Би Сүмийн шинэ гишүүдэд туслахын тулд юу хийж чадах вэ?
Олон хүний хувьд Сүмийн гишүүн болох нь том сорилт байж болох юм. Тухайлбал: хуучин найз нөхдөө орхиж, шинэ амьдралын хэв маягт дасан зохицох гэх мэт. Шинэ гишүүн бүрд найз нөхөд нь хариуцлагатай хандаж, тэднийг “Бурханы сайн үгээр” тэжээх хэрэгтэй (Моронай 6:4). Бид шинэ гишүүдтэй гэрчлэлээ хуваалцаж, найзалж, хамт үйлчилснээр тэдэнд тусалж чадна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Сүмийн шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэхэд ямар судар болон материал залуу эмэгтэйчүүдэд нөлөөлөх вэ?
Лук 22:32; Ром 15:1–2; Moронай 6:4–5; С ба Г 81:5; 108:7 (Гэгээнтнүүдийг хүчирхэгжүүлэх)
Иохан 21:15–17 (Миний хоньдыг тэжээ)
Нийл Ф.Марриот, “Бид одоо яах вэ?” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122–124
Нийл Л.Андэрсэн, “Хэн энэ хүүхдийг хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35–38
Дийтр Ф.Угдорф, “Та нар миний гар,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 5-р сар, 68–75
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах мөн гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрийн санааг бодож олоорой.
-
Залуу эмэгтэйчүүдээс хэрхэн бусдын төлөөх Аврагчийн гар байж чадах талаар бодлоо хуваалцахыг хүс. Энэ хичээлийн эхэнд буй догол мөрийг залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаж, тэд Сүмийн шинэ гишүүний төлөө Аврагчийн гар нь байж болохын тулд юу хийж чадахыг асуу.
-
Залуу эмэгтэйчүүдээс хичээлийн эхний өдөр, ямар нэг клуб болон багт элсэх, эсвэл шинэ ажилд орох зэрэг аливаа шинэ туршлагын үед төрдөг сэтгэгдлээ илэрхийлэхийг хүс. Тэдгээр сэтгэгдэл болон мэдрэмж нь Сүмийн шинэ гишүүний туршлагатай хэрхэн адилхан байж болох талаар ярилцахыг хүс. Тэднийг шинэ гишүүний хувьд эсвэл бусад шинэ гишүүнтэй өмнөх туршлагаасаа хуваалцахад урь.
Хамтдаа суралц
Доор өгөгдсөн үйл ажиллагаанууд нь Сүмийн шинэ гишүүнийг хэрхэн хүчирхэгжүүлэхийг сурахад залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.
-
Өөрөөс нь өөр орчноос ирсэн шинэ хөрвөгчдөд хүрч тусалдаг Сүмийн нэг гишүүнийг төсөөлөх эсвэл бодоход залуу эмэгтэйчүүдийг урь. Шинэ хөрвөгчийг халуун дотно хүлээн авахын тулд уг Сүмийн гишүүний хийх эсвэл хийхгүй байж болох зүйлсийг залуу эмэгтэйчүүд самбар дээр жагсаан бичиж болно. Ахлагч Нийл Л.Андэрсэн “Хэн энэ хүүхдийг хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг” хэмээх хэлсэн үгэндээ шинэ гишүүдэд хүрч тусалдаг хүмүүсийн тухай хэдэн түүх ярьж өгсөн бөгөөд Нийл Ф.Марриот эгч “Бид одоо яах вэ?” хэмээх хэлсэн үгэндээ шинэ хөрвөгч байхдаа нөхрийнх нь хойд эмээ өөрийг нь халуун дотно хүлээн авахад төрсөн мэдрэмжийн тухай ярьсан. Залуу эмэгтэйчүүд эдгээр түүхээс жагсаалтандаа нэмж болох ямар ямар зүйлийг сурч мэдэж болох вэ?
-
Хурга бариад зогсож буй Аврагчийн зургийг үзүүл (Gospel Art Book, 64). Самбар дээр “Хоньдыг минь тэжээ” гэж бич. Энэхүү хэллэгийн тухай юу мэддэгийг нь залуу эмэгтэйчүүдээс асуу. Иохан 21:15–17-г уншиж байхад тань нэмэлт ойлголтуудыг олж сонсохыг тэднээс хүс. Энэ шүлгэн дэх “хонь,” “хурга” гэж хэнийг хэлж байна вэ? Сүмийн шинэ гишүүд хургатай хэрхэн адилхан байдаг вэ? Аврагчийн хургануудыг тэжээх гэдэг нь юу гэсэн үг вэ? Залуу эмэгтэйчүүдийг шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэх тал дээр ямар туршлага олж авснаа хуваалцахад урь. Тэд ирээдүйд шинэ гишүүдэд туслахын тулд юу хийж чадах вэ?
-
Самбар дээр гэгээнтнүүдийг хүчирхэгжүүлэх үүрэг хариуцлагын талаар өгүүлсэн судрын эшлэлүүдийг (энэ тоймд жагсаасан судрууд гэх мэт) бич. Залуу эмэгтэй бүрийг судрын нэг хэсгээс уншихад урьж, Сүмийн шинэ гишүүнд хэрхэн хамаарч болох талаар бодохыг хүс. Залуу эмэгтэйчүүдээс уншсан шүлгээ хураангуйлж, самбарт бичин, зааж буй зарчимтай нь холбоотой жишээ хуваалцахыг хүс. Залуу эмэгтэйчүүдээс Сүмийн шинэ гишүүнийг хүчирхэгжүүлэх нь яагаад чухал болохыг асуу.
-
Залуу эмэгтэйчүүдэд саяхан Сүмд нэгдсэн хүнээс асуухыг хүсэж буй асуултуудыг бодож олоход тусал. Бишопын зөвшөөрлөөр ангидаа нэг юм уу хоёр шинэ гишүүнийг урь. Тэднээс хөрвөлтийнхөө түүх болон Сүм дэх шинэ гишүүний хувьд туршлагаа хуваалцахыг хүс. Залуу эмэгтэйчүүдийг асуултаа тавьж, шинэ гишүүдийг Сүмд дасахад нь хэрхэн тусалж чадах талаар ярилцахад урь.
-
Залуу эмэгтэйчүүдийг ”Залуучуудын бат бөх байдлын төлөө“ товхимлоос “Найз нөхөд” сэдвийг уншиж, “Жинхэнэ найз байна гэдэг нь юу гэсэн үг вэ?” хэмээх асуултад хариулт эрж олоход урь. Тэднээс олсон зүйлсээ хуваалцахыг мөн хэн нэгэн тэдний жинхэнэ найз байсан туршлагаас хуваалцахыг хүс. Ялангуяа Сүмийн шинэ гишүүдийн сайн найз байх нь бидний хувьд яагаад чухал байдаг вэ? Залуу эмэгтэйчүүдийг өөрсдийн таньдаг шинэ гишүүдийн жагсаалтыг гаргаж, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд заасан зөвлөгөөг хэрхэн дагах талаар ярилцахыг хүс.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд шинэ гишүүдийг хэрхэн хүчирхэгжүүлэх талаар ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Шинэ гишүүнийг Мючел эсвэл тойргийн ямар нэгэн үйл ажиллагаанд ирэхэд урьж болно.
-
Шинэ гишүүнтэй өөрсдийн гэрчлэлийг хуваалцаж болно.