Би Христэд төвлөрсөн гэр оронтой болохын тулд хэрхэн бэлтгэх вэ?
Бурханы хаант улсыг байгуулах нь зөв шударга гэр орон, гэр бүл зохиохоос эхэлдэг. Гэр бүл нь Сүмийн хамгийн чухал нэгж билээ. Сүмийн гишүүдийн хувьд бид Ариун Сүнс оршихуйц гэр орон байгуулах хэрэгтэй. Христэд төвлөрсөн гэр орон нь бидэнд нүглээс хамгаалах газар, дэлхийгээс орогнох орон, өөрсдийгөө зориулж мөн чин сэтгэлийн хайрыг мэдрэх газар болдог. Гэр маань том, жижгээсээ үл хамааран бидний “залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцах өргөө, алдар суугийн өргөө, дэг журмын өргөө, мөн Бурханы өргөө байж чадна” (С ба Г 88:119).
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Залуу эмэгтэйчүүдийг Христэд төвлөрсөн гэр оронг бий болгохоор бэлтгэхэд нь ямар судар, хэлсэн үгүүд тус болох вэ?
Езекиел 16:44 (Эх хүний үлгэр дуурайлын ач холбогдол)
Дуулал 127:3; 2 Нифай 25:26; Moзая 4:14–15; С ба Г 68:25–28; 88:119; 93:40 (Хүүхдүүддээ зааж хүмүүжүүлэхийг эцэг эхчүүдэд зарлигладаг)
Aлма 53:20–21; 56:47–48 (Хиламаны залуу дайчид эхчүүдээрээ сургагдсан)
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129
Хэнри Б. Айринг, “Ач, зээ нартаа захих үгс,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар
Ричард Г.Скотт, “Гэр орон дахь амар амгалангийн төлөө” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5-р сар 29–31
Л.Том Пэрри, “Сайн эцэг, эх болох нь,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар, 26–28
“Гэр бүл,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 14–15
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах мөн гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрийн санааг бодож олоорой:
-
Залуу эмэгтэйчүүдийг Христэд төвлөрсөн гэр орон ямар байдаг талаар боддог зүйлсээ дүрслэхэд урь. Тэд тэнд юу харах вэ? Тэд тэнд юу мэдрэх вэ? “Би Христэд төвлөрсөн гэр оронтой болохын тулд хэрхэн бэлтгэх вэ?” гэсэн асуултад хариулахыг тэднээс хүс.
-
Бурханы хаант улсыг байгуулахад ээж хүний үүрэг юу байж болох талаарх тэдний бодлыг асуу. Тэднээс өөрсдийнхөө ээжийг эсвэл таньдаг өөр хэн нэгэн ээжийн талаар бодож, тэднээс үлгэр дууриал авахыг хүсдэг шинж чанаруудаас хуваалцахад урь (тэдгээр чанаруудын жишээг Сургаалт үгс 31:10–31-ээс үзнэ үү).
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаанууд нь залуу эмэгтэйчүүдийг хэрхэн Христэд төвлөрсөн гэр орон бий болгох талаар ойлгоход нь туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу:
-
Ангийг гурван бүлэг болгон хуваагаад бүлэг тус бүрд дараах судруудыг уншуулахаар нэг нэгээр нь оноож өг: Mозая 4:14–15, Aлма 53:20–21, 56:47–48. Христэд төвлөрсөн гэр орон бий болгоход нь туслах эдгээр шүлгүүд дэх зарчмуудыг самбарт жагсаан бичихэд залуу эмэгтэйчүүдийг урь. Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэг юм уу хоёрыг үзүүл. Үүнийг үзэхдээ өөрсдийгөө ээж болсон байна гэж төсөөлөхийг залуу эмэгтэйчүүдэд санал болго. Бичлэг бүрийн дараа залуу эмэгтэйчүүдийг Христэд төвлөрсөн гэр бүл бий болгоход туслах ямар нэмэлт зарчим сурснаа мөн үндсэн захиас нь юу байсныг ярилцахад урь. Самбарт байгаа жагсаалтад эдгээр зарчмуудыг нэмж болно. Тэднээс эдгээр зарчмуудын жишээ болгож, өөрсдийн эсвэл бусдын гэр бүлийн туршлагаас хуваалцахад урь.
-
Гэрлэх гэж буй хосод өгөх хамгийн сайн зөвлөгөөнүүдээ самбарт жагсаан бичихийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Ерөнхийлөгч Хэнри Б. Айрингийн “Ач, зээ нартаа захих үгс” хэлсэн үгийг залуу эмэгтэйчүүдэд уншуулахаар хэсэгчлэн хуваарил. Ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгээс олсон зөвлөгөөнүүдээ самбар дахь жагсаалтдаа нэмээд Христэд төвлөрсөн гэр орон байгуулахын тулд тэд хэрхэн бэлтгэх талаар ярилцахыг тэднээс хүс.
-
Ахлагч Л. Том Пэрригийн “Сайн эцэг, эх болох нь” хэлсэн үгэнд гарсан хүчирхэг гэр бүлийн өвийг төлөвшүүлэхийн тулд эцэг, эхчүүдийн хийж чадах таван зүйлийг ангиараа унш. Залуу эмэгтэй бүрийг ахлагч Пэрригийн зөвлөгөөнөөс нэгийг сонгож, гэр бүлүүд үүнийг хэрхэн хэрэгжүүлж байхыг харсан жишээнээс болон ийнхүү үйлдэх нь Христэд төвлөрсөн гэр бүл бий болгоход нь хэрхэн туслах талаар хуваалцахад урь. Залуу эмэгтэйчүүдээр уг хэлсэн үгийн сүүлийн долоон догол мөрийг уншуулж, гэр бүлийн өвийг бий болгохын чухлыг илтгэсэн шалтгаануудаас хуваалцахад урь. Гэртээ хүчирхэг гэр бүлийн өв бий болгохын төлөө залуу эмэгтэйчүүд одооноос юу хийж чадах вэ?
-
Загварууд нь яагаад чухал вэ? Тэнгэрлэг Эцэг бидэнд Христэд төвлөрсөн гэр бүл бий болгоход зориулсан ямар загварыг өгсөн бэ? (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”, 7-р догол мөрийг үзнэ үү). Залуу эмэгтэйчүүд энэ загварын дагуу гэр орноо байгуулж, гэр бүл зохиоход бэлтгэхийн төлөө одооноос юу хийж чадах вэ? Гэр бүлийн нөхцөл байдал нь Тэнгэрлэг Эцэгийн загвартай үл нийцдэг хэн нэгэнд залуу эмэгтэйчүүд юу гэж хэлэх талаар асуу. Тэднийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Гэр бүл” сэдвийн хамгийн сүүлийн догол мөрийг уншиж, санаа авахад урь.
-
Ангийг бүлгүүдэд хувааж, ахлагч Ричард Г. Скоттын “Гэр бүлийн амар амгалангийн төлөө” хэлсэн үгийг хуваарилж өг. Бүлгүүдийг уг хэлсэн үгээс оногдсон хэсгээ судалж, Христэд төвлөрсөн гэр орны талаарх дүрслэл эсвэл онцлогийг эрж олоход урь. Тэднээс Христэд төвлөрсөн гэр ямар байдаг талаар олж мэдсэн зүйлсээ зургаар дүрсэлж, илэрхийлэхийг хүс. Залуу эмэгтэйчүүд одоо байгаа гэр орноо илүү Христэд төвлөрсөн гэр орон болгоход туслахын тулд юу хийж болох вэ? Ирээдүйд Христэд төвлөрсөн гэр орон бий болгохын төлөө тэд хэрхэн бэлтгэх вэ?
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд Христэд төвлөрсөн гэр орон хэрхэн бий болгохыг ойлгож байна уу? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Одоо гэр орондоо эерэг нөлөөтэй байснаар эцэг эхдээ тусалж болно.
-
Өөрийн таньдаг нэгэн сайн ээжээс суралцан, үлгэр жишээг нь дагаж болно.