Ирээд, Намайг дага
Бурхан Тэргүүтэн


Бурхан Тэргүүтэн

“Бурхан Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:1).

Энэхүү бүлгийн тоймууд нь залуу эмэгтэйчүүдэд Бурхан Тэргүүтэний гишүүдийн үнэн мөн чанарын талаар болон Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд гүйцэтгэх тэдний үүргийн тухай ойлгоход туслах болно. Энэ мэдлэг нь залуу эмэгтэйчүүдэд өөрсдийн тэнгэрлэг мөн чанарыг болоод Бурханы охидын хувьд зорилгоо илүү сайн ойлгоход тусална.

Энэ сард сонгох тоймууд

Багшид зориулсан зөвлөмж

Энэхүү бүлгийн туршид та Бурханы нэрс ариун нандин гэдгийг залуу эмэгтэйчүүдэд сануулж болно (С ба Г 63:61-ийг үзнэ үү). Эдгээр нэрийг хүндэтгэл бишрэлтэйгээр хэрэглэхэд тэднийг дэмж.

Мючел

Үйл ажиллагаануудаа өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлстэй хэрхэн холбон төлөвлөж болохыг бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Залуу эмэгтэйчүүдийн ням гарагт ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохиромжтой үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Хувийн хөгжил дэвшил

Хувийн хөгжил дэвшил номын дараах үйл ажиллагаанууд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

Итгэл эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага 5

Бурханлаг мөн чанар эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага 1, 2, 6

Хувь хүний үнэ цэн эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага 1

Хэвлэх