Ариун Сүнс ямар үүрэгтэй вэ?
Бурхан Тэргүүтэний гишүүн Ариун Сүнс нь Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христийн тухай гэрчилдэг. Тэр бол хувийн гэрчлэл ба илчлэлтийн эх үндэс мөн. Тэрээр биднийг шийдвэр гаргахад удирдан чиглүүлж мөн сүнслэг болон бие махбодын аюул ослоос хамгаалдаг. Түүнийг Тайтгаруулагч хэмээн нэрлэдэг ба Тэрээр бидний айдсыг үргээж, бидэнд найдвар төрүүлж чадна. Бид нүглээ наманчлан, авралын ёслолуудыг хүлээн авч мөн гэрээнүүдээ сахихдаа Түүний хүчээр дамжуулан ариусдаг билээ. Санваартнууд үр дүнтэй үйлчлэхийн тулд Ариун Сүнсний өдөөлтийг сонсон, дагах нь амин чухал байдаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Залуу эмэгтэйчүүд ямар судар болон бусад материалаас Ариун Сүнсний үүргийн тухай олж мэдэж болох вэ?
Хаадын дээд 19:11–12; Хиламан 5:30; С ба Г 85:6 (Ариун Сүнс нь намуухан аниргүй дуу хоолойгоор ярьдаг)
Иохан 14:26 (Тайтгаруулагч бидэнд зааж мөн бүх зүйлийг сануулж чадна)
Ром 8:16 (Сүнс биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг гэрчилдэг)
Галат 5:22–23 (Паул Сүнсний үр жимсний тухай дүрсэлдэг)
2 Нифай 32:5 (Ариун Сүнс бидэнд юу хийх ёстойг үзүүлдэг)
3 Нифай 27:20 (Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд)
Moронай 8:26 (найдвар хийгээд төгс хайраар дүүргэх Тайтгаруулагч болох Ариун Сүнсний айлчлал нь ирдэг)
Moронай 10:5 (Ариун Сүнс бидэнд үнэнийг заадаг)
С ба Г 42:17; Moсе 1:24 (Ариун Сүнс нь Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилдэг)
Гари И.Стивэнсон “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” Ensign, 2017 оны 5-р сар, 117-120 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108-111
Хэнри Б.Айринг, “Амар амгалангаа би та нарт үлдээнэ,” Ensign, 2017 оны 5-р сар, 15-18 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 134–136
Хуан А.Юсэда, “Их Эзэн Есүс Христ бидэнд залбирахыг заадаг,” Ensign, 2016 оны 11-р сар, 30-32 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17-19
Робэрт Д.Хэйлс, “Ариун Сүнс,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92
“Ариун Сүнсний үүргүүд,” Итгэлдээ үнэнчбайх нь (2004), 32
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас эсвэл өөрийн санааг ашиглаарай.
-
Залуу эмэгтэйчүүдийг Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн туршлагаасаа бичихэд урь. Тэд Түүний нөлөөг хүлээн авахын тулд юу хийсэн бэ? Түүний нөлөө юуг өөрчилсөн бэ? Зохимжтой бол тэдний заримаар туршлагыг нь хуваалцуул.
-
Залуу эмэгтэйчүүдээр “Let the Holy Spirit Guide”-г (Hymns, дугаар 143) дуулуулж, энэ дууллын үг нь Ариун Сүнсний үүргийн тухай юу зааж байгааг хуваалцахад урь.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаанууд нь залуу эмэгтэйчүүдэд Ариун Сүнсний үүргийг ойлгоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.
-
Дараах асуултыг самбар дээр бич. Бидэнд Ариун Сүнс яагаад хэрэгтэй вэ? Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалж чадах вэ? Ахлагч Гари И.Стивэнсоны Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ? үгийг эсвэл “Voice of the Spirit” (зөвхөн англиар) видео бичлэгийг үзэж, самбар дээрх асуултуудад хариулт олж авахад залуу эмэгтэйчүүдийг урь. Та Ариун Сүнсийг сонсож, илчлэлт авсан талаараа тохирох туршлагаасаа хуваалцан, залуу эмэгтэйчүүдийг мөн туршлагаасаа хуваалцахад урь. Тэд Ариун Сүнсний өдөөлтүүдийг илүү сайн сонсож, дагахын тулд хийж болох зүйлсээ хуваалцаж болно.
-
Залуу эмэгтэйчүүдийг жижиг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Таны хамтрагч Ариун Сүнс” эсвэл ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Ариун Сүнс” зэрэг хэлсэн үгсийн нэг хэсгийг судлахад урь. Бүлэг бүрийг Ариун Сүнсний талаар сурсан зүйлээ ангийнхантай хуваалцахад урь. Залуу эмэгтэйчүүдийг Ариун Сүнсний өөрсдөд нь тусалж байсан эсвэл Түүнтэй хамт байгаад баяртай байсан туршлагаа хуваалцахад урь.
-
Тэднийг Сүмийн дуулал ба хүүхдийн дуу номын гарчгаас Ариун Сүнсний тухай заадаг дуулал олохыг урь. Сонгосон дууллынхаа мөрүүдээс хуваалцахыг тэднээс хүс. Хамтдаа нэг дуулал дуулж болно.
-
Залуу эмэгтэйчүүдийг бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрээс Ариун Сүнсний талаар цөөн хэдэн судрын хэсгийг уншихыг хүс (энэхүү тоймд санал болгосон судрын хэсгээс уншиж болно). Бүлэг бүрээс нэг залуу эмэгтэйг өөрийн бүлгийн уншсан Ариун Сүнсний үүргийн талаарх судар нь юун тухай зааж байгаа тухай хуваалцахыг урь. Ариун Сүнс эдгээр арга замын аль нэгээр тусалсан туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс.
-
Итгэлдээ үнэнч байх нь товхимлын “Ариун Сүнсний үүргүүд” хэсгийг уншихыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Залуу эмэгтэйчүүдийг Ариун Сүнсний үүргүүдээс нэгийг сонгоод, тухайн үүргийнх нь талаар бичсэн судар эсвэл судрын түүхүүдийг олохыг хүс. Олсон зүйлийнхээ талаар нэг нэгэнтэйгээ хуваалцахад урь. Ариун Сүнс тэдэнд эдгээр арга замаар тусалсан тухай туршлагаасаа хуваалцахыг дэмж. Ариун Сүнсний тусламж хэрэг болох ямар нөхцөл байдлууд тэдэнд тохиолдож болох вэ?
-
Сүүлийн үеийн Ерөнхий чуулганы үгсээс Ариун Сүнсний өөр өөр үүргийг харуулж буй түүхүүдийг ол. Ерөнхийлөгч Айрингийн Надтай хамт алхагтун үгэнд хүүд нь болон Австрийн гэгээнтнүүдэд тохиолдсон туршлагыг эсвэл ахлагч Хуан А.Юсэдагийн хэлсэн Их Эзэн Есүс Христ бидэнд залбирахыг заадаг үгэнд буй түүний номлогч байх үеийн туршлагыг оруулах талаар бодож үз. Залуу эмэгтэй бүрийг эдгээр түүхээс нэгийг уншаад, ангийнхандаа өөрийн үгээр ярьж өгөх мөн энэ түүхэнд Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэсэн тухай ярихад урь. Ариун Сүнс тэдэнд эдгээр арга замаар тусалсан тухай өөрсдийнхөө туршлагаас хуваалцахад нь залуу эмэгтэйчүүдийг урамшуулан дэмж.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд Ариун Сүнсний үүргийн талаар ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Ариун Сүнсний зөөлөн, намуухан дуу хоолойг сонсоход өөрсдийгөө илүү ихээр бэлтгэх нэг арга замыг тодорхойлж болно.
-
Ирэх долоо хоногт Ариун Сүнснээс хүлээн авсан сэтгэгдлээ бичиж аван, үүний дагуу үйлдэж болно.