Ариун явдал яагаад чухал вэ?
Ариун явдал бол бэлгийн харьцааны цэвэр байдал ба ёс суртахууны хувьд бодол санаа, үг яриа, үйлдлээрээ цэвэр байхыг хэлдэг. Бэлгийн харьцааны дотно байдал нь хүүхэд төрүүлэхэд болон эхнэр нөхрийн хоорондын хайрын илэрхийлэл байхаар Бурханаас заяагдсан юм. Гэрлэлтээс өмнө бэлгийн харьцаанд орохгүй байхыг Бурхан зарлигласан. Бид бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байснаараа Ариун Сүнсний нөхөрлөлд тохирохуйц болдог бөгөөд бэлгийн харьцааны гэм нүглээс үүдэх сэтгэл зүйн болон сүнслэг доройтлоос хамгаалагддаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр материалыг залбирч, судал. Та залуу эмэгтэйчүүдэд ариун явдлын ач холбогдлыг ойлгож мэдрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?
Эхлэл 39:7–21 (Иосеф бэлгийн харьцааны гэм нүглээс зугтав)
1 Нифай 10:21 (Бид Бурхантай хамт амьдрахын тулд цэвэр ариун байх ёстой)
Aлма 39:1–13 (Бэлгийн харьцааны нүгэл бол жигшүүрт хэрэг юм)
Moронай 9:9 (Ариун явдал бол эрхэм бөгөөд нандин юм)
С ба Г 46:33; 121:45–46 (Ариун журмын ач холбогдол)
Линда С.Рийвс, “Бидэнд амлагдсан адислалуудад
зохистой байх нь,” Ensign эсвэл Liahona, 2015 оны 11-р сар, 9–11
Боид K.Пакэр, “Аз жаргалын төлөвлөгөө,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 8-11
Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50-53
Жэффри Р.Холланд, “Хувийн цэвэр ариун байдал,” Ensign, 1998 оны 11-р сар, 75–78; Лиахона, 2000 оны 10-р сар, 40–43
“Хувцаслалт ба гадаад төрх,” “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2010), 14–15, 26–28
“Ариун явдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 35–40
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох эсвэл өөрөө шинэ санааг бодож олоорой:
-
Энэ хичээлд бэлтгэхдээ, хичээл эхлэхээс хэд хоногийн өмнө залуу эмэгтэйчүүдийг “Би цэвэр ариун байхыг сонгодог” өгүүллийг уншихад урь. Хичээл эхлэхийн өмнө, сурсан зүйлс эсвэл асуултаа хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс.
-
Нэг залуу эмэгтэйг Потифарын эхнэрийг эсэргүүцэж буй Иосефийн зургийг гартаа барин (Сайн мэдээний уран зургийн ном, 11-ийг үзнэ үү) өөрийнхөө үгээр түүхийг ярихад урь. Иосеф цэвэр ариун хэвээр үлдэхийн тулд юу хийсэн бэ? Иосефийн итгэлтэй байдлын үр дүнд яваандаа юу тохиолдсон бэ? Хэрэв тэрээр гэрээндээ үнэнч бус байсан бол юу тохиолдож болох байсан бэ? Ариун явдалтай хэвээр байх нь яагаад чухал байдаг вэ?
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь ариун явдлын хуулийн талаар суралцахад залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:
-
Залуу эмэгтэйчүүдийн заримыг ариун явдлын талаарх судруудыг (энэ тоймд санал болгосноор) уншихад урь; заримыг нь Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” хэсгийг, үлдсэн хэсгийг Итгэлдээ үнэнч байх нь номын “Ариун явдал” хэсгийг уншихад урь. “Яагаад ариун явдал Их Эзэний хувьд чухал вэ?” хэмээх асуултад хариулт олж, олсон зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс. Эдгээр судар, материал дээрх зарчмууд нь ариун явдлын талаар дэлхийн заадаг зүйлсээс хэр өөр байна вэ? Залуу эмэгтэйчүүд дэлхийн ойлголтуудаас худал хуурмагийг нээж илрүүлэхэд нь тусалж чадах юуг эдгээр материалаас мэдэж авдаг вэ?
-
“Ариун явдал: Хязгаарлалтууд нь юу вэ?” видео бичлэгийг үзүүл. Видео бичлэгийг үзүүлсний дараа эдгээр харьцуулсан зүйл (хүрхрээ, онгоц эсвэл матар гэх мэт) ариун явдлын хуулийн талаар залуу эмэгтэйчүүдэд юу зааж байгааг тайлбарлахыг тэднээс хүс. Тэд энэ видео бичлэгээс өөр юу сурч авсан бэ? Тэднийг ариун явдлын ач холбогдлын талаар зааж буй бусад харьцуулсан зүйлийг бодож мөн хуваалцахад урь.
-
“Яагаад ариун явдал чухал вэ?” хэмээх асуултад тохирох хариултуудыг хайн, “Би цэвэр ариун байхыг сонгодог” эсвэл “Үнэн сэтгэл хангалуун байдал” видео бичлэгүүдийг үзэхэд залуу эмэгтэйчүүдийг урь. Тэднийг бодлоо хуваалцахыг мөн видео бичлэгт гарсан ойлголтуудыг залуу эмэгтэйчүүдэд итгүүлэхийг хүсдэг дэлхийн ойлголтуудтай харьцуулахыг хүс. Залуу эмэгтэйчүүд ариун явдлын хуулинд дуулгавартай байхаар хичээхэд нь бие биедээ туслахын тулд юу хийж чадах вэ?
-
Залуу эмэгтэйчүүдийг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүрд ерөнхийлөгч Боид К.Пакэрын “Аз жаргалын төлөвлөгөө,” ахлагч Дэвид А.Бэднарийн “Бид ариун явдалд итгэдэг” эсвэл Линда С.Рийвс эгчийн “Бидэнд амлагдсан адислалуудад зохистой байх нь” хэлсэн үгийн нэг хэсгийг өг. Бүлэг бүрээр хэсгүүдийг судлуулан, “Яагаад бэлгийн харьцааны цэвэр ариун байдал чухал вэ?” гэсэн асуултад хариулуул. Чухал санагдаж, гүн сэтгэгдэл төрүүлсэн мэдэгдэл эсвэл үнэнүүдээсээ хуваалцахад тэднийг урь. Тэд яагаад ариун явдал тэдэнд чухал болохыг найзууддаа ойлгуулахын тулд олж мэдсэн зүйлээ хэрхэн ашиглаж болох вэ?
-
Залуу эмэгтэйчүүдээс Залуучуудын бат бөх байдлын төлөө номноос “Хувцаслалт ба гадаад төрх” хэсгийг авч ашиглан, дараахын адил асуултуудад хариулахыг хүс. “Даруу хувцаслалтын талаарх Их Эзэний жишиг юу вэ?” “Яагаад эдгээр жишгийг дагах нь таны хувьд чухал байдаг вэ?” мөн “Даруу хувцаслах нь ариун явдлын хуулийн талаарх бидний хандлагыг хэрхэн илэрхийлж эсвэл үүнд нөлөөлж байдаг вэ?” Өөрсдийн хариултуудыг хуваалцаад, эдгээр жишгийг илүү бүрэн дүүрэн дагахын тулд юу хийж чадахаа тунгаан бодохыг тэднээс хүс.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд ариун явдлыг хуулийг илүү сайн ойлгосон уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Ариун журам эрхэмлэх чанарын туршлагуудаас аль нэгийг гүйцэтгэж болно (Хувийн хөгжил дэвшил, 69–71).
-
Бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун хэвээр байхын тулд тэдний хийх болон зайлсхийх зүйлсийн жагсаалтыг гаргаж болно.