Бид яагаад мацаг барьдаг вэ?
Мацаг барих гэдэг нь тодорхой хугацааны туршид сайн дураараа хоол идэхгүй, юм уухгүй байхыг хэлдэг. Мацаг барихыг чин сэтгэлийн залбиралтай хослуулах нь таныг болон бусдыг Бурханы адислалуудыг хүлээн авахад бэлтгэхэд тусалдаг. Энэ нь сүнслэг хүч чадлын эх булаг билээ. Мацаг барьснаараа бид Тэнгэрлэг Эцэгтээ илүү ойртож мөн гэрчлэлээ хүчирхэгжүүлж чадна. Түүнчлэн хэрэгцээтэй хүмүүст туслахын тулд мацаг барилтын өгөөмөр өргөл өгөх нь мацаг барилтанд багтдаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Мацаг барих талаар болон үүнээс ирэх адислалуудыг ойлгоход ямар судар, материалууд залуу эмэгтэйчүүдэд туслах вэ?
Eстер 4:10–17; Maтай 4:1–11; Aлма 17:1–3, 9; C ба Г 59:12–14 (Мацаг барих нь сүнслэг хүч чадлын эх үүсвэр юм)
Исаиа 58:3–12; Maтай 6:16–18 (Зөв зохистой мацаг барихыг, үүнд мацгийн өргөл багтдаг болохыг Их Эзэн тайлбарласан)
Moзая 27:18–24; Aлма 6:6 (Мацаг барих нь бусдыг адислахад тусална)
Aлма 5:45–46; Хиламан 3:35 (Мацаг барих нь гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тусалдаг)
Хэнри Б.Айринг, “‘Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?’“ Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3
Л.Том Пэрри “Та юуг эрэлхийлнэ вэ?” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 84
Дийн М.Дэйвийс, “Мацгийн хууль: ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах хувь хүний үүрэг хариуцлага,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 63
“Мацаг барилт болон мацгийн өргөл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 120-123
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох эсвэл өөрөө шинэ санааг бодож олоорой:
-
Ахлагч Л.Том Пэрригийн “Та юуг эрэлхийлнэ вэ?” хэлсэн үгээс мацаг барьсан эмэгтэйн түүхийг залуу эмэгтэйчүүдтэй хуваалц. Мацаг барьснаар ирэх адислалуудын талаар олж сонсохыг тэднээс хүс. Мацаг барьснаар ирдэг өөр ямар адислалууд байдаг вэ?
-
Өөр шашинтай нэг найз нь мацаг барилт нь ямар утга учиртайг мөн тэд яагаад мацаг барьдаг болохыг мэдэхийг хүсч байна гэж төсөөлөн бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэд хэрхэн мацаг барилтын зарчмын талаар найздаа тайлбарлах вэ? Мацаг барих болон зүгээр л өлсөх хоёрын хоорондох ялгааны талаар ярилц (C ба Г 59:13–14-ийг үзнэ үү).
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь мацаг барихын утга учрыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:
-
Залуу эмэгтэйчүүдийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “‘Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?’“ хэлсэн үгийг бүлгээрээ унших эсвэл видео бичлэг үзэхэд урь. Тэднийг хэсэг бүрийг уншиж эсвэл үзэж байхдаа “Мацаг барих нь ямар утга учиртай вэ?”, “Мацаг барихын зорилго юу вэ?”, “Мацаг барьснаар ямар ямар адислал ирдэг вэ?” гэх мэт асуултуудын хариултуудыг олж мэдэхийг хүс. Залуу эмэгтэйчүүдийг мацаг барьснаараа амьдрал нь хэрхэн адислагдсаныг болон улам сайн мацаг барихын тулд тэд юу хийх талаар хуваалцахад урь.
-
Залуу эмэгтэйчүүдэд тулгарч болох нийтлэг бэрхшээлүүдийг ангиараа хамтдаа жагсаан бич. Мацаг барьснаас ирэх адислалын талаарх энэ тоймд дурдагдсан болон өөр бусад судрыг уншихад залуу эмэгтэйчүүдийг урь. Зохих ёсоор мацаг барьснаар ирэх адислалуудыг самбар дээр жагсаахыг тэднээс хүс. Эдгээр адислал хэрхэн амьдралын бэрхшээлүүдийг даван туулахад нь залуу эмэгтэйчүүдэд тусалж чадах вэ? Эдгээр адислал хэрхэн тэдний эхнэр, эх хүн болох зэрэг ирээдүйн үүргүүдэд тусалж чадах вэ? Мацаг барьснаар ирэх адислалуудын талаар гэрчлэлээ хуваалц.
-
Цаасан дээр гурван багана бүхий хүснэгт зурж, багануудыг “Бид юу хийх ёстой вэ?” “Бид юу хийхээс татгалзах ёстой вэ?” болон “Бурхан ямар адислалуудыг амладаг вэ?” гэж гарчиглахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Исаиа 58:3–12-оос мацаг барих талаар олж мэдсэн хариултуудаа бичихэд тэднийг урь. (Хэрэв шаардлагатай бол, мацгийн өргөл нь “өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваах” нэг арга бөгөөд залуу эмэгтэйчүүд мацгийн өргөлийг өгч болно гэдгийг тэдэнд тайлбарлаж өгөөрэй.) Их Эзэний арга замаар мацаг барьснаар ирсэн адислалуудаа болон хариултуудаа хуваалцахад тэднийг уриал.
-
Бишопын зөвлөлийн нэг гишүүнийг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст болон ядууст мацгийн өргөлөөр тусалдаг болохыг ангийнханд тайлбарлахад урь. Энэхүү ярилцлагын нэг хэсэг болгож, залуу эмэгтэйчүүд бишоп Дийн М.Дэйвийсийн “Мацгийн хууль: Ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах хувь хүний үүрэг хариуцлага” сэдвээр хэлсэн үгийг уншиж болох юм. Энэ мэдээлэл нь тэдэнд мацаг барих боломжийн талаар юу бодогдуулж байгааг залуу эмэгтэйчүүдээс асуугаарай.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Мацаг барина гэдэг нь ямар утга учиртай болохыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:
-
Зөв зохистойгоор мацаг барих үедээ хийх зүйлсийн жагсаалт гарган, дараагийн мацаг барих ням гараг эсвэл хувиараа мацаг барихдаа хэрэгжүүлж болох юм.
-
Гэр бүлийн үдэш эсвэл семинарын ангидаа мацаг барих талаар сурсан зүйлээ хуваалцаж болох юм.