Ирээд, Намайг дага
Би хэн бэ? Би хэн болж чадах вэ?


Би хэн бэ? Би хэн болж чадах вэ?

Бид бол тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнсэн охид юм. Бид тэнгэрлэг мөн чанар ба тэнгэрлэг хувь тавилантай. Тэнгэрлэг загварын дагуу Бурханы охидын хувь заяагаа эдлэхэд маань туслах онцгой авьяас бэлэг бидэнд бий. Хэн гэдгээ мэдэх нь биднийг амьдралын зорилготой болгож, зөв шийдвэрүүд гаргахад тусалдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Бурханы охин байна гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Бурханы охин гэдгээ мэдэх мэдлэг нь таныг хэрхэн адисалж мөн таны гаргах шийдвэрүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Та залуу эмэгтэйчүүдэд Бурханы охин гэдгээ мэдэх нь ямар чухал болохыг ойлгоход хэрхэн тусалж чадах вэ? Үүнийг мэдэх нь тэдний хийдэг сонголтуудад болон өөрсдийгөө үнэлэхэд мөн ирээдүйгээ харахад нь хэрхэн нөлөөлдөг вэ?

Ямар судар ба хэлсэн үгс залуу эмэгтэйчүүдэд өөрсдийгөө хэн болох мөн хэн болж чадахаа ойлгоход нь тусалж чадах вэ?

Эхлэл 1:26–27 (Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн)

Дуулал 82:6; Moсе 1:39; Aбрахам 3:22–26 (Бид мөнх амьдралыг хүлээн авах тэнгэрлэг боломжтой)

Лук 15:4–6, 11–32; Иохан 3:16; С ба Г 18:10–15 (Бодгалийн үнэ цэнэ маш агуу юм)

Дэйл Ж.Рэнланд, “Хожмын үеийн гэгээнтнүүд шантралгүй хичээсээр байдаг,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 43

Рөүзмэри М.Виксом, “Өөрсдөдөө байгаа бурханлаг чанарыг олж мэдэх нь,Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 131

Дийтр Ф.Угдорф, “Сайн мэдээний дагуу аз жаргалтай амьдрах нь,” Ensign ба 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 140

Д.Тодд Кристоффэрсон, “Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч,Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33

Тэргүүн Зөвлөлөөс өсвөр үеийнхэнд өгсөн захиас,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011) ii–iii

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч бусдад суралцаж, сүнслэгээр өсч хөгжин, Түүний сайн мэдээнд хөрвөхөд тусалдаг байсан. Тэр тэдний хэн болох мөн хэн болж чадахыг мэддэг байв. Та залуу эмэгтэйчүүдэд зааж байхдаа тэднийг Бурханы охид бөгөөд Түүнтэй адил болж, Түүнтэй дахин хамт амьдарч чадна гэдгийг ойлгоход туслаарай.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ хэрхэн нөлөөлж болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас эсвэл өөрийн санааг ашиглаарай:

  • Залуу эмэгтэйчүүдийн нэрсийг жижиг цааснууд дээр бич. Залуу эмэгтэй бүрийг нэг цаас сугалаад, түүн дээр нэрийг нь бичсэн хүний Бурхантай адил шинж чанараас дурдахыг хүс. Та залуу эмэгтэйчүүдийн бусад тэнгэрлэг шинж чанараас онцлон хэл.

  • Самбар дээр “Би хэн бэ? Би хэн болж чадах вэ?” гэж бич. Эдгээр асуултын хариуг залуу эмэгтэйчүүдийн урианаас олохыг тэднээс хүс. Энэхүү уриа нь тэднийг Тэнгэрлэг Эцэгтэйгээ ямар харилцаатай болох талаар юу бодоход хүргэж байна вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд нь залуу эмэгтэйчүүдэд өөрсдийнхөө хэн болох мөн хэн болж чадахаа мэдэхэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг эсвэл түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Бурхантай адил болоход тэвчээр мөн шаргуу хичээл зүтгэл шаардагддаг гэдгийг залуу эмэгтэйчүүдэд ойлгоход нь туслах энгийн үйл ажиллагааны талаар бод. Энэ үйл ажиллагаа нь амжилттай гүйцэтгэхийн тулд хэд хэдэн удаа оролдохыг шаарддаг байх хэрэгтэй. Жишээлбэл, залуу эмэгтэйчүүд хогийн сав руу харахгүй, ямар нэгэн зүйл шидэж оруулахаар ахин дахин хичээж болно. Энэ үйл ажиллагаа нь бидэнд шаргуу хичээл зүтгэлийн талаар ямар сургамж өгч байна вэ? Бид энэхүү үйл явцыг Тэнгэрлэг Эцэгтэй адил болохтой хэрхэн уялдуулж ойлгох вэ? Залуу эмэгтэй бүрийг үйл ажиллагаанаас сурсан зүйлийг нь харуулж буй өгүүлбэрүүдийг ахлагч Дэйл Ж.Рэнландын “Хожмын үеийн гэгээнтнүүд шантралгүй хичээсээр байдаг” хэлсэн үгээс олж мэдээд, хуваалцахад урь.

  • Залуу эмэгтэйчүүдээс нэг найз нь өөрийгөө хүндэлж, үнэлэх тал дээр тааруухан байгаа гэж төсөөлөхийг хүс. Тэднийг найздаа үнэ цэнээ ойлгоход нь хэрхэн туслах санааг Рөүзмэри М.Виксом эгчийн “Өөрсдөдөө байгаа бурханлаг чанарыг олж мэдэх нь” хэлсэн үгээс хайж олоход урь. Виксом эгч бидний бурханлаг чанарын тухай юу заасан бэ? Бид бурханлаг мөн чанараа хадгалж үлдэхийн тулд юуг өөрчлөх хэрэгтэй вэ?

  • Залуу эмэгтэйчүүдэд нэг үр харуулаад үүнээс ямар ургамал ургах вэ? гэж асуу. Уг үрнээс ургадаг ургамлыг эсвэл зургийг нь тэдэнд харуул. Бурханы хүүхдүүдийн хувьд бид энэ үртэй хэрхэн адил болохыг тэднээс асуу. Дараах судрын хэсгүүдийг судалж, тэднийг хэн болохоо мөн хэн болж чадах талаар зааж буй олсон зүйлүүдээ хуваалцахад урь. 1 Иохан 3:1–3; С ба Г 84:37–38; 88:107; 132:20. Энэхүү мэдлэг нь тэдний сонголтод мөн Бурханы бусад хүүхэдтэй харьцахад нь хэрхэн нөлөөлдөг тухай хуваалцахад урь. Энэхүү ярилцлагаараа ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг хуваалцаж болно: “Сайн мэдээний загвар нь биднийг урагшаа удирдаж, улам агуу амжилтын төлөө дээшээ бүр бурханлаг байдал руу чиглүүлэхэд оршдог.

  • Хичээл эхлэхээс өмнө самбар дээр гарал үүсэл, зорилго, хувь тавилан (Ерөнхийлөгч Угдорфын “Сайн мэдээний дагуу аз жаргалтай амьдрах нь” хэлсэн үгээс) гэсэн гурван үгийг бичээд, “Би Бурханы хүүхэд” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 58-р хуудас) дууг хамтдаа дуулж, өөрсдийнхөө гарал үүсэл, зорилго болон хувь тавилангийн талаар залуу эмэгтэйчүүдийн сурсан зүйлсийг тэднээс асуу. Өөрсдийн бодлыг таны самбар дээр бичсэн үгсийн хажууд бичихэд тэднийг урь. Ерөнхийлөгч Угдорфын хэлсэн үгэн дэх “Бурханы охид” болон “Сайн мэдээний дагуу аз жаргалтай амьдрах нь” хэсгүүдийг уншихад мөн гарал үүсэл, зорилго, хувь тавилангийнхаа талаар сурсан бусад үнэнээ бичихэд залуу эмэгтэйчүүдийг урь. Эдгээр үнэн нь тэднийг сонголт хийхэд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Эмэгтэйчүүд гэж хэн болох мөн бидний ямар чадварууд биднийг чухал болгодог тухай дэлхийн өгдөг зарим мэдээллээс дурдахыг тэднээс хүс. “Бүх талаараа онцгой” эсвэл “Бидний жинхэнэ мөн чанар” видео бичлэгийг үзүүлж, энд гарч байгаа зүйлсийг дэлхийн өгдөг мэдээлэлтэй харьцуулахыг тэднээс хүс. Бурханы охидын хувьд тэдний үнэ цэнийн талаар заасан судрууд, судрын түүхийг олоход тэднийг урь (энэ хичээлийн тоймд санал болгосон судрууд гэх мэт). Залуу эмэгтэйчүүд Бурханы охид хэмээх жинхэнэ мөн чанарынхаа дагуу амьдрахаар хичээх үедээ нэг нэгнээ дэмжихийн тулд юу хийж чадах вэ?

  • Ангиараа ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч” хэлсэн үгэн дэх эхний хоёр догол мөрийг уншиж мөн Бурханы өөрийн охидод өгсөн зарим бэлгийг тодорхойл. Бишопынхоо зөвшөөрлөөр, тойргийнхоо цөөн хэдэн эгчийг энэ хэлсэн үгийг уншиж, эмэгтэй хүнд тохиолддог сөрөг нөлөөнүүдийг даван туулж мөн тэнгэрлэг бэлгүүдээ хөгжүүлэхийн тулд хийсэн зүйлүүдээ залуу эмэгтэйчүүдтэй хуваалцахад урь. Эмэгтэй хүний хувьд өөрсдийн үүрэг хариуцлагын талаар ойлгосон туршлагуудаа болон сайн сайхны ёс суртахууны хүч болохын тулд хийж чадах зүйлүүдээ хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэд өөрсдийгөө хэн болохыг мөн хэн болж чадахаа ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

  • Хувийн хөгжил дэвшил номын Бурханлаг мөн чанар эрхэмлэх чанарын 1, 2, эсвэл 6-р туршлагыг хийж болно.

  • Дуулал 82:6-г чээжилж, өөрсдийн бурханлаг чадварыг санаж байхын тулд үүнийг байнга давтан хэлж болно.

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Зураг

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.

Хэвлэх