“Зарчим—Юу,” Аароны санваарын чуулгын аяллын заавар (2019)
“Зарчим—Юу,” Аароны санваарын чуулгын аяллын заавар
Зарчим—Юу
Тэдэнтэй хамт бай
Залуу эрэгтэйн гэрчлэлээ олж авах чухал хүчин зүйлүүдэд сайн мэдээтэй амьдралаа холбосон хүмүүстэй нөхөрлөсөн нөхөрлөл багтана. Үе тэнгийнхэн, эцэг эх, удирдагчдын хоорондын эерэг харилцаа нь залуу эрэгтэйчүүдийн хөрвөлтөд гүнзгий ач холбогдолтой.
Аялал нь залуу эрэгтэй нэг бүртэй утга учиртай цагийг өнгөрөөх сайхан боломжийг олгодог. Та залуу эрэгтэйчүүдийн зүрх сэтгэл, хүсэл, идэвх зүтгэл, айдас, авьяас чадвар, сул тал зэргийг олж мэдсэнээр тэд таныг өөрсдөд нь санаа тавьж байна гэдгийг мэдэх болно. Тэд өөрсдийнх нь төлөө анхаарч байгааг мэдсэн үед таны удирдан чиглүүлэх нөлөө тэднийг Аврагч руу хөтлөх болно.
Залуу эрэгтэйчүүдийг Аврагчтайгаа улам илүү адил болоход гадаад орчин илүү тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа бөгөөд тэд хамтдаа хөдөлмөрлөж, хэцүү даалгавруудыг биелүүлж, хамтдаа хөгжилдөж, бусдад тохинуулах зэрэгт суралцаж байна. Чуулгын удирдагчийн хувьд болон зөвлөхүүдийн хувьд та нар бусдыг өргөх, нөхөрлөлөө бататгах, итгэл төрүүлэх, бүх хүнийг хамруулахыг оролдох зэргээр тохинууллын үлгэр жишээг үзүүлж чадна. Тэд таныг харж сурна, тэгээд үйлдэнэ.
Дараах арга замаар танд залуу эрэгтэй нэг бүрд тохинуулах сайхан боломж байна.
-
Аялал зохион байгуулахаас өмнө болон аяллын үеэр өдөр бүр залуу эрэгтэй бүрийн төлөө залбир.
-
Залуу эрэгтэйчүүдийг хувь хүн талаас нь таньж мэдэхэд цаг зарцуул.
-
Ганцаардаж эхэлж буй эсвэл дэмжлэг хэрэгтэй байгаа, сорилт бэрхшээлтэй тулгарч буй залуу эрэгтэйчүүд нэг бүрийг оролцуулах, тэдэнд хайр мэдрүүлэхэд санаа тавиарай.
-
Сайн санааны энгийн үйлдэл болон үйлчлэл үзүүл, тэгээд залуу эрэгтэйчүүдийг ч бас ижил зүйл хийхэд уриал.
-
Төлөвлөсөн, төлөвлөөгүй ямар ч тохиолдолд гэрчлэлээ хуваалцахад бэлэн бай.
Тэднийг тэнгэртэй холбо
Аялал нь залуу эрэгтэйчүүдэд Тэнгэрлэг Эцэгтэйгээ холбогдох дахин давтагдашгүй, мартагдашгүй боломжийг бүрдүүлж өгдөг. Чуулгын удирдагчид болон зөвлөхүүд өдөр бүр төлөвлөгөө гаргах явцдаа “Залуу эрэгтэй бүрийг өөрийн гэсэн сүнслэг туршлагатай болгохын тулд бид ямархуу боломжуудыг бий болгож болох вэ? гэдэг асуултыг тавь. Аяллын гол зорилго бол залуу эрэгтэй бүрийг Есүс Христийн сайн мэдээнд хөрвүүлж, сургаалын дагуу амьдрахад нь туслах явдал юм. Залуу эрэгтэй бүр аяллаас буцаж ирэхдээ сүнслэг болоод түр зуурын хэрэгцээгээ хангах эх сурвалж хаана байгааг мэдээд ирэх хэрэгтэй.
Аяллын үеэр заах зүйлээ бэлдэх явцдаа ямар мэдлэг, ур чадварууд залуу эрэгтэй бүрийг санваарын эрх үүргээ биелүүлдэг, түүнчлэн хичээнгүй номлогч, үнэнч хань, халамжтай аав болгох вэ гэдгийг бодолцож үзээрэй. Бусдад үйлчлэх мөн сүнслэг байдал, нийгэм, бие бялдар, оюун санааны хувьд өсөж хөгжих тэнцвэртэй боломжийг олгох нөхцөл бүрдүүл (Лук 2:52-ыг үзнэ үү). Өдөр бүр судраас суралцах, хувиараа залбирах, нүглээ наманчлах, дуулгавартай байх, ариун өдрийг ариунаар нь хадгалах зэрэг ариун дадал хэвшил, зөв шударга үйлийг онцлох үйл ажиллагаануудыг төлөвлөөрэй.
Залуу эрэгтэйчүүд сайн мэдээний талаар лекц сонсохоос илүүтэй, харилцан ярианаас илүү их мэдлэгтэй болох нь олонтоо тохиолддог. Туршлагынхаа тухай ярих боломж бүрийг залуу эрэгтэйчүүдэд олго. Аялал залуу эрэгтэйчүүдэд энгийн харилцан яриагаар тэнгэртэй холбогдох агуу боломжийг олгож чаддаг.
Тэдэнд удирдахыг зөвшөөр
Бусад хүний адил залуу эрэгтэйчүүд ч гэсэн чухал хүн гэдгээ мэдрэх дуртай байдаг. Тэд утга учиртай үүрэг даалгавар авч, таны итгэлийг хүлээхийг хүсдэг. Хэрэв залуу эрэгтэйчүүд санваарын үүрэг хариуцлагаараа бахархахгүй юм бол дэлхийд хүчин мөхөстөх болно.
Аялал удирдах, төлөвлөх үедээ залуу эрэгтэйчүүд удирдах ур чадвараа хөгжүүлдэг. Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг аялал төлөвлөх явцад зөвлөхүүд залуу эрэгтэйчүүдэд манлайлан тусалж чиглүүлэх замаар удирдах чадварт суралцахад нь тусалдаг. Тэдэнд дараах зүйлсэд суралцахад нь тусал.
-
Үйлчлэх
-
Заах
-
Бусдад ажил даалгах
-
Ямар хүлээлттэй байгаа талаар ярилцах
-
Оноосон ажлаа шалгах
Ахлагч Жэффри Р.Холландын хэлснийг тунгаан бодоорой. “Бид тэдний чадварыг дутуу үнэлж, тэдний туршлагыг илүү үнэлдэг” (“You Can Teach in the Savior’s Way” [worldwide leadership training meeting, Nov. 5, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org).
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлөөс гадна залуу эрэгтэйчүүдэд аяллын зарим зүйл дээр үүрэг хүлээлгэж, ажил хуваарилж болдог. Чуулгын зөвлөхүүд залуу эрэгтэйчүүдэд үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, зааж, удирдан чиглүүлдэг ба ингэснээр өсвөр үеийнхэн бусдыг удирдаж сурдаг.
Чуулгын удирдагчид бишопын зөвлөлтэй болон чуулгын зөвлөхүүдтэй ярилцаж байж аяллыг төлөвлөж, хэрэгжүүлж мөн үнэлж дүгнэдэг. Тэд чуулгын залуу эрэгтэйчүүдэд ажил даалгадаг.
Зөвлөхүүд залуу эрэгтэйчүүдэд хамааралтай үүрэг хариуцлагыг авахаас татгалзах хэрэгтэй.