Гэр бүл дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүргүүд нь хэрхэн харилцан бие биенээ нөхөн гүйцээдэг вэ?
Тэнгэрлэг загвараар Тэнгэрлэг Эцэг эхнэр, нөхөрт харилцан бие биенээ нөхөн гүйцээх үүргүүдээ биелүүлэхэд нь туслахын тулд тэдэнд өөр өөр бэлгүүд болон чадваруудыг өгсөн. “Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнхийн амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм. Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 он, 11-р сар, 129).
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар, материалыг залбирч, судал. Ямар судрууд болон хэлсэн үгс залуу эмэгтэйчүүдэд эхнэр, нөхрийн харилцан нөхөх үүргүүдийг ойлгоход туслах вэ?
Сургаалт үгс 22:6; С ба Г 68:25; 121:41–43; Moсе 5:1; (Эцэг эхийн үүрэг хариуцлагууд)
Aлма 53:21; 56:47–48 (Залуу дайчид эхчүүдээрээ сургагдсан)
С ба Г 25 (Эмма Смитэд өгсөн нөхрөө дэмжих талаарх зөвлөгөө)
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129
Линда К.Бөртон, “Хамтдаа өсөж хөгжицгөөе,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 12–15
Л.Том Пэрри, “Үүрдийн амар амгаланг олж, мөнхийн гэр бүлтэй болох нь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50-53
Д.Тодд Кристоффэрсон, “Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33–37
Хувь хүний үнэ цэнэ эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага 4, Хувийн хөгжил дэвшил (2009), 31
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой:
-
Энэхүү хичээлийн сэдвийг залуу эмэгтэйчүүдтэй хуваалц. Тэд яагаад үүнийг анхаарлаа хандуулах чухал сэдэв гэж үзэж байна вэ?
-
Нэг зорилгод хоёулаа хэрэглэгддэг хоёр зүйлсийг авч ир (харандаа, цаас ба алх, хадаас гэх мэт). Залуу эмэгтэйчүүдийг эдгээр хоёр зүйлийн хоорондох ялгааг болон хамтад нь хэрхэн ашигладгийг тайлбарлахад урь. Бурханы зорилгуудад хүргэхийн төлөө харилцан бие биенээ нөхөн гүйцэтгэх ялгаатай үүрэг хариуцлагууд эрэгтэй, эмэгтэй хүмүүст өгөгддөг гэдгийг тайлбарла. Залуу эмэгтэйчүүдийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие биенээ нөхөн гүйцээдэг хэдэн арга замуудыг дүрслэн ярилцахад урь.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь гэр бүл дэх эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн нэг нэгнээ нөхөх үүрэг хариуцлагын талаар суралцахад залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:
-
Бишопын зөвшөөрлөөр гэрлэсэн хосыг урьж, хичээлд оролцуул. Линда К.Бөртоны “Хамтдаа өсөж хөгжицгөөе” хэлсэн үгэн дэх “Харилцан бие биенээ нөхөх үүргүүдээ биелүүлэхдээ нэг нэгнээ өргөн, дэмжиж туслах нь” гарчигтай хэсгийг хамтдаа унш. Залуу эмэгтэйчүүд эрэгтэй, эмэгтэйчүүд гэр бүлдээ бие биенээ хэрхэн дэмждэг талаар юу мэдэж авсан бэ? Уригдаж ирсэн хосоос тус тусын үүргүүдээ биелүүлэхэд бие биендээ хэрхэн тусалдаг талаар асуу. Гэрлэлт нь илүү сайн болоход танд эсвэл гэр бүлийн гишүүдэд тань хэрхэн тусалсан талаар хуваалцахыг бод.
-
Эцэг эхчүүдийг гүйцэтгээсэй хэмээн Их Эзэний хүсдэг үүрэг хариуцлагуудыг жагсаан бичихийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Энэ жагсаалтыг гаргахад тэдэнд туслахын тулд тэднийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг-ийн” 7-р догол мөр болон ахлагч Л.Том Пэрригийн хэлсэн “Үүрдийн амар амгаланг олж, мөнхийн гэр бүлтэй болох нь”, мөн ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн “Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч” хэлсэн үгсээс холбоотой хэсгүүдийг олж уншихад урь. Тэд эдгээр материалаас эцэг эхчүүдийн тэнгэрлэг үүргүүдийн талаар юу сурч болох вэ? Энэ үүргүүд нь хэрхэн харилцан бие биенээ нөхдөг вэ? Эдгээр сургаал дэлхийн заадаг зүйлсээс юугаараа ялгаатай вэ? Эцэг эхчүүдийн үүргээ гүйцэтгэхийг харсан жишээнээс хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс.
-
Энэ хичээлд дурдсан эцэг эхүүдийн үүрэг хариуцлагын тухай заасан хэдэн судрыг олж, залуу эмэгтэйчүүдэд хуваарилан хувааж өг. Залуу эмэгтэй бүрээс өөрсдийн эшлэлийг хуваалцаж, үүнд дурдагдсан үүргийг тайлбарлахыг хүс. Эхнэр нөхрүүд эдгээр үүргээ гүйцэтгэхдээ хэрхэн бие биенээ нөхдөг тухай болон өөрсдийнх нь эцэг эхчүүд үүргээ нөхөн гүйцэлдүүлэхийг харсан жишээнээс хуваалцахыг тэднээс хүс.
-
“The Women in Our Lives” видео бичлэгийг үзэх үеэрээ Хоёрдмол байдал гэдэг үгийн утгын тухай эргэцүүлэн бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Ирээдүйн нөхөртөө “туслагч” байж болох арга замуудыг жагсаан бичихийг тэднээс хүс (Эхлэл 2:18-ыг үзнэ үү). Хувийн хөгжил дэвшил номын Хувь хүний үнэ цэнэ эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага 4 дээр хувиараа эсвэл ангиараа ажиллан, эхнэр хүний хувьд ирээдүйн нөхрөө дэмжин туслах үүргийн талаарх мэдрэмжийг тэмдэглэлдээ бичихийг залуу эмэгтэйчүүдээс хүс.
-
Залуу эмэгтэйчүүдээс Сургаал ба Гэрээ 25-ыг уншиж, Эмма Смит нөхрөө дэмжихийн тулд юу хийхээр зарлигдуулсан болон нөхөр нь түүнийг дэмжиж, адислахаар юу хийх талаарх Их Эзэний хэлсэн зүйлсийг олохыг хүс. Та эсвэл залуу эмэгтэйчүүд гэрлэлтэндээ энэхүү зөвлөмжийг дагадаг хүмүүсийн тухай ямар жишээг хуваалцаж чадах вэ? Ирээдүйд ямархуу маягийн гэрлэлтийн харилцаатай байхыг хүсэж байгаагаа болон үүнд бэлтгэхийн тулд одооноос тэд юу хийж болох талаар бичихэд залуу эмэгтэйчүүдийг урамшуулан дэмж: Цөөн хэдэн залуу эмэгтэйг бичсэн зүйлсээ хуваалцахад урь.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд гэр бүл дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцан бие биенээ нөхдөг үүргийн талаар ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд нэмэлт асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Тэд эцэг эхчүүд нь өөрсдийнхөө бурханлаг үүргүүдээ биелүүлсэн учраас тэд адислагдсан арга замуудынх нь төлөө эцэг, эхдээ талархаж болно.
-
Тэд эх хүний бурханлаг үүргийг тэдэнд сануулах үг хэллэгийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас сонгож болно.
-
Тэд Хувийн хөгжил дэвшил номоос:Итгэл эрхэмлэх чанарын 2, Бурханлаг мөн чанар эрхэмлэх чанарын 2, Хувь хүний үнэ цэнэ эрхэмлэх чанарын 4-р туршлагыг гүйцэтгэн дуусгаж болно.