Ирээд, Намайг дага
Би хэрхэн илүү сайн тохинуулагч эгч болох вэ?


Би хэрхэн илүү сайн тохинуулагч эгч болох вэ?

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Бусад бүх зүйлийн адил Есүс Христ бол тохинууллын төгс жишээ мөн. Тэрээр тохинуулж байхдаа хувь хүмүүст тусламжийн гараа сунган, материаллаг болон оюун санааны хэрэгцээг нь хангаж, хүн бүрийг чин сэтгэлээсээ хайрлаж байсан. Биднийг Есүс Христийн дагалдагчдын хувьд Түүний адил, ялангуяа тохинуулагч эгчээр үйлчлэхээр дуудагдсан хүмүүстээ тохинуулахад урьсан билээ. Бид Христийн адилаар тэр хүмүүсийг хайрлаж, харж хандан мөн хүчирхэгжүүлж чадна. Бидний үйлчлэлд туслах онцгой авьяас чадвар бидэнд байдаг. Сүмийн залуу эмэгтэйчүүдийн хувьд бид “Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах[ад]” (Moсе 1:39) чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бэлтгэхэд тань туслах эх сурвалжууд

Цуглааны “Хамтдаа суралц” хэсэгт бэлтгэхэд дараах эх сурвалжууд танд тус болно.

Заахаасаа өмнө тунгаан бодох асуултууд

Та тохинуулагч эгчээр үйлчлэхдээ Аврагчийн жишээг дагахын тулд юу хийсэн бэ? Энэхүү тохинуулал таны болон таны үйлчилсэн хүмүүсийн амьдралыг хэрхэн адисалсан бэ? Та ямар туршлагаасаа залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаж чадах вэ?

Залуу эмэгтэйчүүд тохинуулагч эгч байх талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Тэд бие биентэйгээ ямар туршлага хуваалцаж болох вэ?

Залуу эмэгтэйчүүд суралцахад бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд энэхүү сэдэвтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Тэмдэглэл: Хичээлийн бэлтгэл болгож та тохинууллын хамтрагчаа энэ хичээлд суулгаж, хэрхэн илүү сайн тохинуулагч эгч болох талаар ярилцахад урихыг тохинуулагч эгчээр үйлчилж байгаа гишүүдээс хүсэж болно.

Аврагчийн арга барилаар заах нь

Ямар ч тохиолдолд, Аврагч заасан хүмүүстээ төгс үлгэр жишээ үзүүлэгч мөн зөвлөгч нь байсан юм. Залуу эмэгтэйчүүд тохинуулагч эгчийнхээ үүргийг Христтэй адил биелүүлэхийг хичээх үедээ таны болон бусад эгчийн жишээнээс хэрхэн суралцаж чадах вэ??

Цуглааны тойм

1. Хамтдаа зөвлөлдөж, туршлагаа хуваалц

Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хөтлөн явуулна. Ойролцоогоор 5–10 минут.

Дараахтай адил зүйлсийн талаарх ярилцлагыг хөтлөн явуул. Үүнд:

  • Манай анги: Өнөөдөр хэн ирээгүй байна вэ? Бид хэнийд очих хэрэгтэй вэ? Бид дараагийн үйл ажиллагаанд хэнийг урих нь зүйтэй вэ? Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ?

  • Бидний үүрэг хариуцлага: Бид ямар үүрэгт ажил хийх хэрэгтэй байна вэ? Бид ямар үүрэгт ажлаа хийж гүйцэтгэсэн бэ? Бид бусдыг Христэд ирэхэд хэрхэн урьсан бэ мөн бид одоо бусдыг хэрхэн урьж болох вэ?

  • Бидний амьдрал: Ангийнханд өмнөх цуглаанаар ярилцсан зүйлсээ сануул. Бид сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх талаар ямар туршлагатай болсон бэ? Бид өнгөрсөн хэдэн долоо хоногийн туршид сайн мэдээний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлсэн ямар туршлага олж авсан бэ?

Хэрвээ боломжтой бол эдгээр зүйлийг урьдчилан ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээрээ хэлэлц.

2. Хамтдаа суралц

Удирдагч юм уу багш эсвэл ангийн нэг гишүүн хөтлөн явуулна. Ойролцоогоор 25–35 минут.

Та дээрх эх сурвалжуудыг судлан, Сүнсний удирдамжийг дагасныхаа дараа ангийнхаа гишүүдэд сургаалыг ойлгоход туслахын тулд доорх үйл ажиллагаануудаас нэг юм уу түүнээс олныг сонгож болно.

  • Заадаг залуу эмэгтэйчүүдийн тань хувьд тохинуулал гэдэг үг ямар утгатай вэ? Та үүнийг олж мэдэхийн тулд самбарт Тохинуулал гэж бичээд, тохинуулалтай холбон ойлгодог үгсээ уг үгийг тойруулан бичихэд залуу эмэгтэйчүүдийг урь. Тэд уг жагсаалтад нэмэх үг хэллэгүүдийг дараах судруудаас олж болно. Үүнд: Матай 25:34–40; Лук 10:25–37; 2 Нифай 25:26; Мозая 18:8–9; 3 Нифай 18:25; Сургаал ба Гэрээ 81:5. Тэд эдгээр шүлгээс тохинууллын талаар юу мэдэж авч болох вэ? Та залуу эмэгтэйчүүдийг өөрсдийн харсан тохинууллын жишээнээс хуваалцахад урьж болно. Залуу эмэгтэйчүүд хүмүүст Христэд илүү ойртоход нь туслахын тулд юу хийж болох вэ?

  • Залуу эмэгтэйчүүдийг хоёр хоёроор нь хуваарилан, 3 Нифай 17-г уншихыг хүсээд, тохинуулагч эгчээр үйлчлэхэд нь тус болох ямар зүйлийг Аврагчаас ойлгож мэдэж авсныг нь тэднээс асуу. Дараа нь хос бүрийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Жишээлбэл, Аврагч хэрхэн “нэг нэгээр” нь тохинуулсан бэ? Тэрээр тохинуулахдаа ямар хэрэгцээ шаардлагыг нь хангасан бэ?

  • Хичээлийн өмнөх долоо хоногт залуу эмэгтэйчүүдийг ministering.lds.org руу орж, тохинуулагч эгч нарын хувьд Христтэй илүү адилхан болоход урамшуулан дэмжиж буй ямар нэгэн зүйлийг олж мэдэн, олж мэдсэн зүйлээ хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Залуу эмэгтэйчүүд тохинуулагч эгч нарын бусдын амьдралыг хэрхэн адисалж байгааг харсан ямар туршлагаасаа хуваалцаж болох вэ?

  • Залуу эмэгтэйчүүдээс Moзая 18:8–9-ийг уншаад, энэ нь эргэн тойрныхондоо тохинуулах үүрэг хариуцлагын талаар юу зааж байгаа талаар ярилцахыг хүс. Бишопыг эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнийг ангид ирж, тойргийн гишүүдэд тохинуулахдаа Христийн жишээг хэрхэн дагах талаар ярихад урьж болно. Тухайн удирдагчдаас тохинууллын талаар асуух зүйлээ урьдчилан бодож ирэхийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тойргийнхоо бусад хүнд тохинуулах хүчин чармайлтаа сайжруулах төлөвлөгөө боловсруулахад залуу эмэгтэйчүүдийг урь.

  • Ахлагч Жэффри  Р.Холландын “Тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл” эсвэл Жийн  Б.Бингам эгчийн Аврагчийн адил тохинуулах нь” захиас дээрх аль нэг түүхийг уншихыг залуу эмэгтэй бүрээс хүс. Самбарын өмнө гараад, түүхийг өөрийн үгээр ярьж, энэ нь илүү сайн тохинуулагч эгч байх талаар түүнд юу зааж байгааг хуваалцахыг залуу эмэгтэй бүрээс хүс. Эдгээр захиас дээрх өөр юу нь тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Ангийг хоёр бүлэгт хуваарилаад, бүлэг тус бүрээс тохинуулагч эгчийн хувьд хэрхэн сайжирч болох арга замуудыг жагсаан бичихийг хүс. Хэдэн минутын дараа нэг бүлгийг жагсаалтдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бурханы хүч, эрх мэдлээр тохинуулах нь” захиасаас санаа авч нэмж бичихэд урь. Нөгөө бүлгийг жагсаалтдаа Бонни  Л.Оскарсон эгчийн “Залуу эмэгтэйчүүд энэ ажилд”захиасаас санаа авч, нэмж бичихэд урь. Жагсаалтаа хуваалцахыг бүлгүүдээс хүсээд, залуу эмэгтэй бүрийг хийх нэг зүйлээ уг жагсаалтаас сонгоход урамшуулан дэмж.

3. Үйлдэхээр төлөвлө

Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хөтлөн явуулна. Ойролцоогоор 5–10 минут.

  • Цуглааны үеэр төрсөн аливаа мэдрэмжээ эсвэл сэтгэгдлээ хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэдний хувьд юу нь утга учиртай байсан бэ? Ойлгож мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд ганцаараа эсвэл ангиараа хийж болох зүйл байна уу?

  • Ирэх долоо хоногуудад төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд хийх зүйлээ тэмдэглэж авах хэдэн минутыг залуу эмэгтэйчүүдэд гаргаж өг. Тэднийг санаагаа хуваалцахад урь.

  • Дараагийн цуглааны эхэнд өөрсдийн туршлагаас хуваалцах боломж гарах болно гэдгийг залуу эмэгтэйчүүдэд сануул.