Авралын төлөвлөгөө гэж юу вэ?
Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөртэй нь адилхан болох боломжийг олгосон нэгэн төлөвлөгөө бэлдсэн. Уг төлөвлөгөөнд Бүтээлт, Уналт, Есүс Христийн Цагаатгал болон сайн мэдээний бүх хууль, ёслол, сургаал багтдаг. Энэ төлөвлөгөө нь биднийг Цагаатгалаар дамжуулан төгс болж, бүрэн дүүрэн баяр баясгаланг хүлээн авч мөн Бурханы оршихуйд мөнхөд амьдрах боломжтой болгодог.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалыг залбирч судал. Юу залуу эмэгтэйчүүдэд авралын төлөвлөгөөг ойлгоход туслах вэ?
1 Коринт 15:20–22 (Бүх хүн үхнэ)
Еврей 12:9 (Бурхан бол бидний сүнсэн Эцэг)
Илчлэлт 20:12–13; 2 Нифай 9:10–11; Алма 5:15–21 (Бүх хүмүүн амилж, Бурханы шүүлтийн өмнө зогсоно)
2 Нифай 2:22–25 (Адамын уналт нь мөнх бус байдлыг авчирсан)
Алма 34:32–33 (Энэ амьдрал бол наманчлах цаг юм)
Алма 40:11–14 (Хүмүүсийн үхлийн дараах байдал)
Алма 42:5–15 (Алма хүү Кориантондоо авралын төлөвлөгөөний тухай заадаг)
С ба Г 76:30–113 (Алдар суугийн хаант улсуудын тодорхойлолт)
Вийтэрфорд Т.Клэйтон, “Тэнгэрлэг Эцэгийн маань алдар суут төлөвлөгөө,” Ensign, 2017 оны 5-р сар, 26–29 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 11–14
Tомас С.Монсон, “Аз жаргалд хүргэх төгс зам,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 80–81
Дийн М.Дэйвийс, “Бат бөх суурь,”Ensign эсвэл Liahona, 2013 оны 5-р сар, 9–11
“Авралын mөлөвлөгөө,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 9–12
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай.
-
Самбар дээр “Авралын төлөвлөгөө гэж юу вэ?” гэж бич. Залуу эмэгтэйчүүдээс энэ асуултад хариулж чадах зарим аргыг санал болгохыг хүс. Тэднийг өнөөдрийн хичээл дээр авралын төлөвлөгөөний тухай суралцах үедээ хариултуудаа үргэлжлүүлэн бодоход урамшуулан дэмж.
-
Залуу эмэгтэйчүүдэд барилгын зураг төсөл эсвэл барилгын зураг үзүүл эсвэл дүрсэлж хэлж өг. Барилга барихаас өмнө зураг төсөлтэй байх нь яагаад чухал вэ? Залуу эмэгтэйчүүдээс бишоп Дийн М.Дэйвийсийн ”Бат бөх суурь“ хэлсэн үгээс ”Өнөө үеийн барилгачид, загвар зохион бүтээгчид шиг“ гэж эхэлсэн догол мөрөөс эхлэн хоёр догол мөр уншихийг хүс. Авралын төлөвлөгөө хэрхэн бидний амьдралын зураг төсөл болдог вэ?
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр залуу эмэгтэйчүүдэд авралын төлөвлөгөөний тухай сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Нэг залуу эмэгтэйгээс ерөнхийлөгч Томас С.Монсоны “Аз жаргалд хүргэх төгс зам” үгийн түүхийг хуваалцахад бэлдэж ирэхийг хүс. Өөр шашинд итгэдэг найзтайгаа ярьж байхдаа авралын төлөвлөгөөний талаарх дараах асуултуудад залуу эмэгтэйчүүд хэрхэн хариулах байсан бэ? Үүнд: Бид хаанаас ирсэн бэ? Бид яагаад энд байгаа юм бэ? Энэ амьдралын дараа бид хаашаа явах вэ? Ахлагч Вийтэрфорд Т.Клэйтоны “Тэнгэрлэг Эцэгийн маань алдар суут төлөвлөгөө” хэлсэн үг болон судар ашиглан, аль нэгэн асуултад нь хариулахаар бэлдэхэд тэднийг урь. Яагаад эдгээр асуултын хариултыг мэдэх нь чухал вэ?
-
Хэдэн өдрийн өмнө урьдчилаад хэдэн залуу эмэгтэйгээс авралын төлөвлөгөөний аль нэг талыг (мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус амьдрал, сүнсний дэлхий гэх мэт) ангидаа заахаар Миний сайн мэдээг номло эсвэл Итгэлдээ үнэнч байх нь номноос бэлдэж ирэхийг хүс. Авралын төлөвлөгөөг самбар дээр зураад (жишээлбэл, Миний сайн мэдээг номло,59), залуу эмэгтэй бүрийг дааж авсан сэдвээ заахад урь. Залуу эмэгтэйчүүдээс авралын төлөвлөгөөний тухай мэдэх нь тэдний амьдралд ямар өөрчлөлт авчирч байгааг асуу.
-
Залуу эмэгтэй бүрд энэ тойм дээрх судрын хэсгүүдээс нэгийг юм уу хэд хэдийг уншихыг даалга. Түүнээс өөрийнхөө хэсгийг уншаад, энэ нь авралын төлөвлөгөөний аль хэсгийг зааж байгааг тодорхойлохыг хүс. Түүнийг өөрийн уншсан судрын хэсгээс юу сурснаа хуваалцахад урь. Төлөвлөгөөний тухай мэдэх нь хэрхэн өөрсдийгөө болон бусдыг мөн бидний эргэн тойронд байгаа дэлхийг харах байдалд нөлөөлөх вэ?
-
Ангиараа Алма 12:30 болон Алма 42:13–15-ыг унш. Залуу эмэгтэйчүүдээс авралын төлөвлөгөөг дүрслэхэд ашигласан өгүүлбэр олоход урь. Эдгээр өгүүлбэр төлөвлөгөөний тухай юу заадаг вэ? “Хүмүүсийн зүрх сэтгэл тэднийг сүйрүүлэх болно” видео бичлэгийг үзүүлээд, залуу эмэгтэйчүүдээс авралын төлөвлөгөөний тухай мэдлэг ахлагч Рассэлл М.Нэлсонг хэрхэн адисалсан болохыг олохыг хүс. Энэ мэдлэг тэднийг хэрхэн адисалсан тухай хуваалцахыг тэднээс хүс.
-
Залуу эмэгтэйчүүдийг Алма 42:5–15-ыг уншаад, Алма Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг дүрсэлсэн өгүүлбэрүүдийг олоход урь. Тэднийг олсон өгүүлбэрээ самбарт бичихийг хүс. Эдгээр өгүүлбэрт Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай юуг бидэнд зааж байна вэ?
-
Ангийн бүх хүүхэд Итгэлдээ үнэнч байх нь номтой эсэхийг шалгаад, залуу эмэгтэй бүрд нэгээс гурвын хоорондох тоог сонгуул. Нэг гэсэн дугаарыг хүлээн авсан охидоос Итгэлдээ үнэнч байх нь номын мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай (хуудас 10–11); хоёр дугаартай охидоос мөнх бус амьдралын тухай (хуудас 11); мөн гурав дугаарыг авсан охидоос үхлийн дараах амьдралын тухай (хуудас 11) суралцахыг хүс. Тэднийг авсан дугаарынхаа дагуу бүлэг болоод, сурсан зүйлсийнхээ утгын товч дүгнэлтийг бэлтгэж, ангийнхандаа танилцуулахыг хүс. Залуу эмэгтэйчүүдийг авралын төлөвлөгөөний талаар мэдлэггүй байсан бол тэдний амьдрал ямар байхыг төсөөлөхөд урь.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд авралын төлөвлөгөөг илүү сайн ойлгодог болсон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:
-
Авралын төлөвлөгөөнд талархаж байгаагаа хуваалцаж болно.
-
Авралын төлөвлөгөөний тухай сурсан зарим зүйлээ найздаа юмуу гэр бүлийнхээ гишүүнд зааж болно. Тэд зааж байхдаа өөрсдийн хийсэн авралын төлөвлөгөөний тухай хүснэгт эсвэл үзүүлэн ашиглаж болно.