Зөв шударга эхнэр, эх хүн болохын тулд одооноос би өөрийгөө хэрхэн бэлтгэж болох вэ?
Зөв шударга эхнэр, эх хүн болоход бэлтгэхийн тулд залуу эмэгтэйчүүд Аврагч дээр мөн Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх дээр төвлөрөх хэрэгтэй. Гэр бүлийн тунхагт “Аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зарчмуудыг баримтлан амьдарна. ... Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 он, 11-р сар, 129) гэсэн байдаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар, материалыг залбирч судал. Та залуу эмэгтэйчүүдийг эхнэр, эх хүн болоход бэлтгэхэд нь юу тусална гэж бодож байна вэ?
Сургаалт үгс 31:10–31; Aлма 56:47–48; Moронай 7:45–46; С ба Г 88:123–125 (Зөв шударга эмэгтэйчүүдийн шинж чанар)
С ба Г 88:78–80, 118; 90:15 (Суралцахыг эрэлхийл)
Жой Д.Жонс, “Нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхэн,” Ensign, 2017 оны 5-р сар, 87–90 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74–77
K.Брэтт Наттрэсс, “Тэд Аврагчийг мэддэг гэдгийг мэдэхээс илүү агуу баяр баясгалан гэж үгүй,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 117-120
Жэффри Р.Холланд, “Эхийгээ болгоогтун,” Ensign эсвэл Liahona, 2015 оны 11-р сар, 47–50
M.Рассэлл Баллард, “Эхчүүд болон охид,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 20–23; мөн “Эхчүүд болон охид” видео бичлэгийг үзнэ үү
“Боловсрол,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 9
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой:
-
Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүл. Залуу эмэгтэйчүүдээс “Зөв шударга эхнэр, эх хүн болоход бэлтгэхийн тулд та нар юу хийж байна вэ?” гэж асуу.
-
Залуу эмэгтэйчүүдийн амлалтыг хамтдаа давтан унш. Цөөн хэдэн залуу эмэгтэйг “гэр орон болон гэр бүлээ хүчирхэгжүүлэх” гэсэн үг нь тэдний хувьд ямар утга учиртай байдгийг хуваалцахад нь урамшуулан дэмж.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдэд зөв шударга эхнэр, эх хүн болоход тусалж чадна. Ариун Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Залуу эмэгтэйчүүдэд нүглийг эсэргүүцэх чадвартай байх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход туслахын тулд үзүүлэн таниулах хичээл хийх талаар бодож үз. Жишээ нь, та ангид шүхэр, пролон авчраад, нэг нь хэрхэн усыг нэвтрүүлэхгүй, нөгөөх нь шингээж байгааг үзүүл. Энэ харьцуулалт уруу таталтыг эсэргүүцэхтэй хэрхэн холбогдож байна вэ? Залуу эмэгтэйчүүдийг Жой Д.Жонс эгчийн “Нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхэн” хэлсэн үгийг уншаад, тэднийг ээж болсон үедээ нүглийг эсэргүүцэх чадвартай хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэхийн тулд юу хийж болох зүйлийнхээ жагсаалтыг гаргахад урь. Жагсаалт дээрх зүйлээ одооноос хийх нь хэрхэн тэднийг зөв шударга эхнэр, эх хүн болоход бэлдэх вэ?
-
Залуу эмэгтэйчүүдийг ахлагч К.Брэтт Наттрэссийн эхийн тухай түүний хэлсэн “Тэд Аврагчийг мэддэг гэдгийг мэдэхээс илүү агуу баяр баясгалан гэж үгүй” үгнээс уншихад урь. Залуу эмэгтэйчүүдийг ээж болоход бэлтгэхэд дуурайх ямар ямар шинж чанар Наттрэсс эгчид байсан бэ? Тэр эгч зөв шударга гэр бүл өсгөн хүмүүжүүлэхийн тулд юу хийсэн бэ? Тэд энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэг юм уу хэд хэдийг үзээд, ижил төстэй асуултуудын талаар ярилцаж болно. Залуу эмэгтэйчүүд зөв шударга эцэг эхийн ямар ямар жишээ харж байсан бэ? Залуу эмэгтэйчүүд одооноос эхлэн эдгээр жишээний дагуу амьдрахын тулд юу хийж чадна гэж бодож байна вэ?
-
Залуу эмэгтэй бүрд энэхүү тоймд санал болгосон судруудаас цөөн хэдэн шүлгийг уншихыг даалга. Залуу эмэгтэйчүүдийг даалгасан шүлгүүдээс зөв шударга эхнэр, эх хүний шинж чанаруудыг тодорхойлсон товчхон өгүүлбэр бичихэд эсвэл бэлгэдэл юм уу зураг зурахад урь. Зураг ба өгүүлбэрүүдийг ангийнхантайгаа хуваалцаж, залуу эмэгтэй хэрхэн эдгээр шинж чанарыг эзэмшиж болох талаар хамтдаа ярилц. Сургаалт үгсэд дүрслэгдсэн ээжүүдийн жишээнээс хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Эдгээр ээжийн гэр бүлийнхэн хэрхэн адислагдсан бэ? Яагаад “Арван хуруу тэгш эмэгтэй” Их Эзэний хувьд үнэ цэнтэй вэ (Сургаалт үгс 31:10-ыг үзнэ үү)?
-
Сударт гардаг зөв шударга эмэгтэйчүүдийг самбар дээр жагсаан бичихийг залуу эмэгтэйчүүдээс хүс (жишээлбэл: Рут, Естер, Ева, Ханна, Эмма Смит гэх мэт). Жагсаалтаас нэг эмэгтэйг сонгон, судраас тэрхүү эмэгтэйн тухай уншихыг тэднээс хүс (Судрын удирдамж эсвэл Bible Dictionary-ийг ашиглаж болно). Залуу эмэгтэйчүүдээс энэ эмэгтэйчүүдийн ариун журамтай чухам ямар онцлог шинжийг танин мэдэж, хүндэтгэж байгааг мөн тэрхүү онцлог шинж нь зөв шударга эхнэр, эх хүн болоход тэднийг хэрхэн бэлтгэж болох талаар хуваалцахыг хүс.
-
Ахлагч Жэффри Р.Холландын “Эхийгээ болгоогтун” хэлсэн үгэн дэх үлгэр жишээч эхчүүдийн тухай түүхийг хамтдаа унш. Залуу эмэгтэйчүүдээс ээжийнхээ талаар хүндэтгэн боддог зүйлсээ эсвэл ээж болоход бэлтгэхдээ үлгэрлэн дуурайхыг хүсдэг, өөрийнхөө ээжид байдаг шинж чанарын тухай бодол санаагаа бичихийг хүс. Цөөн суралцагчийг бичсэн зүйлсээ хуваалцахад урь. Боломжтой бол залуу эмэгтэйчүүдийн ээжийг хичээлдээ урьж оролцуул.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд эхнэр, эх хүний хувьд ирээдүйн үүрэг хариуцлагадаа хэрхэн бэлтгэхээ ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Хувийн хөгжил дэвшил номоос:Бурханлаг мөн чанар эрхэмлэх чанарын төсөл, Хувь хүний үнэ цэн эрхэмлэх чанарын 4, Сонголт ба хариуцлага эрхэмлэх чанарын 7, Сайн үйлс эрхэмлэх чанарын 2-р туршлага зэргээс аль нэгийг нь дуусгаж болно.
-
Эхнэр эсвэл эх хүн байхын үүрэг хариуцлага, сорилт бэрхшээл, адислалуудын талаар нэг эмэгтэйтэй ярилцлага хийгээрэй. Түүнээс ямар ур чадвар, зан чанаруудыг хамгийн чухалд тооцдог талаар асууж болно. Өдрийн тэмдэглэлдээ төрсөн бодол эсвэл мэдрэмжээ бичиж үлдээж болно.
Та ангидаа сурсан зүйлээ хэрэгжүүлэх Мючелийн үйл ажиллагааг залуу эмэгтэйчүүдтэй хамт төлөвлөхийг хүсэж болно. Жишээлбэл, тэд гэр орны ямар нэгэн ажил хийх ур чадварт суралцаж, дадлага хийж болно.