Ирээд, Намайг дага
Яагаад бидэнд саад бэрхшээл тулгардаг вэ?


Яагаад бидэнд саад бэрхшээл тулгардаг вэ?

Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний нэг хэсэг болгон бид энэ мөнх бус амьдралдаа саад бэрхшээлийг туулах ёстой юм. Зарим тохиолдолд саад бэрхшээлүүд бидний хийсэн эсвэл бусдын хийсэн буруу сонголтын үр дүнгээс болж ирдэг. Бусад зовлон зүдгүүр нь зүгээр л мөнх бус амьдралын жам ёсны хэсэг юм. Хэдийгээр тэдгээр нь хэцүү ч сорилтууд биднийг сүнслэгээр өсөж, Есүс Христтэй илүү адилхан болоход тусалдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ямар саад бэрхшээл танд тохиолдож байсан бэ? Та тэдгээрээс юу сурсан бэ? Саад бэрхшээлтэй тэмцэхэд танд юу тусалсан бэ? Залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаж болох туршлага танд байгаа юу?

Ангийнхаа залуу эмэгтэйчүүдийн талаар эргэцүүлэн бодож, залбир. Тэдэнд ямар сорилт, зовлон зүдгүүр тохиолдож байгаа вэ? Тэд саад бэрхшээлтэйгээ хэрхэн тэмцэж байна вэ?

Бэлтгэж байхдаа эдгээр судар, материалыг саад бэрхшээлийн талаар суралцахад тань тусалсан бусад материалын хамт залбирч судлаарай.

1 Самуел 1; Хаадын дээд 17; Рут 1; Естер 4; 1 Нифай 5:1–9 (Судар дахь саад бэрхшээлтэй тулгарсан эмэгтэйчүүдийн жишээ)

2 Нифай 2:11 (Саад бэрхшээл нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг юм)

Мозая 23:21 (Бурхан бидний итгэлийг сорихын тулд саад бэрхшээл өгдөг)

Ифер 12:27 (Биднийг даруу байлгахын тулд Бурхан бидэнд сул доройг өгдөг)

С ба Г 58:3–4 (Саад бэрхшээлийн дараа адислал ирдэг)

С ба Г 121:7–8 (Хэрэв бид зовлон бэрхшээлийг сайн тэвчвэл, Бурхан биднийг өргөмжилнө)

С ба Г 122:4–9 (Саад бэрхшээл бидэнд туршлага суулгадаг ба бидний сайн сайхны төлөө байдаг)

Юүн Хуан Чой, “Эргэн тойрноо бус дээшээ харагтун!Ensign, 2017 оны 5-р сар, 90-92 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78-80

Эван А.Шмуц, “Бурхан нулимс бүрийг арчих болно,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 114–116

Даллин Х.Өүкс, “Бүх зүйлд сөрөг тал байх хэрэгтэй,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103

Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар

Саад тотгор,Итгэлдээ үнэнч байх нь (2004), 152–156

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заасан хүмүүсээ болон тэдний хэн болж чадахыг мэддэг байсан. Тэднийг эсэргүүцэхэд Тэр тэднийг орхилгүй, харин ч үргэлжлүүлэн хайрласаар байсан. Залуу эмэгтэйчүүдэд ямар бэрхшээл тулгарч байна вэ? Та тэднийг хайрлаж, дэмжиж байгаагаа хэрхэн харуулж болох вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах, гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.

  • Ангиараа ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн салхи шуурга ихтэй нөхцөл байдалд ургаж буй модны тухай унш (“Сүнслэг шуурганууд” хэлсэн үг). Энэ адилтгал нь залуу эрэгтэйчүүдэд зовлон бэрхшээлийн талаар юу зааж байна вэ? Тэднийг уг хэлсэн үгийг уншиж, тэдэнд сүнслэг шуургыг давж гарахад туслах зөвлөгөөг олж харахад урь.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр залуу эмэгтэйчүүдийг саад бэрхшээлийн зорилгуудын тухай сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ангид гинж юм уу гинжний зураг авчир. Гинж аль нэг хэсгээрээ тасарвал юу болох вэ? Бид хэрхэн мөнхийн гэр бүлийнхээ үр удмын гинжин хэлхээн дэх хүчтэй холбоос болж чадах вэ? Ахлагч Юүн Хуан Чой “Эргэн тойрноо бус, дээшээ харагтун!” хэлсэн үгэндээ энэ асуултад хэрхэн хариулсныг “Бид бүгд мөнхийн гэр бүлийнхээ нэгэн хэсэг нь юм” гэж эхэлсэн догол мөрнөөс эхлэн хайж олоход залуу эрэгтэйчүүдийг урь. Ахлагч Чойгийн хуваалцсан түүхэнд тэр болон түүний гэр бүл хэрхэн Христ рүү хардаг вэ? Ямар үед “дээшээ харахад үргэлж амар байдаггүй” вэ? Ахлагч Чой хэлсэн үгийнхээ сүүлийн догол мөрөнд сорилт бэрхшээлийн дунд {Христ] рүү үргэлж дээш харахад бидэнд туслах ямар зүйлийг санал болгосон бэ? 

  • Залуу эмэгтэйчүүдтэй ахлагч Эван А.Шмуцийн  (Түүний “Бурхан нулимс бүрийг арчих болно” үгэнд гардаг) Даниел Апиладо ахын талаар өгүүлсэн түүхийг хуваалц. Залуу эмэгтэйчүүд энэ түүхээс саад бэрхшээлийн зорилгын талаар юу мэдэж авч болох вэ? Ахлагч Шмуц зовлон бэрхшээлтэй тулгарч байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгсөн бэ?

  • Аврагч саад бэрхшээлтэй тулгарч байсан тухай зарим судрыг хамтдаа унш (Матай 4:1–11; 26:38–39; Лук 23:33–34). Залуу эмэгтэйчүүд Аврагчийн амьдралаас саад бэрхшээлийн талаар юу сурч чадах вэ? Тэр сорилтуудтай хэрхэн нүүр тулсан бэ? Залуу эмэгтэй бүрийг өөрөө эсвэл түүний хайртай хэн нэгэн хүн зовлон бэрхшээлтэй хэрхэн нүүр тулж байгаа тухай бичихийг хүс. Залуу эмэгтэйчүүдийг энэ зовлон бэрхшээлд тусалж чадах юуг Аврагчийн жишээнээс сурч болохыг эргэцүүлэн бодоход урамшуул.

  • Залуу эмэгтэйчүүдийг судар дахь зовлон бэрхшээлтэй учирч байсан эмэгтэйчүүдийн жишээг бодоход урь (энэ тоймд санал болгосон жишээнүүдийг үзнэ үү). Тэднийг судар дахь эдгээр эмэгтэйн тухай уншаад, ангийнхандаа зориулж түүхийг товч ярихыг хүс. Тэд өөрсдийн зовлон зүдгүүрийг давж гарахын тулд эдгээр түүхээс саад бэрхшээлийн талаар юу сурсан бэ?

  • Ангийг хоёр бүлэг болгон хуваарил. Нэг бүлгийг нь Мормоны Номон дахь хүнд хэцүү сорилтуудтай учирсан хувь хүмүүс болон бүлгүүдийн жишээг харахыг хүс (Жишээлбэл, Мозая 24:8–17; 3 Нифай 1:4–21; Моронай 1-ийг үзнэ үү). Нөгөө бүлгийг Сүмийн дууллын номноос тэдний зовлон зүдгүүртэй үед тусалж байсан дууллыг олоход урь. Бүлгүүдээс тэдэнд саад бэрхшээлийг даван туулахад туслах юуг сурснаа хуваалцахыг хүс.

  • Самбараа голлож хуваагаад, нэг баганых нь дээд хэсэгт “Бидэнд яагаад сорилтууд тохиолддог вэ?” гэж бичээд, нөгөө баганых нь дээд хэсэгт “Бидний амьдралд хэрхэн сорилт бэрхшээл тулгарч болох вэ?” гэж бич. Ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн “Бүх зүйлд сөрөг тал байх хэрэгтэй” үгийг жижиг хэсгүүдэд хувааж, залуу эмэгтэй бүрд унших хэсэг өг. Залуу эмэгтэйчүүдээс эдгээр асуултын хариултыг олж мэдээд, хариултуудаа самбарын тохирох багананд бичихийг хүс. Залуу эмэгтэйчүүд энэ хэлсэн үгээс ямар ойлголт олж авсан бэ? Та самбар дээрх асуултуудад нэмэлт хариултууд олж авахад нь залуу эмэгтэйчүүдэд туслахын тулд энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж болно.   

Залуу эмэгтэйчүүдийг өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Яагаад бидэнд саад бэрхшээл тохиолддогийг тэд ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах тухай бодохыг хүсэж болно. Жишээ нь, тэд:

  • Саад бэрхшээлийн тухай юу сурснаа хуваалцан, зовлон зүдгүүртэй учраад байгаа хайртай нэгнээ тайвшруулах арга замыг олж болно.

  • Саад бэрхшээлийг даван туулсан гэр бүлийнхээ гишүүний тухай гэр бүлтэйгээ ярилцаж болно.

Дараагийн долоо хоногт суралцах зүйлсийн талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.