“Арга зам—Хэрхэн,” Аароны санваарын чуулгын аяллын заавар (2019)
“Арга зам—Хэрхэн,” Аароны санваарын чуулгын аяллын заавар
Арга зам—Хэрхэн
Хамтдаа зөвлөлд
Чуулгын удирдлага болон зөвлөхүүд Ариун Сүнсний өдөөлтийг урьж, аялал хэрхэн залуу эрэгтэйчүүдийн болон тэдний гэр бүлийн хэрэгцээг хангаж болох талаар хамтдаа зөвлөлдөх хэрэгтэй. Чуулгын удирдлага болон зөвлөхүүд хамтдаа зөвлөлдсөнөөр сүнслэг өдөөлтийг урихуйц орчинг бүрдүүлэхэд суралцдаг.
Дараах нөхцөлд үр дүнтэй зөвлөлдөж чадна. Үүнд:
-
Санваарын түлхүүрүүдийг хүндэтгэх. Чуулгын зөвлөхүүд чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд удирдах боломж олгох ёстой. Тэд ерөнхийлөгчийн зөвлөлийн атгадаг түлхүүрүүд нь чуулгынхаа ашиг тусын тулд ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд чуулгынхаа төлөө сүнслэг өдөөлт хүлээн авах эрх олгодог гэдгийг заах хэрэгтэй.
-
Оролцоотой байх нь эн тэргүүний зорилго байх. Хүн бүр сүнслэг өдөөлт эрэлхийлж, бүх хүн бодол санааг нь хүндэтгэн авч үзэж байгааг мэдрэх үед өдөөлт илүү хурдан ирдэг. Насанд хүрсэн зөвлөх анхааралтай сонсож, урмын үг хэлж, тэднээс гарсан санааг дэмжсэнээр ярилцлага өрнөдөг. Бусдын санаа бодлыг үнэлснээр тэд үр дүн гаргахын төлөө хариуцлага хүлээдэг. (Сургаал ба Гэрээ 88:122; Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 4.2.5, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)
Хамтдаа зөвлөлдөхдөө залуу эрэгтэйчүүдэд аялал хэрхэн тусалж болох мөн аяллын тодорхой зорилго юу болохыг олж тогтоох хэрэгтэй. Эдгээр зорилгыг биелүүлэхийн тулд ямар ямар төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах мөн Сүнсийг урихуйц орчинг хэрхэн бүрдүүлэх вэ гэдгээ зөвлөлд.
Орон нутгийнхаа нөөц бололцоог болон хувь хүний хэрэгцээг тодорхойл
Чуулгын удирдлага болон зөвлөхүүд залуу эрэгтэй бүрийн сонирхол, гэр бүлийн нөхцөл байдалд мэдрэмжтэй хандсанаар чуулгын нэгдмэл байдал нэмэгддэг. Хэрэгцээ, сонирхол, нөөц бололцоог ChurchofJesusChrist.org вэбсайт дахь Авьяас ба Сонирхол судалгаанаас харж болно.
Тойрог болон тойргийн өсвөр үеийнхний зөвлөхүүд залуу эрэгтэйчүүд, тэдний гэр бүлийн хэрэгцээ, сонирхлыг олж мэдэхэд тусална. Тойргийн зөвлөлийн эгч нарт, ялангуяа залуу эрэгтэйчүүдийн ээжүүдэд онцгой анхаарал хандуулаарай. (Ерөнхий гарын авлага, 7.5.2-ыг үзнэ үү.)
Орон нутгийн нөөц бололцоог ашигла
Боломжит нөөц бололцоог олж тогтоох нь чуулгын удирдагчдад аяллын төлөвлөгөө гаргахад тус болох болно. Та жагсаалт гаргаж болно. Тухайлбал:
-
Бүс нутгийнхаа залуу эрэгтэйчүүдийн тулгамдаж буй сорилт бэрхшээлд хариу өгөх чадвартай, мэргэжлийн туршлагатай, авьяас чадвартай насанд хүрсэн хүмүүс
-
Сүмийн өмчилдөг тоног төхөөрөмж эсвэл гишүүдээс болон орон нутгийн хүмүүсээс авч хэрэглэж болох аяллын тоног төхөөрөмж, загасны хэрэгсэл, спортын хэрэгсэл, хөнгөн завь, завь
-
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, усан спортын газар мөн амралт, аяллын газар гэх мэт ойролцоо байрлах байгууламж
-
Яаралтай тусламж хэрэгтэй үед туслах боломжтой эмнэлгийн мэргэжилтэн
Гадасны удирдагчид гадасны өсвөр үеийнхнийг илүү нөөц боломжоор хангахын тулд эдгээр жагсаалтыг гадасны түвшинд боловсруулж болно.
Төлөвлөгөө ба хуанли
Төлөвлөх
Аароны санваарын чуулгын аялал нь хэрэгцээ шаардлага болон байрлалаас хамаарна. Аяллыг ихэвчлэн гэрээс нь зайдуу, аюулгүй нөхцөлд зохион байгуулдаг. Аяллыг залуу эрэгтэйчүүд Сүнсийг мэдэрч, гэрчлэлээ хуваалцан, ур чадварт суралцаж, хөгжилдөж болох амар тайван газарт зохион байгуулах ёстой. Хоногоор явах аялал зохион байгуулахад хүндрэлтэй эсвэл хориотой бүсүүдэд өдрийн аялал төлөвлөх нь илүү тохиромжтой хувилбар байж болно. Нэг өдрийн аяллыг залуу эрэгтэйчүүдийн гэрийн ойролцоох байршилд зохион байгуулж болно.
Аяллыг жилийн аль ч улиралд зохион байгуулж болно. Цаг агаар, улирал, залуу эрэгтэйчүүд ямар төрлийн аяллын туршлага олж авахыг хүсэж байгаа зэргийг харгалзан үзээрэй. Нөхцөл байдал бүрдвэл залуу эрэгтэйчүүд жилд нэг удаа олон өдрөөр аялж болно (Ерөнхий гарын авлага, 10.2.1.3-ыг үзнэ үү). Нийтлэг тохиолдолд, аялал тав хоногоос илүү удаан үргэлжлэх ёсгүй бөгөөд Хүндэтгэлийн өдрөөр зохион байгуулж болохгүй. Түүнчлэн даваа гарагт зохион байгуулдаггүй.
Үүнээс гадна, хэрвээ нөхцөл байдал бүрдвэл 3-6 хоногоор явах үйл ажиллагаа зохион байгуулж болно. (Ерөнхий гарын авлага, 20.6.12-ыг үзнэ үү). Орон нутгийнхаа хоногоор аялах дүрэм журмыг дагаарай.
Хуанли
Утга учиртай, бодитой зорилго тавьж, дурсамж бүтээхийн төлөө төлөвлөх цаг хэрэгтэй. Жил бүр аяллын төлөвлөгөө гаргаснаар чанарыг сайжруулж, залуу эрэгтэйчүүдэд туслах боломжийг удирдагчдад олгож мөн гэр бүлүүдэд мэдээлэл өгч, оролцоог өсөн нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байна. Урьдчилан төлөвлөх нь биеэ бэлдэх, аялалд зориулж ур чадварт суралцах, Сүмийн бодлогын дагуу мөнгө хуримтлуулах боломж олгодог.
Аяллын төлөвлөгөөний чухал хэсгүүд
-
Залбир, хамтдаа зөвлөлд.
-
Жилийн төлөвлөгөө гарга.
-
Аялалдаа зориулж тодорхой зорилго тавь.
-
Сүнслэг байдлаар холбогдох орчин бүрдүүлэхийг төлөвлө.
-
Чуулгыг эв нэгдэлтэй болгох төлөвлөгөө гарга.
-
Боломжтой нөөц бололцооны жагсаалт гарга.
-
Өсвөр үеийнхнийг өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд зааж чиглүүл.
-
Удирдлагын ур чадварыг хөгжүүл.
-
Үйлчлэл хий.
-
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийцүүл.
-
Аюулгүй байдлаа ханга.