Мөнх бус байдлын өмнөх амьдралд надад юу тохиолдсон юм бэ?
Төрөхөөсөө өмнө бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт Түүний сүнсэн хүүхдүүд болон амьдарч байсан юм. Тэнгэрт болсон Зөвлөгөөнд Эцэг маань бидэнд Өөрийн авралын төлөвлөгөө болон Есүс Христ бидний Аврагч байхаар сонгогдсоныг танилцуулсан билээ. Сатан төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, бидний сонгох эрхийг үгүй хийхийг эрэлхийлсэн учир дагалдагчидтайгаа хөөгдсөн юм. Бид Эцэгийнхээ төлөвлөгөөг хүлээн авч, Есүс Христийг дагахаар сонгосон.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Бэлдэж байхдаа эдгээр судар болон материалыг залбирч судал. Юу таны зааж байгаа залуу эмэгтэйчүүдэд хамгийн сайн нөлөөтэй гэж та бодож байна вэ?
Илчлэлт 12:7–9, 11 (Мөнх бус байдлын өмнөх амьдралд бид Есүс Христийн гэрчлэлээрээ дамжуулж Сатаныг ялсан)
С ба Г 138:55–56; Абрахам 3:22–26 (Мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь агуу сүнснүүд энэ амьдралд Бурханы ажлыг хийхээр сонгогдож, бэлтгэгдсэн)
Мосе 4:1–4 (Сатан хүмүүний сонгох эрхийг устгахыг эрэлхийлснээр хөөгдсөн)
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11 сар, 129
Дийтр Ф.Угдорф “Зөв шударга эмэгтэйн нөлөө,” Ensign, 2009 оны 9 сар, 5–9
“Авралын төлөвлөгөө,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 9–11
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай:
-
Самбар дээр, “Мөнх бус байдлын өмнөх амьдралд надад юу тохиолдсон бэ?” гэж бич. Залуу эмэгтэйчүүдийг энэ хичээлийн турш мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай илүү ихийг сурахдаа аль болох олон хариултыг жагсаан бичихэд урь.
-
Залуу эмэгтэйчүүдээс урьд нь хийсэн аливаа зөв сонголтууд болон тэдгээр шийдвэр нь тэдний амьдралыг хэрхэн адисалсан тухай бодож, хуваалцахыг хүс. Тэгээд тэднээс төрөхөөсөө өмнө хийсэн сонголтоо нэрлэхийг хүс. Энэ сонголт хэрхэн тэдний амьдралд нөлөөлсөн бэ?
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр залуу эмэгтэйчүүдэд мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонго:
-
Залуу эмэгтэйчүүдийг энэ тоймын дагуу судруудаа ангиараа, жижиг бүлгээрээ мөн хувиараа судлахад урь. Тэднийг мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай юу сурсан хийгээд энэ мэдлэг тэдэнд яагаад чухлыг хуваалцахыг хүс. Өөрийн бодол болон үзэл санаагаа мөн хуваалц.
-
Залуу эмэгтэйчүүдийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн эхний гурван догол мөрийг уншаад, өөрсдийн мөнхийн мөн чанарын тухай юу сурснаа тодорхойлохыг хүс. Тэднийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын өгсөн Зөв шударга эмэгтэйчүүдийн нөлөө хэлсэн үгийн “Эмэгтэй хүний онцгой мөн чанар” хэсгийг уншихыг уриад, тэднээс Бурханы охин гэсэн мөн чанарынхаа тухай хүлээн авсан сэтгэгдлээсээ хуваалцахыг хүс.
-
Залуу эмэгтэйчүүдийг Итгэлдээ үнэнч байх нь (хуудас 10–11) номын “Мөнх бус байдлын өмнөх амьдрал” хэсгийг уншаад, уншсан зүйлээ ашиглан асуултууд бичихэд урь. Тэднийг асуултуудаа нэг нэгэндээ өгөөд, хариултуудыг нь олоход урь. Тэднийг ойлгосон зүйлийнхээ талаар бодол санаагаа хуваалцахад урь.
-
Залуу эмэгтэйчүүдийг Хувийн хөгжил дэвшил номон дахь Хувийн эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага хэсэг дээр хувиараа юм уу бүлгээрээ ажиллахад урь. Залуу эмэгтэй бүрд Бурханы охин байна гэдэг нь юу гэсэн үг болох талаар сурсан хэд хэдэн чухал үнэнүүдийг агуулсан зурагт хуудас хийхэд зориулан тодорхой цагийг гаргаж өг. Тэдэнд зурагт хуудсаа ангийнхантайгаа хуваалцахыг зөвшөөр.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд мөнх бус байдлын өмнөх амьдралыг илүү сайн ойлгодог болсон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай байна уу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь, тэд:
-
Тэд юу сурснаа эрэгтэй, эмэгтэй дүү нартаа юм уу өмнөх амьдралын тухай мэддэггүй найздаа зааж болно.
-
Мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай мэдлэг энэ амьдралдаа хийх сонголтуудад маань хэрхэн нөлөөлөх вэ? гэдэг асуултын талаар тунгаан бодож болно. Залуу эмэгтэйчүүдэд хариултуудаа тэмдэглэлийн дэвтэртээ бичихийг санал болго.