Би хэрхэн энэ дэлхий дээр дэлхийнхнээс өөрөөр амьдрах вэ?
“Нэгэн цагт Сүмийн болон нийгмийн жишгүүдийн хооронд зөрүү ялгаа төдийлөн байдаггүй байсан бол өнөө үед эдгээрийн хооронд том ангал бий болж, улам томорсоор байна” (Томас С.Монсон, “Санваарын хүч,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 66). Их Эзэн биднийг Өөрийнх нь жишгийг үнэнчээр дагаж, дэлхийн нүгэл хилэнцээс хүртэхгүй байгаасай хэмээн хүсдэг. Үүний зэрэгцээ Тэрээр биднийг өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүст сайн нөлөө үзүүлээсэй хэмээн хүсдэг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Тэдний үлгэр жишээ Их Эзэний жишгийг үнэнчээр дагахад нь бусдад туслах болно гэдгийг ойлгоход ямар судар, материалууд залуу эмэгтэйчүүдэд туслах вэ?
Хаадын Дэд 6:14–17 (Елишагийн зарц, түүнийг ганцаар биш гэдгийг ойлгосон нь)
Maтай 5:14–16 (Бид өөрсдийн гэрлийг гэрэлтүүлэх ёстой)
Иохан 15:19; 1 Нифай 8:24–28 (Христийн дагалдагчдыг дэлхийнхэн олонтоо элэглэж мөн үзэх ядах болой)
1 Нифай 15:23–25; Aлма 34:39; Хиламан 5:12; С ба Г 10:5; C ба Г 27:15–18; 87:8 (Дэлхий дээр хэрхэн дэлхийнхнээс өөрөөр амьдрах вэ?)
Нийл Л.Андэрсэн, “Дэлхийг ялах нь,” Ensign, 2017 оны 5-р сар, 58–62 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46–50
Марк А. Брагг, “Төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсөх болно,” Ensign, 2017 оны 5-р сар, 36-38 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 22–24
Нийлл Ф.Марриотт, “Өөрийн гэрлээс хуваалцах нь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 136-139
“Тэргүүн Зөвлөлөөс өсвөр үеийнхэнд өгсөн захиас,”Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), ii–iii
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг танилцуулахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.
-
Залуу эмэгтэйчүүдээс “бид энэ дэлхийд амьдрахдаа дэлхийнхэнтэй адил байх ёсгүй” гэдэг үгсийг өмнө нь сонсож байсан эсэхийг асуу. Тэдний хувьд энэ нь юу гэсэн утгатай вэ? Тэд энэ зарчимтай холбоотой ямар туршлагуудыг хуваалцаж чадах вэ? Аврагч энэ дэлхийд амьдарч байхдаа дэлхийнхэнтэй адил байгаагүй жишээнүүдийг хуваалцахыг тэднээс хүс. Тэр хэзээ уруу таталттай тулгарч, үүнийг ялан дийлсэн бэ? Есүс Христ хэрхэн уруу таталтыг ялан дийлсэн талаарх судруудыг хуваалцахад тэднийг уриал. Түүний жишээ хэрхэн залуу эмэгтэйчүүдэд урам зориг өгч байна вэ?
-
Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж, үзэх зуураа бид хэрхэн энэ дэлхийд амьдрахдаа дэлхийнхэнтэй адил болохгүй байх вэ? хэмээх асуултын талаар тунгаан бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэдэнд хариултынхаа талаар ярилцаж, видео бичлэгтэй хамааралтай туршлагуудаасаа хуваалцах цаг гаргаж өгөөрэй.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь энэ дэлхий дээр дэлхийнхнээс өөрөөр хэрхэн амьдарч болохыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
“Дэлхийг ялах гэдэг нь …” мөн “Дэлхийг ялснаар … үр дүнд хүрнэ” гэж самбарт бич. Залуу эмэгтэйчүүдээс ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн “Дэлхийг ялах нь” үгийг судлаад, дээрх өгүүлбэрүүдийг гүйцээж болох олон хувилбарыг олохыг хүс. Тэдний олж мэдсэн зүйлсийг ярилц. Нэг залуу эмэгтэйг ахлагч Андэрсэны хэлсэн үгэн дэх ахлагч Брүс Д.Портэрын тухай түүхийг хуваалцахад урьдаас бэлдэж ирэхэд урь. Өөр хүмүүс үүнтэй адил сорилт бэрхшээлд хэрхэн хандах байсан бол? Харин ахлагч Портэр хэрхэн дэлхийг ялан дийлж чадсан бэ?
-
Залуу эмэгтэйчүүдэд улам харанхуйд автаж буй дэлхийд гэрэл хэрхэн олохыг ойлгоход нь туслахын тулд ангид гурван гар чийдэн авчирч болно. Ангийг гурван бүлэг болгон хуваагаад, бүлэг бүрд ахлагч Марк А.Браггийн хэлсэн “Төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсөх болно” үгийн аль нэг хэсгийг уншихыг даалга. Залуу эмэгтэйчүүдийг үгийг судалж дууссаны дараа гэрлийг нь унтраагаад, бүлэг бүрд нэг гар чийдэн өг. Сурсан зүйлээ хуваалцах үед тэд гар чийдэнгээ асааж, өрөөний голд авчирч тавина. Гэрлийн эх сурвалж бүр хэрхэн бидэнд харанхуй дэлхийд амьдрахад туслах вэ?
-
Залуу эмэгтэйчүүдээс ариун гэж боддог газруудаа самбарт жагсаан бичихийг хүс. Хамтдаа Сургаал ба Гэрээ 87:8-ыг уншаад, ариун газарт зогсоно гэдэг нь юу гэсэн утгатай болохыг залуу эмэгтэйчүүдээс асуу. Тэднийг энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдийн нэгийг үзэж байхдаа дараах асуултын талаар тунгаан бодоход урь. Тэд ариун газарт зогсох талаар өөр ямар нэмэлт ойлголт олж авсан бэ? Тэд гэр бүл, сургууль эсвэл орчин тойрноо илүү ариун нандин газар болгохын тулд юу хийж чадах вэ?
-
Энэхүү тоймд дурдсан судруудыг уншихыг (ангиараа эсвэл хувь хувьдаа) залуу эмэгтэйчүүдээс хүсээд, уруу таталтыг ялан дийлэх талаар тэдний сурсан зүйлийг ярилц. Дэлхийнхэн тэднийг өндөр жишигтэй хэмээн шоолж, жишгээ бууруулахад уруу татаж байгаа үед тэд хэрхэн Бурханы жишгийн дагуу амьдарч байна вэ? Их Эзэний жишгийн дагуу амьдарч, уруу таталтыг сөрөн зогссон үед тэдэнд ямар санагддаг вэ? Тэдэнд хуваалцах туршлагууд байна уу?
-
Залуу эмэгтэй бүрээс Залуучуудын бат бөх байдлын төлөө номоос нэг жишгийг эсвэл Хувийн хөгжил дэвшил номоос нэг эрхэмлэх чанарыг сонгохыг хүс. Сонгосон эрхэмлэх чанар эсвэл жишгийнхээ талаар судлаад, дүгнэлтээ болон үүний дагуу амьдрах нь хэрхэн дэлхий дээр дэлхийнхнээс өөрөөр амьдрахад түүнд тусалсан болохыг ангийнхантайгаа хуваалцахыг түүнээс хүс.
-
Нэг залуу эмэгтэйг хичээлдээ ирэхдээ Нийлл Ф.Марриотт эгчийн ”Өөрийн гэрлээс хуваалцах нь” хэлсэн үгэн дэх ариун сүмүүд хэрхэн орчин тойрондоо нөлөөлдөг тухай заасан зүйлсийг хуваалцахад бэлдэж ирэхийг хүс. Марриотт эгчийн үгээс харанхуйд автаж буй дэлхийд бусдад гэрэл болохоор залуу эмэгтэйчүүдийг өдөөж буй өгүүлбэрүүдийг хайж олоход урь. Сонгосон өгүүлбэрүүдээ чанга уншаад, энэ нь яагаад учир утгатай санагдсан тухай хуваалцах боломжийг тэдэнд олго. Залуу эмэгтэйчүүд сонгосон өгүүлбэрүүдээ оруулсан зурагт хуудас хийх мючелийн үйл ажиллагааг хамтдаа төлөвлөж болно.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд энэ дэлхийд амьдарч байгаа ч дэлхийнхэнтэй адил байх ёсгүй гэдгээ ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Хувийн хөгжил дэвшил номоосоо Сонголт ба хариуцлага эрхэмлэх чанарын 2 эсвэл 3-р туршлага дээр ажиллаж болох юм.
-
Энэ хичээлд дурдсан видео бичлэгүүдийг гэр бүлийн гишүүн юм уу найзтайгаа үзээд, сэтгэгдлээ хуваалцаж болно.
Боломжтой бол энэ хичээлийн үр дүнд тэд юу хийх урам төрж байгаагаа хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүсэж болно.