Болзох талаарх Сүмийн жишгийг дагах нь яагаад чухал вэ?
Хожмын үеийн бошиглогчид сүнслэг аюулаас биднийг хамгаалж, ирээдүйд зохистой мөнхийн хамтрагчаа олоход бэлтгэхийн тулд болзооны жишгүүдийг өгсөн. Эдгээр жишигт 16 нас хүрэхээс өмнө болзохгүй байх, нэг хүнтэй байнга болзохоос зайлсхийх, ёс суртахууны өндөр жишигтэй хүнтэй болзох зэрэг ордог.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судар, материалуудыг залбирч судал. Залуу эрэгтэйчүүдтэй харьцаж эхлэхэд залуу эмэгтэйчүүд юуг хамгийн сайн анхаарах хэрэгтэй гэж та мэдэрч байна вэ?
Дэд хууль 7:3–4 (Гэрээнээс гадуур бүү гэрлэ)
Сургаал ба Гэрээ 46:33 (Бурханы өмнө ариун журам ба цэвэр ариун байдлыг хэрэгжүүл)
Итгэлийн тунхаг 1:13 (Мөнхийн хамтрагчаа хайх үедээ өөрсдөдөө хөгжүүлэх чанарууд)
Tомас С.Монсон, “Бэлтгэснээр адислалууд ирдэг,” Ensign эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 76–79
Элайн С.Далтон, “Ариун журмыг сахин хамгаалагчид,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 128-131
“Болзоо,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 4–5
Видео бичлэг: ”Цоо шинэ 2010 он: Болзоо“
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох эсвэл өөрөө шинэ санааг бодож олоорой:
-
Залуу эмэгтэйчүүдээс болзооны талаар тэдэнд ямар асуултууд байгааг асуун тэдгээрийг самбар дээр бич. Хичээлийн туршид эдгээр асуултуудын хариултуудыг хайж олоход тэднийг урь.
-
Залуу эмэгтэйчүүдээс болзооны талаар сүмийн жишгүүдийн тухай мэддэг зүйлүүдээ жагсаан бичихийг хүс. Хичээлийн туршид тэднээс эдгээр жишгүүдийн талаар сурч буй зүйлсээ уг жагсаалт дээрээ нэмж бичихийг хүс.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр залуу эмэгтэйчүүдийг болзооны талаарх сүмийн жишгүүдийг сурахад нь тусалж чадна. Сүнсний удирдамжийг даган ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Залуу эмэгтэй бүрээс Итгэлийн тунхагийн 13-р зүйлээс үг эсвэл үг хэллэг сонгон тэр үгс нь Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Болзоо” хэсгийн жишгүүдтэй хэрхэн холбоотой байгааг тайлбарлахыг хүс. Залуу эмэгтэйчүүдийг итгэлийн тунхагийн 13-р зүйлийн зарчмууд залуу эрэгтэйчүүдтэй харьцах харилцаанд нь хэрхэн нөлөөлөх хэрэгтэй болохыг хуваалцахыг хүс.
-
Элайн С.Далтон эгчийн “Ариун журмыг сахин хамгаалагчид” хэлсэн үгийн “Ариун журмыг хамгаалагчид байхын тулд та нар юу хийж болох вэ?” гэсэн асуултаар эхэлсэн догол мөрийг унш. Залуу эмэгтэйчүүдээс Далтон эгчийн зөвлөгөө болзоотой хэрхэн холбогдож байгааг ярилцахыг хүс. Залуу эмэгтэйчүүдийг Алма 46:11–14-ийг уншаад, эрх чөлөөний туг хэрхэн нифайчуудыг эрх чөлөөгөө хамгаалахад сэнхрүүлэн урамшуулсныг ярилцахад урь. Далтон эгчийн уриалгыг дагахын тулд залуу эмэгтэйчүүдийг ариун журмаа хамгаалахын тулд хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсээ жагсааж бичихэд урь. Залуу эмэгтэйчүүд болзоонд явахдаа ариун журмын хамгаалагчид байхын тулд хийх зүйлээ жагсаалтандаа багтаан бичиж болно (Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Болзоо” гэсэн сэдвийн 4–5-р
-
“Brand New Year 2010: Dating” видео бичлэгийн нэг хэсгийг залуу эмэгтэйчүүдэд үзүүлээд, видео бичлэг дээрх хүмүүсийн дурдсан болзоотой холбоотой жишгүүдийг олж мэдэх боломж олгохын тулд бичлэгийг түр зогсоо. Залуу эмэгтэйчүүдээсЗалуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос “Болзоо”-г үзээд, видео бичлэг дээр дурдаагүй бусад жишгийг олж мэдэхийг хүс. Тэднийг дараахтай төстэй асуултуудад хариулахад урь. “Болзоотой холбоотой Сүмийн ямар ямар жишиг байдаг вэ? Эдгээр жишгийг дагах нь яагаад чухал вэ?” “Яах гэж болздог вэ?” Залуу эмэгтэйчүүдийг болзоотой холбоотой Сүмийн жишигтэй зөрчилдөх ямар нэгэн зүйл хийх дарамт шахалтыг мэдрэх үедээ ямар арга хэмжээ авч болох тухай ярилцахад урь. Сүмийн болзооны жишгийг дагаснаар хэрхэн адислагдсан туршлагаасаа хуваалцах талаар бодож үз. Мөн бусдыг туршлагаа хуваалцахад урь.
-
Залуу эмэгтэйчүүдийг ”Болзоо“ хэсгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө номоос уншин, болзооны талаар тэдэнд байгаа асуултуудаа бичихийг хүс. Насаар ах залуу эрэгтэй, эмэгтэйчүүдээс бүрдсэн зөвлөлийг тэдний асуултуудад хариулж болзооны талаарх жишгүүдийн талаар ярилцахаар урь. Зөвлөлийн гишүүдийг болзоонд явж байхдаа тэд хэрхэн жишгүүдээ дагадаг байсан жишээнүүдийг ярилцлагандаа оруулахад нь урамшуулан дэмж. Жишээлбэл: даруу хувцаслалт, зохистой үйл ажиллагаануудад оролцох, өндөр жишигтэй тэдгээртэй болзох гэх мэт байж болно.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд болзооны талаарх сүмийн жишгүүдийг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Их Эзэний өгсөн болзооны талаарх жишгүүдийг дагаснаар сайн үлгэр жишээ үзүүлдэг хэн нэгэнтэй ярилцаж болно. Түүнээс болзооны талаарх дэлхийн жишгүүдийг дагах уруу таталтыг эсэргүүцэхийн тулд юу хийснийг нь олж мэдэж болно.
-
Болзооны талаарх Их Эзэний жишгүүдийг дуулгавартай дагах зорилго тавьж болно.