Би яагаад бие махбоддоо ариун сүм шиг хандах хэрэгтэй вэ?
Бидний бие махбод Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Энэ нь биднийг мөнх бус дэлхий дээр амьдарч, Түүнтэй илүү адилхан болох боломжийг бидэнд олгодог Тэнгэрлэг Эцэгийн бэлэг юм. Энэ мэдлэг нь өөрсдийнхөө биед хандах бидний хандлагад мөн Тэнгэрлэг Эцэг болон өөрсдийнхөө талаар юу мэдэрч байгаад нөлөөлдөг. Бид бие махбоддоо Бурханы ариун сүм шиг хандсанаар бие махбодын, оюун санааны мөн сүнслэг бэлгүүдийг хүлээн авна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалыг залбирч, судал. Сүнс таныг залуу эмэгтэйчүүдтэй юу хуваалцахыг урамшуулж байна вэ?
Эхлэл 39:1–21; Даниел 1:3–21 (Жозеф, Даниел хоёр биедээ хүндэтгэл үзүүлж байна)
1 Коринт 6:19–20; С ба Г 93:33–35 (Бид Бурханы сүм)
С ба Г 88:15–16 (Сүнс ба бие нь хүмүүний бодгаль мөн)
С ба Г 130:22; Мосе 6:9 (Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн)
Гордон Б.Хинкли, “Хүүхдүүдийн чинь амар амгалан агуу байх болно” Ensign, 11-р сар, 2000, 50–53
Дэвид А.Бэднар, ”Та нар Бурханы ариун сүм билээ“ Ensign, 9-р сар, 2001, 18
Сюзан В.Таннэр, ”Бие махбодоо ариусга“, Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 13-15
“Ариун журам” Залуу эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил (2009), 69-72
Видео бичлэг: “Ариун явдал: Хязгаарлалтууд гэж юу вэ?”
Видео бичлэг: “195 Даашинз”
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай:
-
“195 Даашинз” видео бичлэгийг үзүүлээд, залуу эмэгтэйчүүдийг даруу төлөв хувцасласнаас ирэх адислалуудыг олохыг хүс. Даруу төлөв байх нь яагаад чухал вэ хэмээн асуусан хэн нэгэнд тэд юу гэж хариулах вэ?
-
Ариун сүмийн зураг үзүүл. Залуу эмэгтэйчүүдээс ариун сүм яагаад ийм гоо үзэсгэлэнтэй байдаг хийгээд бидний бие хэрхэн Бурханы ариун сүм шиг байдгийг асуу. Тэднээс хичээлийн турш “Би бие махбодоо яагаад Ариун сүм гэж үзэх ёстой вэ?” асуултад хариу олохыг хүс.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр залуу эмэгтэйчүүдэд тэдний бие ариун нандин гэдгийг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу:
-
Залуу эмэгтэй бүрд энэ тоймын судрын хэсгүүдээс нэгийг уншихыг даалга. Залуу эмэгтэйчүүдийг судрын хэсгүүдээ судлаад, бие махбодоо ариун байлгах тухай юу сурснаа нэг өгүүлбэрээр нэгтгэн дүгнэхэд урь. Залуу эмэгтэйчүүдээс эдгээр үнэний талаар тэднийг хуурахыг оролддог Сатаны арга замуудын талаар бодохыг хүс. Тэд бие махбодио ариунаар нь хадгалахыг хичээхдээ нэг нэгнээ дэмжихийн тулд юу хийж чадах вэ?
-
Ангиараа энэ тойм дээр санал болгосон хэлсэн үгээс уншиж, үзэж эсвэл сонс. Залуу эмэгтэйчүүдийг бие махбодын ариун нандин байдлын тухай эдгээр захиасыг үзэж, сонсох эсвэл унших хэрэгтэй байгаа хэн нэгний талаар бодохыг хүс. Тэр хүнд энэ хэлсэн үгийн аль хэсэг хамгийн хэрэгтэй байна вэ? Тэднийг уг хүнтэй энэ захиасыг хуваалцах арга замуудыг төлөвлөхөд урь. Тэднийг хувийн туршлага хийгээд гэрчлэлийнхээ хамт захиасаас богино хэмжээний эшлэл ашиглахад урамшуулан дэмж.
-
Ангиараа 1 Коринт 6:19–20 болон С ба Г 93:33–35-ыг унш. Залуу эмэгтэйчүүдийг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрийг бидний бие махбод Бурханы Ариун сүмтэй адил байдаг шинж байдлуудын жагсаалт гаргахыг хүс. Жагсаалтыг нэг болгон багцлаад, залуу эмэгтэйчүүдэд бие махбодоо Ариун сүм шиг авч явахад учирч байгаа сорилтуудын талаар ярилцахад урь. Тэд эдгээр сорилтыг даван туулахын тулд юу хийж чадах вэ?
-
Залуу эмэгтэйчүүдийг хос хосоор нь хуваарил. Хосоороо байгаа хоёрын нэгийг Эхлэл 39:1–21 болон Даниел 1:3–21-ийг уншихыг даалга (Эдгээр түүхийн зургийг Сайн мэдээний уран зургийн ном-ын 11, 23-аас үзнэ үү). Тэднээс Жозеф, Даниел хоёр бие биенээ хүндэтгэж байгааг үзүүлсэн аргуудыг олоод, юу олсноо нэг нэгэнтэйгээ хуваалцахыг хүс. Тэд хэрхэн Жозеф, Даниел хоёрын жишээг дагаж чадах вэ?
-
Залуу эмэгтэйчүүдийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын гарчгийг гаргаад, оюун санаа болон бие махбодоо цэвэр байлгахтай холбоотой жишгүүдийг олоход урь. Залуу эмэгтэйчүүдийг бүлгүүдэд хуваагаад, тэднээр тэдгээр хэсгээс судалж, “Яагаад миний бие махбод ариун байх хэрэгтэй вэ?” асуултын хариултуудыг олуул. Тэднийг эдгээр жишгээр амьдрахын тулд юу хийж чадах тухайгаа хуваалцахад урь.
-
Дараах асуултуудыг самбар дээр бичээд, залуу эмэгтэй бүрийг хариултыг нь олохыг хүссэн нэг асуултыг сонгоход урь: Даруу байдлын талаарх Их Эзэний жишиг юу вэ? Эдгээр жишгийг дагах нь яагаад чухал вэ? Даруу байдал хэрхэн ариун явдлын хуулинд хандах бидний хандлагад нөлөөлөх вэ? Залуу эмэгтэйчүүдээс “Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын Хувцаслалт ба гадаад төрх хэсгээс сонгосон асуултдаа хариулт авахыг хүс. Тэднийг уншсан зүйлээсээ хуваалцахад урь.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд бие махбодын ариун нандин байдлын талаар илүү сайн ойлгодог болсон уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай байна уу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Өнөөдрийн сурсан зүйл дээрээ үндэслэн бие махбоддоо хандах хандлагаа өөрчлөхөөр өөртөө амлаж болно.
-
Хувийн хөгжил дэвшил номын Ариун журмын эрхэмлэх чанарын 1 юм уу 2-р туршлагыг гүйцэтгэж болно.