Ирээд, Намайг дага
Бие даасан байдалтай байна гэдэг нь юу гэсэн үг вэ?


Бие даасан байдалтай байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Бид бие дааж чадсан үед Бурханы бидэнд өгсөн адислал, чадварыг өөрсдийгөө болон гэр бүлүүдээ хангах, халамжлахад ашиглаж, тулгарсан бэрхшээлтэй асуудлуудаа шийдэх арга замыг олдог. Бид бие даах чадвартай болсноор бусдад үйлчилж, тэднийг халамжлах илүү боломжтой болдог. Их Эзэн биднийг сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даасан байлгахыг хүсдэг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та Бурханы өгсөн адислал, чадваруудыг өөрийгөө болон гэр бүлээ халамжлахад хэрхэн ашигладаг вэ? Таны бие даасан байдал бусдыг адислах ямар боломжуудыг тэдэнд олгосон бэ? Та бие дааснаар өөр ямар адислал авсан бэ?

Залуу эмэгтэйчүүд бие даасан байх нь яагаад чухал вэ? Бэрхшээлт үеийг даван туулахад бие даасан байдал нь тэдэнд хэрхэн туслах вэ? Энэ нь тэдний ирээдүйн гэр бүлийг хэрхэн адислах вэ?

Бие даасан байдлын талаар ойлгоход ямар судар, материалууд залуу эмэгтэйчүүдэд туслах вэ?

Матай 25:1–13 (Арван охины сургаалт зүйрлэл)

Maтай 25:14–29 (Талантын тухай сургаалт үлгэр)

2 Тесалоник 3:10–13; Галат 6:3–5 (Ажиллах ба бие даах нь чухал талаар)

C ба Г 58:26–28 (Бид өөрсдийнхөө төлөө сонгогчид)

С ба Г 88:118 (Судлахаар болон итгэлээр сурахыг эрэлхийл)

C ба Г 89:18–20 (Мэргэн ухааны үгийг дагадаг хүмүүст өгөгдсөн амлалтууд)

C ба Г 104:78 (Өрөө төл)

Хэнри Б.Айринг, “Сүнслэг байдлын бэлтгэл: Эртнээс эхэл, тууштай бай,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 37–40

Ажил хөдөлмөр ба бие даах чадвар,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 40–41

Бие даасан амьдралтай болох нь,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 210–211

Бие даах чадвар,” Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 6.1.1

“Материаллаг байдлын хувьд бие даах нь,” Миний хаант улсын охид: Нийгмийн Халамжийн бүлгийн түүх болон үйл ажиллагаа (2011), 51–56

Робэрт Д.Хэйлс, “Өнөөгийн дэлхийн саад бэрхшээлтэй тулгарах нь,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 30

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн шавь нартаа итгэдэг байсан. Тэр тэднийг бэлтгэж, тэдэнд заах, адислах мөн бусдад үйлчлэх чухал үүрэг хариуцлагуудыг өгсөн. Өөрсдийн заавар, үйлчлэлээр дамжуулан эргэн тойрон дахь хүмүүсээ адислахад нь залуу эмэгтэйчүүдийг та хэрхэн урамшуулж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах мөн гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой:

  • Энэхүү тоймын эхэнд байгаа бие даасан байдлын тодорхойлолтыг залуу эмэгтэйчүүдтэй хуваалц. Залуу эмэгтэйчүүдэд C ба Г 58:26–28-ыг уншихыг хүсээд дараах асуултуудыг тавь: “ [Бид өөрсдийнхөө] төлөө сонгогч” гэж юу гэсэн үг вэ? Бид хэрхэн “сайн зүйлд санаа сэтгэлээ бүрэн зориулдаг” болох вэ? Эдгээр шүлэг бие даасан байдлын тухай бидэнд юу заадаг вэ? Хариултуудыг ангиараа ярилц.

  • Самбарын зүүн талд нь “Тэжээлгэгч”, баруун талд нь “Бие даасан байдал” гэж бич. Уг хоёр үгийг тодорхойлохыг залуу эмэгтэйчүүдээс хүс (хэрвээ тэдэнд тусламж хэрэгтэй бол Итгэлдээ үнэнч байх нь товхимлын 210–211-р хуудсыг үзнэ үү). Бусдаар тэжээлгэж байгаа арга зам ба бие даасан байдлуудаа жагсаан бичихийг тэднээс хүс. Яагаад Их Эзэн биднээс бие дааж сураасай гэж хүсдэг вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд бие даасан байдлын утга учрыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эмэгтэйчүүдийг бүлгүүдэд хуваарилаад, бүлэг бүрд боловсрол, санхүү, харилцаа холбоо, сүнслэг хүч чадал зэрэг бие даасан байдлын хэсгүүдээс нэгийг оноож өг. Бүлэг бүрийг эдгээр сэдвийн талаар дурдсан ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Өнөөгийн дэлхийн саад бэрхшээлтэй тулгарах нь” хэлсэн үгийг хэсэгчлэн судлахад урь. Залуу эмэгтэйчүүдийг юу сурснаа мөн эдгээр хэсгийн аль нэг дээр илүү бие даахын тулд юу хийхээ хуваалцахад урь.

  • Жижиг цааснууд дээр тус тусад нь бие даасан байдалтай холбоотой дараах сэдвүүдийг бич: эрүүл мэнд, боловсрол, ажил төрөл, гэрийн хүнсний нөөц, санхүү болон сүнслэг хүч чадал. Залуу эмэгтэй бүрийг өөрсдийн сонирхсон сэдвийг сонгон, Гарын Авлага 2 номын 6.1.1 (36–37-р хуудас) хэсгээс уг сэдвийн талаар уншихыг урь. Ангийнхандаа өөрийн сурсан сэдвийн талаар, энэ нь бие даах байдалтай ямар холбоотой талаар мөн тухайн хэсгээс бие даасан байхад бэлтгэхийн тулд юу хийж чадах талаараа товчхон зааж өгөхийг залуу эмэгтэй бүрээс хүс. Залуу эмэгтэйчүүдийн өсвөр насандаа гаргаж байгаа хичээл зүтгэл ирээдүйг нь хэрхэн адисалж болох вэ? Эдгээр хичээл зүтгэл нь тэднийг эхнэр, эх хүн болоход гэр бүлийг нь хэрхэн адисалж болох вэ?

  • Залуу эмэгтэй бүрийг Миний хаант улсын охид (51–56-р хуудас) номын түүхүүдээс нэгийг мөн Сүмийн эртний түүхэн дэх бие даасан эмэгтэйчүүдийн талаар уншихыг урь. Уг түүхүүдийг өөрсдийн үгээр ярьж өгч, бие даасан байдлын талаар юу сурснаа хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Залуу эмэгтэйчүүд өсвөр насандаа эдгээр жишээг дагахын тулд юу хийж чадах вэ?

  • Залуу эмэгтэйчүүдийг хоёр хоёроор нь хуваарилна. Хос бүрд энэ тоймд санал болгосон судруудыг хуваарил. Хос бүрийг оногдсон судрын шүлгээ уншаад, бие даасан байдлын талаар мормон сурталчилгаа гаргахад урь. New Era эсвэл Лиахона сэтгүүлээс мормон сурталчилгааны жишээг үзүүлж болох юм. Өөрсдийн зохиосон мормон сурталчилгааг ангитайгаа хуваалцах боломжийг залуу эмэгтэйчүүдэд олгоорой. Сурсан зүйлээ өөрсдөдөө сануулахын тулд гэртээ ил харагдах газарт мормон сурталчилгаагаа тавихад тэднийг урамшуул.

  • Залуу эмэгтэй бүрд нэг, хоёр эсвэл таван зоос өг. Тэднийг Maтай 25:14–29-ийг уншин, уг сургаалт үлгэрт өөрсдөд нь өгсөнтэй адил хэмжээний мөнгө өгсөн тэр хүнд юу тохиолдсоныг олж мэдэхэд урь. Дараах асуултуудын талаар ярилц: “Тэдэнд өгсөн мөнгөөр уг гурван зарц юу хийсэн бэ?” болон “Энэхүү сургаалт зүйрлэл бие даасан байдалтай ямар хамааралтай вэ?” Тэднийг бие даасан байдалтай болоход нь туслахаар Бурханы өгсөн авьяас, зан чанар, чадавх гэх мэт зүйлсийн талаар тунгаан бодоход залуу эмэгтэйчүүдийг урь. Тэд илүү бие даасан байдалтай болохын тулд энэ чанаруудыг хэрхэн ашиглаж болох вэ? Тэд өөрсдийн ирээдүйн гэр бүлийг адислахын тулд эдгээрийг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Залуу эмэгтэйчүүдээс тэд өөрсдөө болон гэр бүлийнхэн нь байгалийн гамшигт (газар хөдлөлт, хар шуурга гэх мэт) бэлтгэлтэй байхын тулд юу хийдгийг асуу. Ангиараа ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Сүнслэг байдлын бэлтгэл: Эртхэн эхэл, тууштай бай” хэлсэн үгийн эхний гурван догол мөрийг унш. Бидэнд тулгарч болох зарим “сүнслэг байдлын гамшиг” эсвэл бэрхшээл юу вэ? Бид сүнслэг байдлын хувьд бэлтгэхийн тулд юу хийж чадах вэ? Ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгийн үлдсэн хэсгийг залуу эмэгтэй болгонд өгөн, эдгээр асуултын хариултыг хайхыг тэднээс хүс. Тэднийг уншсан зүйлээсээ хуваалцахад урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд бие даасан байдлын талаар хэн нэгэнд тайлбарлаж чадахуйцаар ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.