Ирээд, Намайг дага
Авралын төлөвлөгөө


Авралын төлөвлөгөө

“Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь—миний ажил мөн миний алдар суу бөлгөө” (Мосе 1:39).

Залуу эмэгтэй Авралын төлөвлөгөөг ойлгосноор хүнд хэцүү асуудлыг илүү амархан шийдвэрлэдэг болно. Тэр энэ дэлхийд төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэйгээ амьдарч байсан бөгөөд Тэнгэрлэг Эцэг өөрийг нь дэлхий рүү тэнгэрлэг зорилгоор илгээсэн гэдгийг мэдэх нь зовлон бэрхшээл, сорилтоо мөнхийн талаас нь харахад түүнд тусалдаг. Эмэгтэй хүн байх нь түүний мөнхийн мөн чанарын нэгэн хэсэг гэдгийг мэдэх нь түүнд бурханлаг бэлгээ хөгжүүлж, ирээдүйдээ бэлтгэхэд тусалдаг. Сонгох эрх нь бэлэг бөгөөд өөрийн хийсэн сонголтын өмнөөс хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэх нь мөнхийн зарчим дээр тулгуурлан шийдвэр гаргахад түүнийг урамшуулдаг.

Энэ сард сонгох тоймууд:

Багшид зориулсан зөвлөмж

Та энэ хэсгийг зааж эхлэхээсээ өмнө авралын төлөвлөгөөний бүдүүвч зураг юм уу хүснэгт зурахад залуу эмэгтэйчүүдийг урьж болно. Тэд энэ хэсгийг бүхэлд нь эргэн харж, авралын төлөвлөгөөний талаар сурах явцдаа суралцсан судрууд, төрсөн бодол санаагаа нэмж бичиж болно.

Мючел

Үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлтэй хэрхэн холбон төлөвлөж болохыг бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Эдгээр тоймд багтсан олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглаж болно. Ням гарагт залуу эмэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлсийг бататгахын тулд тохиромжтой үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Хувийн хөгжил дэвшил

Хувийн хөгжил дэвшил номын дараах үйл ажиллагаанууд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд: