Ерөнхийлөгчийн зөвлөлд зориулсан тусламж
Алсын хараа


“Алсын хараа,” Аароны санваарын чуулгын аяллын заавар (2019)

“Алсын хараа,” Аароны санваарын чуулгын аяллын заавар

Зураг
Залуу эрэгтэйчүүдийн бүлэг

Алсын хараа

Залуу эрэгтэйчүүдэд хамтдаа цуглаад, дэлхийн нөлөөнөөс тусгаарлагдаж, сайн мэдээнд төвлөрсөн үнэнч нөхөрлөлийг үүсгэн, Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх газар хэрэгтэй. Тэдний амьдралд насан туршдаа мартахааргүй сайхан нөхөрлөл, дурсамж бүтээх газрыг сонгоход анхаарлаа хандуулаарай. Эдгээр үйл явдал нь нэгдмэл, итгэлтэй байдлыг бий болгож, өсвөр үеийнхэнд Аврагчаа дагах илүү гүн гүнзгий хүслийг төрүүлэхэд тусалдаг.

Чуулгын удирдагч, зөвлөх, мэргэжилтнүүд энэхүү зааварчилгаанд орсон зааврын дагуу хаана байгаагаас нь үл хамаарч залуучуудад зориулан нэг шөнө эсвэл хэд хоногоор аялах үйл ажиллагаа зохион байгуулах зөвшөөрөл олгон, төлөвлөхөд тусална. Эдгээр зарчим, арга зам, зорилгын дагуу төлөвлөн зохион байгуулсан аялал залуу эрэгтэйчүүдэд санваарын үүргээ биелүүлэх боломж олгохоос гадна Есүс Христийн сайн мэдээнд өсөж хөгжин, сайн мэдээнд суурилсан үнэнч нөхөрлөлийг үүсгэж, сүнслэг байдал, нийгэмд эзлэх байр суурь, оюун санаа, бие бялдрын хувьд төлөвшихөд нь туслах болно (Лук 2:52-ыг үзнэ үү).

Чуулгын удирдагчид гэдэг нэр томьёонд диконы чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл, багш нарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл, бишоп, пристийн чуулга дахь туслахууд багтана. Аароны санваарын зөвлөх болон мэргэжилтнүүд гэдэг нь чуулгын удирдагчид биш юм (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.3–10.4, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Зураг
Явган аялж буй залуу эрэгтэйчүүд

Хэвлэх