2022
Ариун сүмүүд: Агуу Үнэт Сувд
2022 оны 7, 8-р сар


“Ариун сүмүүд: Агуу Үнэт Сувд,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар.

Энэ дугаарт тавтай морилно уу

Ариун сүмүүд: Агуу Үнэт Сувд

Ютагийн Бригам Сити ариун сүм

Ютагийн Бригам Сити ариун сүмийн гэрэл зураг

Дэлхий даяар олон тооны ариун сүм нэмэгдэн баригдаж байгааг харах нь ямар гайхалтай адислал вэ! Бид бүсэд нь шинээр ариун сүмүүд онцгойлон адислагдах бүрд Сүмийн гишүүдийн хамт баярладаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Бойд К.Пакэрын (1924–2015) дүрсэлсэн алдааны хоморгод өртөхгүйн тулд бүх хүн ариун сүмийг эрхэмлэн дээдэлнэ гэдэгт бид найдаж байна. In his parable of the pearl and the box, he related that a craftsman made a beautiful box to display a pearl of great price. Гэвч сувдыг үзэхээр ирсэн хүмүүс оронд нь хайрцгийг гайхан биширчээ. (“The Cloven Tongues of Fire,” Liahona, July 2000, 7-г үзнэ үү.)

Мэдээж ариун сүм дэх агуу үнэт сувдад бидний зөвхөн ариун сүмд хүлээн авч болох ёслол, гэрээ, амлагдсан адислалууд багтдаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А. Бэднар “Хожмын үеийн ариун сүмүүдэд сурч, гүйцэтгэдэг бүх зүйл Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын агуу төлөвлөгөө, Есүс Христийн тэнгэрлэг байдал болон бидний Аврагч болох Түүний үүргийг онцолдог. Харин ариун сүмд хүлээн авдаг гэрээ, тэнд гүйцэтгэдэг ёслолууд бидний зүрх сэтгэлийн ариусалд болон Бурханы охид, хөвгүүдийн эцсийн өргөмжлөлд нэн чухал” (6-р хуудас) хэмээн энэ дугаарт заажээ.

Бид таныг ахлагч Бэднарын нийтлэлийг унших үедээ, ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ санахад урьж байна. Хэрэв ариун сүмд орсноос тань хойш багагүй хугацаа өнгөрсөн бол бид таныг эргэн очиж, Их Эзэний өргөөнөөс баяр баясгалан, амар амгаланг дахин мэдрэхэд урья. Хэрэв та ариун сүмд хараахан орж амжаагүй байгаа бол “тэнгэрийн хүчээр хишиг хүртэх” (Сургаал ба Гэрээ 38:32)-ийн тулд өөрийгөө бэлтгэхэд бид урьж байна.

Ахлагч Кэвин Р.Данкан

Далын

Ариун сүмийн алба хариуцсан гүйцэтгэх захирал