“Хувийн илчлэлтийн төрлүүд,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар.
Ирээд, Намайг дага
Хувийн илчлэлтийн төрлүүд
Елиа ууланд гараад, салхи хаднуудыг хэрхэн хэсэглэн бутлахыг харж, газар хөдлөхийг мэдэрсэн ба “газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч ЭЗЭН гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуухан хүнгэнэх дуу гарлаа” (1 Хаад 19:12). Намуухан дуу хоолой бидэнд илчлэлт авчирдаг гурван арга замыг дурдав.
Зарим үед илчлэлт харанхуй өрөөнд гэрэл асааж байгаа мэт тэр даруй ойлголтыг авчирдаг.
Заримдаа бидэнд цөөн алхам урагшлахад л хангалттай гэрэл байдаг.
Заримдаа хувийн илчлэлт нар мандахтай адил аажим ирдэг.1