Ерөнхийлөгчийн зөвлөлд зориулсан тусламж
Зорилго—Яагаад


“Зорилго—Яагаад,” Аароны санваарын чуулгын аяллын заавар (2019)

“Зорилго—Яагаад,” Аароны санваарын чуулгын аяллын заавар

Хэсэг бүлгээрээ ууланд авирах

Зорилго—Яагаад

Итгэлээ хөгжүүлж, хөрвөлтөө гүнзгийрүүл

Сүнслэг туршлагыг албан шахалтаар олж авдаггүй ч залуу эрэгтэйчүүдийг Сүнсний нөлөөллийг мэдэрч, Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүнийг дагана гэсэн амлалт авах, амьдралын өдөр тутмын сатаарлаас хол байх нөхцөл байдлыг аялал бүрдүүлэх хэрэгтэй.

Хамт судар уншиж буй залуу эрэгтэйчүүд

Харилцан ярилцах эсвэл Есүс Христийн сайн мэдээнд илүү бүрэн хөрвөгдөхөд залуу эрэгтэйчүүдэд туслах нөхцөл бүрдүүлсэн үйл ажиллагаануудыг төлөвлө. Зөвлөхүүд үнэний талаар гэрчилж, сүнслэг туршлагаасаа хуваалцах үедээ залуу эрэгтэйчүүдэд Сүнсийг мэдрэхэд тусалж чадна. Залуу эрэгтэйчүүдэд чимээгүй бодож, тунгаах, хувийн тэмдэглэл дээрээ бичих боломжийг олго. Ихэвчлэн энэ үед Сүнс тэдэнд зааж, удирдаж, тайтгаруулж байдаг. Залуу эрэгтэйчүүдэд сүнслэг зүйл тохиолдоход юу болоод байгаагаа таньж мэдэхэд нь та тэдэнд тусалж болно.

Хэрэв зөвхөн нэг залуу эрэгтэйн итгэл, хөрвөлт өссөн л бол аялал амжилттай болсон байна гэдгийг санаарай. Их Эзэн нэг, нэгээр нь тохинуулсан бөгөөд аялал бүр зөвхөн нэг хүний төлөө ч зохиогдсон байж болно.

Түрдэг тэрэг түрж буй залуу эрэгтэйчүүд

Чуулгын эв нэгдэл, ахан дүүсийн харилцааг дэмж

Аялал нь ахан дүүсэг харилцааг болон чуулгыг эв нэгдэлтэй болгох боломжоор хангадаг. Хэрэв тантай хамт үйлчилж байгаа хүмүүс харилцан хайр, итгэлийг мэдрэх юм бол Их Эзэний ажил урагшлах болно.

Аяллын үйл ажиллагааг төлөвлөхдөө залуу эрэгтэйчүүд хамтдаа ажиллах үедээ бүлгээрээ хэцүү даалгавар биелүүлэх, нөхөрлөх, нэг нэгэндээ үнэнч байх чадварыг хөгжүүлэх боломжтой арга замуудыг төлөвлөөрэй. Зөвлөхүүд өсвөр үеийнхний үйл ажиллагаа бүрд эв нэгдлийг эрхэмлэхэд урамшуулан дэмжээрэй.

Хоол хийж буй залуу эрэгтэйчүүд

Ур чадвар, уян хатан чанар, үүрэг хариуцлагаа нэмэгдүүл

Ур чадвар

Шүүмжлэх сэтгэлгээ, уян хатан чанар, хувийн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх зэрэг чадвараа сайжруулах үйл ажиллагаануудыг төлөвлө. Бусадтай ярилцах, гэрийн эд хогшил болон автомашин засах, анхны тусламж үзүүлэх, хоол хийх гэх мэт ур чадвар эзэмшүүлэх үйл ажиллагаа төлөвлөөрэй. Залуу эрэгтэйчүүд ирээдүйн амьдралд нь бэлтгэхэд тус болох чадваруудыг хөгжүүлэх хэрэгтэй.

Залуу эрэгтэйчүүдэд өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэхийн тулд шинэ ур чадваруудыг амьдрал дээр сурч, дадлага хийх боломжтой нөхцөлөөр хангах хэрэгтэй. Тэднийг шинэ зүйл сурах явцад нь анхлан хийж байгаа зүйл төгс байхгүй бөгөөд дадлага, бодитой хичээл зүтгэл шаарддаг гэдгийг заагаарай.

Майхан барьж буй залуу эрэгтэй

Уян хатан чанар

Уян хатан байх нь хувийн өөрчлөлт эсвэл зовлон бэрхшээлийг хялбархан даван гарах эсвэл дасан зохицох чадвар юм. Уян хатан байх чанарыг нэмэгдүүлэх үйл ажиллагаанууд төлөвлө. Залуу эрэгтэйчүүд өөрсдөдөө итгэх хэрэгтэй. Мөн илчлэлт, хүчин чармайлт, хамтын хөдөлмөр, төсөөлөн бодох чадвар, мэдлэг болон ур чадвараараа дамжуулан өөрсдийн амьдралд ирэх үр дагаварт нөлөөлж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Энэ хандлагаар тэд юу ч хийж чадахгүй, тэдний хяналтаас давсан зүйл гэдэгт төвлөрөхийн оронд юу хийж чаддаг дээрээ анхаарлаа хандуулж чадна.

Залуу эрэгтэйчүүд биеийн хүч шаардсан нөхцөл байдалд ажиллахаараа өөр өөр санаагаар ажиллах, хойш суулгүйгээр хэрхэн буцаж хүчээ сэлбэхийг сурдаг. Тэд амьдралын энгийн зүйлд талархдаг болдог. Тэд амьдралын хамгийн том сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ ч Бурханы тусламжтай цааш явах боломжтой гэдэг хүчирхэг гэрчлэлийг олж авдаг.

Түлээ түүж буй залуу эрэгтэйчүүд

Үүрэг хариуцлага

Аялал болон бусад үйл ажиллагаагаар дамжуулан залуу эрэгтэйчүүд үүрэг хариуцлагатай байхыг жинхэнэ практикаар сурах боломжтой. Оноосон үүрэг даалгаврыг биелүүлж, үүрэг хүлээснээр залуу эрэгтэйчүүд өсөж хөгждөг.

Үйл ажиллагаа төлөвлөж байхад зөвлөхүүд залуу эрэгтэйчүүдэд оноож болох үүрэг хариуцлагыг тодорхойлоход тусалж болно. Зөвлөхүүд чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийнхнийг оноосон ажлаа эргэн шалгах явцад чиглэл өгөх хэрэгтэй. Үүрэг хариуцлагын талаар зааж байхдаа эргэж шалгах нь маш чухал. Өсвөр үеийнхний удирдагчид залуу эрэгтэй бүрд оролцох боломж олго. Залуу эрэгтэйчүүдэд удирдах боломж олго.

Хүнд хэцүү зүйл хийж гүйцэтгэх нь хувь хүнд хариуцлагатай байхыг заадаг. Хээрийн нөхцөлд олж авсан туршлага нь залуу эрэгтэйчүүдэд хэцүү зүйл хийх сайхан боломж олгодог. Чуулгын удирдагчид болон зөвлөхүүд залуу эрэгтэйчүүдийг үүрэг даалгавар биелүүлж байхдаа итгэж байснаасаа ч илүүг хийх боломжтой юм байна гэдгийг ойлгуулахын тулд тэднийг хайрлаж, урамшуулж, дэмж. Сорилт бэрхшээлийг нь битгий холдуул; амжилтад хүрэхэд нь тусал. Тэднийг хөгжүүлэхийн тулд шинэ үүрэг хариуцлага хүлээлгэ.