2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган Бямба гаргийн өглөөний хуралдаан Бямба гаргийн өглөөний хуралдаан2024 оны 4-р сарын 6, 7-нд болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн жил тутмын 194 дахь Ерөнхий чуулганы бямба гаргийн өглөөний хуралдаан. Даллин Х.ӨүксЕрөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжин батлах ньЕрөнхийлөгч Өүкс Сүмийн ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг танилцуулж, дэмжүүлэн батлуулав. Жарэд Б.ЛарсонСүмийн аудитын албаны 2023 оны тайланЖарэд Б.Ларсон Сүмийн аудитын тайланг танилцуулав. Жэффри Р.ХолландДүрэлзэх галЕрөнхийлөгч Холланд залбирлын хүчний талаар зааж, Бурхан залбирал бүрд хариулдаг хэмээн гэрчлэв. Ж.Аннэтт ДэннисИх Эзэн Есүс Христийг өөртөө өмсДэннис эгч Бурхантай гэрээ байгуулж, сахихын ач холбогдол, хүч, адислалуудын талаар заав. Алэксандр ДушкуБагана ба цацрагАхлагч Душку ер бусын сүнслэг туршлага ховор тохиолддог бөгөөд Их Эзэн ихэнхдээ бидэнд гэрлийн цацрагийг нэг нэгээр нь өгдөг гэж заав. Үлиссэс СоарэсЕсүс Христээр дамжуулан гэрээндээ итгэлтэй байх ньАхлагч Соарэс бидэнд хүч, урам өгдөг гэрээнийхээ дагуу амьдрахын ач холбогдлын тухай заав. Жэк Н.ЖэрардХристийнхтэй адил зан чанар: Үнэнч байдалАхлагч Жэрард Бурханд болон бие биедээ, түүнчлэн тэнгэрлэг мөн чанартаа үнэнч амьдрах тухай заав. Хэнри Б.АйрингАриун сүмийн гэрээний ачаар бүх зүйл сайхан болноЕрөнхийлөгч Айринг бид ариун сүмд гэрээ байгуулж, сахиснаар одоо болон мөнхөд сүнслэг адислалыг хүлээн авах болно гэж заав. Бямба гаргийн үдээс хойших хуралдаан Бямба гаргийн үдээс хойших хуралдаан2024 оны 4-р сарын 6, 7-нд болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн жил тутмын 194 дахь Ерөнхий чуулганы бямба гаргийн үдээс хойших хуралдаан. Дэвид А.Бэднар“Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд”Бид “тэмцэлдэхээ” боливол Бурхан бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ бидний Аврагч гэдгийг мэднэ гэж ахлагч Бэднар заав. Массимо Дэ ФэоБос! Тэр чамайг дуудаж байнаАхлагч Дэ Фэо бид Есүс Христ дээр төвлөрч, үргэлжлүүлэн наманчилж, өөрсдийгөө Их Эзэний дуу хоолойгоор удирдуулахыг зөвшөөрөх үед адислалууд ирдэг гэж заав. Брэнт Х.НийлсонМиний үзэж, сонссон зүйлүүдийн цэдэгАхлагч Нийлсон Сүмийн дэлхий даяарх өсөлт хөгжлийг өөрийн харснаар дүрслэв. Хосэ Л.АлонсоЕсүс Христийг амьдралынхаа төвд байлгах ньАхлагч Алонсо бид Есүс Христийг амьдралынхаа төвд байлгаснаар найдвар, хүч, эдгэрлийг олно хэмээн гэрчлэв. Гэррит В.ГонгБүх зүйл бидний сайн сайхны төлөө билээАхлагч Гонг Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөнд гай гамшиг, хүнд бэрхшээлүүд хүртэл бидний сайн сайхны төлөө байж болох талаар ярив. Майкл Т.НэлсонӨсөж буй үеийнхнийг дэмжьеАхлагч Нэлсон өсвөр үеийнхэнтэй харилцах бидний харилцаа тэднийг илүү сайн сонголт хийхэд нөлөөлдөг тухай заав. Квинтин Л.КүкХристтэй нэг байАхлагч Күк бид өөрсдийн нэг байх тойрог дотроо бусдыг оролцуулдаг байхыг хичээвэл зохино; бид Есүс Христэд итгэх итгэлээрээ нэгддэг; харьяалагдахын үндэс суурь нь Христтэй нэг байх явдал юм гэж заав. Бямба гаргийн оройн хуралдаан Бямба гаргийн оройн хуралдаан2024 оны 4-р сарын 6, 7-нд болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн жил тутмын 194 дахь Ерөнхий чуулганы бямба гаргийн оройн хуралдаан. Шэйн М.БөүэнГайхамшгууд, тэнгэр элч нар ба санваарын хүчАхлагч Бөүэн гайхамшиг зогсоогүй, тэнгэр элч нар бидний дунд байдаг, тэнгэр нээлттэй хэмээн заав. Стивэн Р.БангэртэрҮйлчлэхээр урьдчилан томилогдсонАхлагч Бангэртэр өсвөр үеийнхэн энэ амьдралд тодорхой зорилгыг биелүүлэхээр урьдчилан томилогдсон бөгөөд тэд Бурханы тааллыг мэдэж, үйлдэхийг эрэлхийлсэнээр Бурхан тэдэнд тэрхүү зорилгыг нь илчлэх боломжтой хэмээн заав. Андрэа Мүнёоз СпаннаусЭцсээ хүртэл итгэлтэйСпаннаус эгч дэлхийтэй нүүр тулж, эцсээ хүртэл итгэлтэй байхад бидэнд туслах зургаан аргыг заав. Мэттю Л.КарпэнтэрҮүрд үлдэх жимсАхлагч Карпэнтэр гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ, үүнээс ирдэг мөнхийн адислалын тухай заав. Дийтр Ф.УгдорфБүр илүү баяр баясгаланАхлагч Угдорф бид Бурханд ойртож, Есүс Христийг дагахыг хичээж, эргэн тойрныхондоо баяр баяслыг авчрахыг эрэлхийлэх үед бүр илүү баяр баясгаланг мэдэрдэг гэж заав. Ням гаргийн өглөөний хуралдаан Ням гаргийн өглөөний хуралдаан2024 оны 4-р сарын 6, 7-нд болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн жил тутмын 194 дахь Ерөнхий чуулганы ням гаргийн өглөөний хуралдаан. Роналд A.РасбандҮг чухалАхлагч Расбанд Их Эзэний үг, бошиглогчдын үг, бидний өөрсдийн үг чухал бөгөөд “Баярлалаа,” “Намайг уучлаарай,” “Би чамд хайртай” гэж хэлэх нь бусдыг чухалчилдгаа харуулахад бидэнд тусалдаг гэж заав. Сюзан Х.ПортэрТэр байдаг учир залбирЕрөнхийлөгч Портэр Тэнгэрлэг Эцэг байдгийг мэдэх, Түүнтэй адилхан болж өсөж хөгжих, Түүний хайрыг бусдад мэдрүүлэхийн тулд залбирахыг хүүхдүүдэд заав. Дэйл Г.РэнландХристийн сургаалын хамгийн хүчирхэг, зохистой дадалАхлагч Рэнланд Христийн сургаалыг хүлээн авах нь нэг удаа л хийх үйлдэл биш бөгөөд үргэлжлэх үйл явц гэдгийг заав. Пол Б.ПайпэрИх Эзэнд итгэАхлагч Пайпэр бид Бурханд итгэх итгэлээ гүнзгийрүүлэхээр сонгосон үед л Түүнтэй харилцах харилцаагаа бэхжүүлж чадна хэмээн заав. Патрик КийронБиднийг гэртээ аваачих нь Бурханы зорилго юмАхлагч Кийрон Бурханы төлөвлөгөө нь Түүний хүүхдүүд гэртээ Түүнд эргэн очиж, мөнх амьдралыг хүлээн авахад туслахаар бүтээгдсэн тухай заав. Брайн К.ТэйлорХристийн баясалд автсан ньАхлагч Тэйлор сорилт бэрхшээлийн үед бидэнд амар амгалан, найдвар, баяр баяслыг мэдрэхэд туслах зарчмуудыг заав. Даллин Х.ӨүксГэрээ ба үүрэг хариуцлагаЕрөнхийлөгч Өүкс Бурхантай гэрээ хийж, үүнийгээ сахисанаар ирэх адислалуудын ач холбогдлын талаар заав. Ням гаргийн үдээс хойших хуралдаан Ням гаргийн үдээс хойших хуралдаан2024 оны 4-р сарын 6, 7-нд болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн жил тутмын 194 дахь Ерөнхий чуулганы ням гаргийн үдээс хойших хуралдаан. Д.Тодд КристоффэрсонЕсүсийн талаарх гэрчлэлАхлагч Кристоффэрсон Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх гэдэг нь юу гэсэн үг болох талаар зааж, биднийг нэн хүчтэй байхын тулд одоо алхам хийгээрэй гэж урив. Тэйлор Г.ГодойТусламж дууд, унахаас сэрэмжилАхлагч Годой бид Тэнгэрлэг Эцэгтээ залбирах үед Тэр бидний залбиралд хувьчлан хариулах болно гэдгийг заав. Гари Э.СтивэнсонХоёр агуу зарлигийг холбох ньАхлагч Стивэнсон агуу хоёр зарлигийг гүүрэн дээрх цамхгуудтай харьцуулж, Бурхан болон бусдыг хайрлахын чухлыг заав. Матиас ХэлдБүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүйАхлагч Хэлд үүрдийн өсөлт хөгжилд сөрөг тал байх нь зайлшгүй талаар заав. Нийл Л.АндэрсэнДэлхийг дүүргэж буй Их Эзэний өргөөнүүд буюу ариун сүмүүдАриун сүм биднийг Есүс Христийн ирэлтэд нөөцөлж, хамгаалж, бэлтгэх болохыг ахлагч Андэрсэн гэрчлэв. Марк Л.ПэйсБидэнд Мормоны Ном байх ёстой нь Их Эзэний мэргэн ухаан болойЕрөнхийлөгч Пэйс Мормоны Номыг судлах нь хэрхэн биднийг Есүс Христэд ойртуулж, олон арга замаар адисалдаг болохыг заав. Рассэлл М.НэлсонСанваарын түлхүүрүүд өгөгдсөнд баясЕрөнхийлөгч Нэлсон санваарын түлхүүрүүд болон ариун сүмд шүтэн бишрэх нь хэрхэн бидний амьдралыг адисалдаг талаар заав.