Ирээд, Намайг дага
Би Тэнгэрлэг Эцэгээ хэрхэн мэдэж авах вэ?


Би Тэнгэрлэг Эцэгээ хэрхэн мэдэж авах вэ?

Бид Тэнгэрлэг Эцэгийн охид бөгөөд Тэр бидэнд хайртай мөн биднийг Өөртэй нь ойр байгаасай гэж хүсдэг. Тэр бидэнд Өөрт нь хандан залбирах боломжийг өгсөн бөгөөд залбирлыг маань сонсож, хариулах болно хэмээн амласан. Судруудаас мөн хожмын үеийн бошиглогчдын үгсээс суралцаж, Тэнгэрлэг Эцэгийн хүслийг дагаснаар Түүнтэй илүү адил болохыг хичээх явцдаа бид Түүнийг мэдэж авч чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Тэнгэр дэх Эцэгтэйгээ ямар харьцаа холбоотой байдгаа бодоорой. Түүнтэй хэдийд илүү ойр дотно байх мэт санагдсан бэ? Та юу хийж байхдаа Түүнтэй илүү ойр байгаагаа мэдэрсэн бэ?

Ангийн залуу эмэгтэйчүүд өөрсдийнхөө талаар ямар бодолтой байдаг вэ? Тэнгэрлэг Эцэгтэй бат бэх харилцаа холбоотой байх нь тэдний өөрсдийн талаарх бодлыг хэрхэн дээшлүүлж болох вэ? Энэ харилцаа холбоог бэхжүүлэхэд та залуу эмэгтэйчүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Ямар судар, материалууд Тэнгэрлэг Эцэгийг мэдэж авахад залуу эмэгтэйчүүдэд туслах вэ?

Иохан 17:3 (Тэнгэрлэг Эцэгийг мэдэж авах нь чухал байдаг)

1 Иохан 2:3–5; 4:7–8; Инос 1:1–7; Мозая 4:9–12; 5:13; С ба Г 88:63–65; 93:1 (Бид Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн мэдэж авдаг талаар)

С.Скотт Грөү, “Энэ бол мөнхийн амь мөн,” Ensign, 2017 оны 5-р сар, 121-124 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112-115

Д.Тодд Кристоффэрсон, “Миний хайр дотор бай,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37–41

Робэрт Д.Хэйлс, “Бурхан, Тэнгэрлэг Эцэгээ болон Түүний Хүү Есүс Христийг мэдэж авахыг эрэлхийлэх нь,” Ensign эсвэл Liahona, 2009 оны 11-р сар, 29–32

Видео бичлэг: “Залбирал,” ”Тэр намайг мэднэ“

“Эцэг минь амьдыг би мэднэ,” Сүмийн дуулал, х.59

Аврагчийн арга барилаар заах нь

Тэрээр ганцаараа залбирч, мацаг барин, заахад Өөрийгөө бэлтгэдэг байв. Тэр Тэнгэрлэг Эцэгийнхээ удирдамжийг эрэлхийлсэн. Залуу эмэгтэйчүүдэд Тэнгэрлэг Эцэгийг мэдэж авч болох талаар заахад бэлтгэхийн тулд та Аврагчийн жишээг даган, залбирч, мацаг барин мөн Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг эрэлхийлээрэй. Бэлтгэх явцдаа Түүнд илүү ойр байхыг хичээж мөн Тэнгэрлэг Эцэгийн талаарх гэрчлэлээ залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас эсвэл өөрийн санааг ашиглаарай.

  • “Эцэг минь амьдыг би мэднэ” (Сүмийн дуулал, х.59) эсвэл “O My Father” (Дуулал, х.292) дууллыг дуулаарай. Эдгээр дуулал бидэнд Тэнгэрлэг Эцэгийн талаар болон Түүнийг хэрхэн мэдэж авах талаар юу зааж байгаа тухай залуу эмэгтэйчүүдтэй ярилц.

  • Бишопын зөвшөөрөлтэйгөөр залуу эмэгтэйчүүдийн нэгнийх нь аавыг урьж, аав байх талаараа ямар сэтгэгдэлтэй байдаг тухай хуваалцуул. Аав нь охиныхоо тухай юу боддогоо, охин нь амьдралдаа юунд хүрээсэй гэж хүсдэгээ мөн амжилтад хүрэхэд нь түүнд туслахыг хүсэж байдаг талаараа ярьж болох юм. Энэ аавын хэлснийг Тэнгэр дэх Эцэг өөрсдийнх нь талаар ямар бодолтой байдагтай харьцуулахыг залуу эмэгтэйчүүдээс хүс.

  • Дараах асуултыг самбарт бичээрэй. “Хэзээ Тэнгэрлэг Эцэгтэй хамгийн ойр дотно байна гэж санагдсан бэ?” Юу хийж байгаа чинь Түүнтэй илүү ойрхон санагдуулсан бэ? Залуу эмэгтэйчүүдийг хариултуудаа бичиж, хэрэв хүсэж байвал бусадтайгаа хуваалцахыг хүс.

Хамтдаа суралц

Тэнгэрлэг Эцэгээ хэрхэн илүү сайн мэдэж болохыг ойлгоход нь залуу эмэгтэйчүүдэд дараах үйл ажиллагаанууд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ахлагч С.Скотт Грөүгийн хэлсэн Энэ бол мөнхийн амь мөн үгнээс Тэнгэрлэг Эцэгээ таньж мэдэхээр очиж болох арга замуудыг олж мэдэхэд залуу эмэгтэйчүүдийг урь.    Эдгээр санааны аль нэг нь Тэнгэрлэг Эцэгт ойр байгаагаа мэдрэхэд тусалсан ямар туршлагыг залуу эмэгтэйчүүд хуваалцаж болох вэ? Тэнгэрлэг Эцэгээ илүү сайн таньж мэдэх нь яагаад чухал байдаг вэ?

  • Залуу эмэгтэйчүүдийг аль нэг найз нь “Бурхан ямар ч нөхцөлгүйгээр бид бүгдийг хайрладаг. Иймээс бидний ямар үйлдэл гаргаж байгаа нь хамаагүй, бид бүгд аврагдах болно” гэж хэлсэн хэмээн төсөөлөхөд урь. Тэд найздаа юу гэж хэлэх байсан бол? Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Миний хайр дотор бай” хэлсэн үгийн зарим хэсгийг судлаад, Бурханы хайрыг ойлгоход нь найздаа тусалж болох зөвлөгөөг олоход урь.

  • Залбирал, Ариун Сүнс мөн бошиглогчдын үгсийг төлөөлөх зүйлсийг дэлгэн тавь (гар утас, гар чийдэн, газрын зураг гэх мэт). Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөрийг нь илүү сайн мэдэж авахад туслах зүйлүүдийг эдгээр зүйл бүр төлөөлж байгаа гэдгийг залуу эмэгтэйчүүдэд хэл. Эдгээр зүйл юуг төлөөлж болох талаар саналаа хэлэхийг хүс. Ангиараа ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн “Бурхан, Тэнгэрлэг Эцэгээ болон Түүний Хүү Есүс Христийг мэдэж авахыг эрэлхийлэх нь” гэсэн үгсийг уншаарай. (Хичээлдээ ирэхээсээ өмнө энэ үгийг уншсан байхыг залуу эмэгтэйчүүдээс хүсэх талаар бодож үзээрэй). Залбирал, Ариун Сүнс болон бошиглогчдын үгс тэдэнд Тэнгэрлэг Эцэгийг мэдэж авахад хэрхэн тусалж болох талаар зааж байгаа хэсгийг олохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэнгэрлэг Эцэгийг илүү сайн мэдэж авахад нь урамшуулж байгаа өөр ямар зүйлийг тэд энэ үгээс олж байна вэ? Тэнгэрлэг Эцэгийн талаарх сэтгэгдлээ хуваалцахыг тэднээс хүс.

  • Залуу эмэгтэй бүрд дараах судруудыг хуваарил. Үүнд:1 Иохан 2:3–5; 4:7–8; Инос 1:1–7; Мозая 4:9–12; 5:13; С ба Г 88:63–65; 93:1. Судруудын захиасуудыг уншин, Тэнгэрлэг Эцэгийг мэдэж авч чадах арга замуудыг хайхыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Эдгээр арга замаар Тэнгэрлэг Эцэгээ мэдэж авах явцдаа тэд ямар сэтгэгдэлтэй байсныг мөн юу сурснаа хуваалцахад тэднийг урь.

  • Залуу эмэгтэйчүүдийг Иохан 17:3-ыг уншиж, хэн нэгний тухай мэдэх ба хэн нэгнийг таньж мэдэх хоёрын ялгааг тайлбарлахыг тэднээс хүс. Сайн мэдэх хэн нэгний талаар бодохыг тэднээс хүс. Тэр хүнийг мэдэж авахын тулд тэд юу хийсэн бэ? Тэдний хариултыг самбарт жагсаан бич. Тэнгэрлэг Эцэгийг мэдэж авахын тулд иймэрхүү арга барилыг бид яаж ашиглаж болох вэ? Ангийнхныг Инос1:1–7 шүлгийг уншаад, Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа сайжруулах арга замуудыг мэдэж авахад залуу эмэгтэйчүүдийг урь. Тэднийг олж мэдсэн зүйлсээ ярилцсаны дараа тэдний Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаа нь ямар байгаа талаар хэдэн минут тунгаан бодоод мөн харилцаагаа сайжруулахын тулд юу хийж болох талаараа бодохыг хүс. 

  • Самбар дээр “Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай мөн Өөртэй нь ойр байгаасай гэж хүсдэг.” “Тэр бидэнд Өөрт нь хандан залбирах боломжийг өгсөн юм” гэж бичээрэй. Нэг залуу эмэгтэйгээс эдгээрийг чанга уншихыг хүс мөн ангийнхнаа залбирлын талаарх туршлагаасаа хуваалцахыг урь. “Залбирал” видео бичлэгийг үзүүл. Ерөнхийлөгч Монсоны гэрчлэлийн юу нь залуу эмэгтэйчүүдэд гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ? Огандо эгчийн Тэнгэрлэг Эцэгтэй харьцах харилцааны талаар залуу эмэгтэйчүүд юу ажигласан бэ? Залбирал тэдний харилцаанд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Тэнгэрлэг Эцэгтэйгээ харьцах өөрсдийнх нь харилцааны талаар, тэрхүү холбоогоо хэрхэн дээшлүүлэх талаар тунгаан бодох хэдэн минутыг залуу эмэгтэйчүүдэд гаргаж өгөөрэй.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг  хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн илүү сайн мэдэж болох тухай тэд ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь, тэд:

Дараагийн долоо хоногт тэд юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлд бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэж, судраас суралцаж болно.