2010–2019
Их Эзэн Христ энэ өдөр амилсан
2018 оны 4-р сар


2:3

Их Эзэн Христ энэ өдөр амилсан

Энэ бол Христийн амилсны баярын ням гараг. “Нас барж, оршуулагдаад гурав дахь өдрөө амилсан” амьд Христийг би хүндэтгэлтэйгээр, хичээнгүйлэн гэрчилж байна.

Хүндэт ах, эгч нар аа, хөвгүүдээ бага байхад би унтахаас нь өмнө үнэрч нохойны тухай үлгэрийг ярин, “Христ энэ өдөр амилсан!” гэх зэрэг дууллыг аялж өгдөг байсан юм. Заримдаа би үгийг нь хөгжилтэй болгон өөрчилж, “Одоо унтах цаг боллоо, халлелуяа” хэмээн дуулдаг байлаа. Хөвгүүд маань ихэвчлэн амархан унтчихдаг байсан бөгөөд ядаж л намайг өөрсдийг нь унтчихсан юм шиг харагдвал дуулахаа болино гэдгийг мэддэг байв.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хайрт хонгор Сьюзаны минь хажууд миний гарыг зөөлхөн гэгч атган, намайг Их Эзэний энэхүү ариун нандин дуудлагад дуудахад би мэгдэн гайхсан бөгөөд өнгөрсөн хэдэн өдөр намайг олон удаа нулимс дуслуулахад хүргэсэн энэ мэдрэмжийг би үгээр, тэр тусмаа өөрийнхөө үгээр хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна.

Энэхүү Христийн амилсны баярын өдөр би “Халлелуяа” хэмээн баярлан дуулдаг. Амилсан Аврагчийн маань гэтэлгэгч хайрын дуу (биднийг Бурхантай болон нэг нэгэнтэй маань холбодог) гэрээнүүд болон (бидэнд эгэл хүнээ орхин, Ариун Сүнсний таталтанд автагдахад тусалдаг) Есүс Христийн Цагаатгалхоёрыг хоорондоо хэрхэн харилцан зохицолддогийг магтан дуулдаг юм.

Бидний гэрээнүүд Аврагчийн Цагаатгалтай хамт боломж олгон, сайжруулдаг. Тэдгээр нь хамтдаа бидэнд зарим зүйлээс зууран барьж, заримыг нь тавьж явуулахад тусалдаг бөгөөд зөөлрүүлж, хамгаалж, ариусгаж, гэтэлгэдэг.

Ерөнхийлөгч Иосеф Смит “Дэлхий дээр цэдэглэдэг буюу холбодог хүч нь мөн тэнгэрт холбодог хэмээн бид ярьдаг нь нэн зоримог номлол юм гэж заримд нь санагддаг байж болох юм. Гэсэн хэдий ч, дэлхийн бүх үеүдэд, Их Эзэн жинхэнэ илчлэлтээр хүнд, эсвээс ямар нэг хэсэг хүнд санваарын эрин үеийг хэдийд ч өглөө гэсэн, энэхүү хүч цаг ямагт өгөгдсөөр ирсэн билээ” хэмээн хэлсэн.

Энэ нь өнөөдөр ч өөрчлөгдөөгүй хэвээр. Өөр хаана ч байхгүй ариун нандин гэрээ, ёслолуудыг 43 оронд байдаг Их Эзэний 159 ариун өргөөнд хүлээн авдаг. Амлагдсан адислалууд сэргээгдсэн санваарын түлхүүрүүд, сургаал, эрх мэдлээр дамжин ирдэг төдийгүй бидний итгэл, дуулгавартай байдал, Түүний Ариун Сүнсний амлалтуудыг тусгал болж бидний энэ цаг үед, энэ амьдралд болон үүрд мөнхөд ирдэг.

Дэлхий даяарх сүмийн маань бүх үндэстэн, ястан, хэлтэн хайрт ах, эгч нар аа, та бүхнийг алхам бүрдээ бодит итгэл, найдвар, энэрлийг үзүүлж байгаад талархал илэрхийлье. Сэргээгдсэн сайн мэдээний бүрэн байдлын талаар гэрчлэл, туршлагыг хуримтлуулж байгаад тань баярлалаа.

Хайрт ах, эгч нар аа, бид бие биентэйгээ холбоотой. Бид “эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд” болон бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн нэгдэж чадна. Их Эзэн Есүс Христ бидний хүн нэг бүрийг хаана ч, ямар ч нөхцөлд байсан “ирж, хар” хэмээн урьдаг.

Би энэ өдөр одоо байгаа болон бий болох бодгалийн бүх эрч хүч, чадавхаа Аврагчдаа, хайрт Сьюзандаа, гэр бүлдээ, Ах нартаа мөн хайрт ах, эгч нар та бүхний хүн нэг бүрийн төлөө зориулахаа даруухнаар амлаж байна.

Зохистой хийгээд мөнхийн бүх зүйл Ариун Сүнсний гэрчилснээр бидний хайртай Мөнхийн Эцэг, Түүний Хүү, Есүс Христ хоёр дээр болон Түүний Цагаатгалын бодит байдал дээр төвлөрдөг. Энэ бол Христийн амилсны баярын ням гараг. “Нас барж, оршуулагдаад гурав дахь өдрөө амилсан” амьд Христийг би хүндэтгэлтэйгээр, хичээнгүйлэн гэрчилж байна. Тэр бол эхлэлд бидэнтэй хамт байсан, төгсгөл хүртэл бидэнтэй хамт байх тэрхүү Альфа ба Омега билээ.

Би бошиглогч Иосеф Смитээс эхлэн өнөөдөр бидний баяртайгаар дэмжин баталсан хайрт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хүртэлх хожмын үеийн бошиглогчдыг гэрчилж байна. Манай Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийн дуулдгаар “Бошиглогчийг дага. Тэрээр замыг мэддэг.” Мөн би Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ зэрэг ариун судруудад бошиглогдсоны дагуу “Их Эзэний хаант улс Мессиагийн Хоёр дахь ирэлтийн бэлтгэл болон дэлхий дээр дахин байгуулагдсан” гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.