ёслолуудын ач холбогдлыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Ахлагч Дэвид А.Бэднарийн “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал” хэлсэн үгэн дэх “Ёслолуудаар дамжуулан нүглийнхээ ангижралыг хүлээн авч, хадгалж үлдэх нь” хэсэг нь усанд умбуулалтаар хийх баптисм, гар тавьснаар хүртээх Ариун Сүнсний бэлэг болон ариун ёслолоос ирдэг адислалыг тайлбарладаг. Эдгээр ёслол бидэнд хэрхэн тусалж чадах талаар ойлгоход нь залуу эмэгтэйчүүдэд туслахын тулд залуу эмэгтэй бүрийг нэг ёслол сонгон авч, тухайн ёслолынхоо талаар энэ хэсгээс мэдэж авсан бүх зүйлээ жагсаан бичихэд урь.  Дараа нь залуу эмэгтэйчүүдийг  зураг ашиглах эсвэл тоглоом тоглох гэх мэт бүтээлч арга замаар мэдэж авсан зүйлсээ ангийнхантайгаа хуваалцахад урь.

  • Ямар нэгэн чухал ач холбогдолтой зүйл хийсэн нэг зочин эсвэл нэг залуу эмэгтэйг амжилтад хүрэхийн тулд ямар шаардлага хангах хэрэгтэй байснаа мөн эдгээрийг хэрхэн гүйцэтгэснээ хуваалцахад урь. Дараа нь залуу эмэгтэйчүүдийг ахлагч Гари И.Стивэнсоны “Таны дөрвөн минут” хэлсэн үгийн “Олимпийн тамирчдын хувьд” гэж эхэлж байгаа догол мөрийг уншихад урь. Ёслолууд нь зочны хуваалцсан шаардлагуудтай хэр адилхан байна вэ? Та ахлагч Стивэнсон ёслолуудын талаар юу гэж заасныг хайж олон, түүний хэлсэн үгийн үлдсэн хэсгийг уншиж болно. 

  • Ангиараа ёслолуудыг гүйцэтгэх дөрвөн шаардлагын тухай Гарын авлага 2-ын 20.1 дэх жагсаалтыг дүгнэ. Залуу эмэгтэйчүүдийг 3 Нифай 11:21–26-г уншаад, эдгээр шаардлага нь Аврагчийн дүрсэлсэн баптисмтай хэрхэн нийцэж байгааг олж тогтооход урь. Тэднээс саяхан гэрчилсэн нэг ёслолын тухай бодоод, ёслол эдгээр дөрвөн шаардлагад хэрхэн нийцэж байгааг дүрслэн хэлэхийг хүс. Эдгээр шаардлагыг хангаагүй үед ёслолыг гүйцэтгэвэл юу болох вэ? Залуу эмэгтэйчүүдээс эдгээр шаардлагыг мэдэх нь яагаад чухал болохыг асуу.

  • Залуу эмэгтэйчүүдийг өөр шашинтай хэн нэгэнд баптисмын тухай зааж байгаа бөгөөд тэр хүн нь “би өөрийнхөө сүмд аль хэдийн баптисм хүртсэн” гэж хэлсэн гэж төсөөлөхөд урь. Залуу эмэгтэйчүүд уг хүнд аль болох эвтэйхнээр яагаад баптисм дахин хүртэх хэрэгтэйг хэрхэн ойлгуулж болох вэ? Тэд ямар судар ба туршлагуудаас хуваалцаж болох вэ? Та тэдэнд шаардлагуудыг жагсаасан Гарын авлага 2-ын 20.1-р хэсэг; Maтай 3:13–17; Үйлс 19:1–6; 3 Нифай 11:21–26; эсвэл Moронай 8:10–12-ыг санал болгож болно. Боломжтой бол бүрэн цагийн номлогчдыг урьж авчран, тэднийг сонирхогчдодоо ёслолууд яагаад чухал болохыг тайлбарладаг туршлагаасаа хуваалцахад урь (эхлээд бишопоос зөвшөөрөл хүснэ).

  • Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгийг хуваалц: “Ёслолууд нь сануулагч болдог. Ариун ёслолын жинхэнэ зорилго бол биднийг мартахаас сэргийлж, дурсан санахад тусалдагт оршдог” (Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 112). Залуу эмэгтэйчүүдээс сайн мэдээний ёслолуудыг жагсаан бичихийг хүс ( Итгэлдээ үнэнч байх нь номын 109–110-р хуудсан дахь гэх мэт).

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд ёслолууд чухал гэдгийг ойлгож мэдсэн үү? Тэд ямар бодол эсвэл сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь тэд:

Дараагийн долоо хоногт залуу эмэгтэйчүүдийн сурах зүйлийн талаар тэдэнтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл: Тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.