Миний хэлж ярьж байгаа зүйлс надад болон эргэн тойронд минь байгаа хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?
Бидний бусадтай хэрхэн харьцаж байгаа нь Бурханы хүүхдүүдийн хувьд хэн бэ гэсэн ойлголтыг маань тусган харуулдаг. Бидний хэл яриа бусдыг урамшуулж, эсвэл тэднийг гомдоон, шархлуулж чадна. Бид өөдрөг үг, хэлхэрэглэн ярих үедээ Ариун Сүнсийг өөрсөдтэйгээ хамт байхад урьдаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Залуу эмэгтэйчүүдийн бусадтай харилцахдаа хэрэглэх үгсийн ач холбогдлыг ойлгоход ямар судрууд болон хэлсэн үгс туслах вэ?
Сургаалт үгс 15:1–4; 16:24; 1 Tимот 4:12; Иаков 3:2–10; Aлма 31:5; C ба Г 25:12; 108:7 (Бидний үгс бусдад хүчтэй нөлөө үзүүлж чаддаг)
Eгипетээс гарсан нь 20:7; Maтай 12:34-37; 15:11; Лук 12:2–3; 1 Tимот 5:13; C ба Г 42:27 (Хараал зүхэл, хов жив, бүдүүлэг хэл яриа болон доромжлол нь Бурханыг болон бусдыг гомдоодог)
Eфес 4:29–32; 2 Нифай 32:2–3; C ба Г 63:61–64 (Миний хэрэглэдэг хэл яриа Ариун Сүнснээс удирдамж авах чадварт маань нөлөөлдөг)
Moзая 4:30 (Бид өөрсдийн хэрэглэж байгаа хэл ярианд болгоомжтой хандах ёстой)
Жийн Б.Бингам, “Би гэр орондоо сайн мэдээний гэрлийг авчирна,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 125-129
Жэффри Р.Холланд, “Tэнгэр элчүүдийн хэл, ” Ensign эсвэл 2007 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 16
В.Крэг Звик, “Чи юу гэж бодож байна?” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60
“Хэл яриа,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 20–21
“Бохир хэллэг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 56–57
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох эсвэл өөрөө шинэ санааг бодож олоорой.
-
Хичээл орохоос хэдэн хоногийн өмнө нэг залуу эмэгтэйгээс Жийн Б.Бингам эгчийн“Би гэр орондоо сайн мэдээний гэрлийг авчирна” үгэн дээрх завины болон өсвөр насандаа шоовдорлогддог байсан нэгэн залуугийн түүхийг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь. Залуу эмэгтэйчүүд эдгээр түүхээс бидний үг бусдад хэрхэн нөлөөлдөг талаар юу олж мэдсэн бэ?
-
Дараах үгсийг самбар дээр бич: Бидний унших үгс. Бидний сонсох үгс. Бидний бичих үгс. Бидний ярих үгс. Залуу эмэгтэйчүүдээс Eфес 4:29–32-ыг уншихыг хүсч мөн энэ захиас нь самбар дээр бичсэн дөрвөн зүйлтэй ямар холбоотой болохыг ярилц. Дараах асуултуудын талаар тунгаан бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Та нар уншдаг, сонсдог, хэлдэг үг хэлнийхээ талаар ямар бодолтой байдаг вэ? Үгс нь Ариун Сүнсний удирдамжийг хэрхэн дэмжиж эсвэл холдуулж болох вэ?
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь зөв хэл яриа хэрэглэхийн чухлыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.
-
Өөрсдийн дуртай, сүнслэг удирдамж агуулсан эшлэлийг ангидаа авчрахыг хэдэн өдрийн өмнөөс залуу эмэгтэйчүүдээс хүс. Залуу эмэгтэй бүрээс өөрсдийн авчирсан эшлэлийг хуваалцахыг мөн энэ нь тэдний амьдралд ямар нөлөө үзүүлснийг тайлбарлахыг хүс. Бидний хэлэх үгс бусдад эерэг нөлөөг хүчирхгээр үзүүлж байгааг харуулдаг судруудын жишээ олохыг ангийн гишүүдээс хүс (жишээлбэл: ахмад Моронай болон эрх чөлөөний туг [Aлма 46:11–22-ыг үзнэ үү], Аврагч ба завхайрч байгаад баригдсан эмэгтэй [Иохан 8:1–11-ийг үзнэ үү] эсвэл Абинадай ба Алма [Aлма 5:9–12-ыг үзнэ үү]). Тэдний хэл яриа бусдад ямар хүчтэй нөлөөлж болох талаар эдгээр жишээ залуу эмэгтэйчүүдэд юу зааж байна вэ?
-
Самбар дээр “Хэрэв хүн өөрийн хэлийг захирч чадвал тэр ______ захирч чадна” гэж бич. Залуу эмэгтэйчүүдээс Иаков 3:2–10-ыг уншиж, дутуу үгсийг нөхөж бичихийг хүс. Залуу эмэгтэй бүрээр Иаковын хэрэглэсэн адилтгалуудын нэгийг уншуул (морины амгайвч 2–3-р шүлэг; усан онгоц 4-р шүлэг; ой модны түймэр 5–6-р шүлэг; хор 7–8-р шүлэг; цэвэр цэнгэг булаг 10–11-р шүлэг). Залуу эмэгтэйчүүдэд оноогдсон адилтгал нь хэл яриагаа захирах талаар юу гэж зааж байгааг ангийнхандаа заахад бэлтгэхийг тэднээс хүс. Өөрсдийн хэл яриаг захирч сурахын тулд тэд юу хийж болох талаар хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс.
-
Энэхүү тойм дахь судрын эшлэлүүдийн эхний хэсэгт дурдсан судруудаас өөр өөр судрыг залуу эмэгтэй бүрд оноон уншуул. Судрын шүлэг дэх захиасыг төлөөлөх зураг эсвэл диаграм зурахыг түүнээс хүс. Түүнийг зургаа үзүүлж мөн ангийн бусад гишүүнийг бусадтай харьцах харьцааны талаар энэ нь юу зааж байгааг таахыг хүс. Эдгээр сударт заагдсан үнэнийг харуулах ямар туршлагуудыг залуу эмэгтэйчүүд хуваалцаж чадах вэ?
-
Энэхүү тоймд тусгагдсан видео бичлэгүүдээс нэгийг үзүүлээд, видео бичлэгээс юу суралцсанаа хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Их Эзэний Сүнсийг урихуйц арга замаар харилцахад нь бусдад нөлөөлөхийн тулд хийж чадах зүйлээ тунгаан бодоход тэднийг урь. Жишээлбэл: тэд бүдүүлэг үг хэлдэг зуршилтай найздаа хэрхэн тусалж болох вэ? Эсвэл тэд бусдыг өргөж, урамшуулахын тулд цахим харилцааг хэрхэн ашиглаж болох вэ? Тэднийг эдгээрийн хариултыг Залуучуудын бат бөх байдлын төлөө номын “Хэл яриа” хэсгээс уншиж байхдаа олж мэдэхэд урь. Тэднээс санал бодлоо хуваалцахыг хүс.
-
Залуу эмэгтэйчүүдийг 1 Нифай 5:1–7-г уншиж, бидний үг хэллэг өөрсдөд маань болон бусдад хэрхэн нөлөөлдөг талаар Сариа, Лихай хоёрын түүхээс сурсан зүйлээ хуваалцахад урь. Тэднээс ахлагч В.Крэг Звикийн “Чи юу гэж бодож байна?” хэмээх хэлсэн үгээс энэ түүхийн талаар хуваалцсан санаа бодлыг олж уншихыг хүс. Залуу эмэгтэйчүүд энэ хэлсэн үгээс өөр ямар ойлголт авч болох вэ? Тэднийг гэр бүлийнхэн болон бусад хүнтэй харилцахдаа Лихайн жишээг дагаж болох арга замуудыг хуваалцахад урь.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Цэвэр мөн бусдын сэтгэл санааг өөд татах үг яриаг хэрэглэхийн чухлыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлагатай юу?
Сурсан зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Хувийн хөгжил дэвшил номоос Зарчимч байдал хэсгийн 2-оор эрхэмлэх чанарын туршлагыг гүйцээж болно.
-
Хов жив ярихаас хол байж, мөн өөрсдийн хэл яриа болон бодол санаанаасаа муу үгсийг зайлуул. Уруу таталт гарч ирэх үед сүмийн дуртай дууллаа аялах талаар бодож үзээрэй.