Семинар
Мормоны Номын удиртгал: Манай шашны тулгуур чулуу


Мормоны Номын удиртгал: Манай шашны тулгуур чулуу” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мормоны Номын удиртгал,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мормоны Номын удиртгал хэсэг

Мормоны Номын удиртгал

Манай шашны тулгуурын чулуу

Зураг
Судар уншиж буй залуу хүү

Иосеф Смит Мормоны Номыг манай шашны тулгуур чулуу гэж хэлжээ. Уг ном дотор энэ нь үнэн эсэхийг Бурханаас асуухыг уриалсан байдаг. Сая сая хүн энэхүү уриалгыг дагаж, Мормоны Номын үнэнийг Ариун Сүнснээс гэрчилсэн гэрчийг хүлээн авсан. Энэ хичээл нь Мормоны Номын үнэн зөвийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэх зорилгоор үүнийг өдөр бүр судлах хүслээ нэмэгдүүлэхэд тань туслах зорилготой.

Мормоны Номын адислал

  • Дараах адислалуудын аль нь таны өдөр тутмын амьдралд чухал нөлөө үзүүлнэ гэж та бодож байна вэ? Та тэдгээрийг хүлээж авахын тулд юу хийхэд бэлэн байна вэ?

    • Сүнсний дуу хоолойг сонсох илүү сайн чадвар

    • Амьдралын чиглэл ба асуултын хариулт

    • Уруу таталт, хорон мууг эсэргүүцэх илүү их чадвар

Эдгээр нь Мормоны Номыг судалснаар авах адислалуудын хэсэг юм.

Мормоны Номын удиртгал хэсгийн 6-р догол мөрөөс Иосеф Смитийн хэлсэн үгийг уншаад, тэмдэглэж авах талаар бод.

  • Иосеф Смитийн хэлсэн үгээс танд юу нь онцгой байсан бэ?

Манай шашны тулгуур чулуу

Зураг
Нуман хаалга
  • Нуман хаалганы төв чулуу (тулгуур чулуу) яагаад ийм чухал вэ? Хэрэв чулууг авчихвал нуман хаалга яах вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Мормоны Ном нь бидний хийж байгаа бүх зүйлийн тулгуур чулуу болох Есүс Христийн тухай бидний гэрчлэл дэх тулгуур чулуу мөн. Энэ нь Түүний бодит байдлыг хүчтэй бөгөөд тодорхой гэрчилдэг. …

… Мормоны Ном бол гэрчлэлийн тулгуур чулуу мөн. Хэрэв тулгуур чулууг авбал нуман хаалга нурж унана, Сүм ч мөн адил Мормоны Ном үнэн учраас оршин тогтнож байгаа, эс бөгөөс оршин тогтнож чадахгүй. (Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 5, 6)

Есүс Христийг гэрчилсэн бидний тулгуур чулуу

  • Мормоны Ном бол Есүс Христийг гэрчилсэн бидний тулгуур чулуу гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

Мормоны Номын зохиолчид Есүс Христийг байнга гэрчилдэг.    

Зураг
тэмдэглэх шигтгээ зураг
  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгээд, доорх асуултуудад хариул.

Мормоны Номоос дурын хуудсыг сонгоод, тэр хуудаснаас Аврагчийн тухай дурдсан тохиолдлуудыг хайж ол.

  • Та Аврагчийн тухай юу олж мэдсэн бэ?

  • Таны олсон хэсгүүд Аврагчийн талаар юуг ойлгож, мэдрэхэд тань тусалсан бэ?

Есүс Христийн тухай илүү хүчтэй гэрчлэлтэй болсноор та хэрхэн адислагдах талаараа тунгаан бод. Мормоны Номыг судлах явцдаа Есүс Христийн талаарх эшлэл, Түүний тухай юу сурч мэдэж болохоо олж мэд. Ингэснээр Аврагчийн талаарх таны мэдлэг болон гэрчлэл өсөх болно.

Бидний гэрчлэлийн тулгуур чулуу

  • Доорх үгийн аль нь Мормоны Номын талаарх таны сэтгэлийг хамгийн сайн илэрхийлж байна вэ?

    • Хувийн гэрчлэлээ хүлээн авсан, Мормоны Ном үнэн гэдгийг баталсан хүмүүст би итгэдэг.

    • Мормоны Номыг үнэн эсэхийг би мэдэхгүй байна.

    • Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэлийг би Ариун Сүнснээс хүлээн авсан.

  • Тэнгэрлэг Эцэг ямар учраас танд Мормоны Номын үнэнийг мэдүүлэхийг хүссэн гэж та бодож байна вэ?

Удиртгал хэсгийн сүүлээсээ хоёр дахь догол мөрийг болон Моронай 10:3–5-ыг уншаад, Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхийн тулд юу хийж болохоо олж мэд.

  • Таны уншсанаар Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхийг хүссэн хүн юу хийх хэрэгтэй вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс семинарт сурч байхад нь Мормоны Номын гэрчлэл нь хэрхэн өссөн талаар хуваалцжээ. ChurchofJesusChrist.org-оос “Мормоны Ном ирсэн нь” видеог цагийн код 12:03-аас 14:12 хүртэл үзнэ үү.

Мормоны Номын удиртгал хэсгийн сүүлийн догол мөрийг уншихдаа Мормоны Номын гэрчлэлтэй хамт өөр ямар мэдлэг ирдэг болохыг олж мэд.

  • Мормоны Номыг гэрчлэх нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

Мормоны Номыг өдөр бүр судал

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Мормоны Номыг өдөр тутам судалснаар хүртэх амлалтыг бидэнд өгсөн. Түүний үгийг доороос унших буюу ChurchofJesusChrist.org сайтаас “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” видеог цагийн код 11:52-оос 13:05 хүртэл үзнэ үү.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Судалж байгаа зүйлийнхээ талаар тунгаан бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг би амлая. Та нар өдөр болгон Мормоны Номд өөрсдийгөө эзэмдүүлбэл порнограф, биднийг хэврэг болгох өөр бусад донтолтын салдаггүй тахлын эсрэг мөн тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна.

Би “Мормоны Ном үнэн” хэмээн бусдын бас өөрийн хэлэхийг сонсох бүрдээ “Сайхан хэрэг байна. Гэхдээ хангалтгүй” гэж дуу алдмаар санагддаг. Бид Мормоны Ном бол Бурханы үг эргэлзээгүй мөн гэдгийг зүрхнийхээ ‘угаас’ гүн гүнзгий мэдрэх хэрэгтэй [Алма13:27]. Бид үүнгүйгээр нэг ч өдөр амьдрахыг хүсэхгүй болтлоо тийм гүн гүнзгий мэдрэх ёстой. (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–59)

Зураг
тэмдэглэх шигтгээ зураг
  1. Дараах асуултуудад хариул.

  • Энэ үгээс юу танд сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Өдөр бүр Мормоны Ном унших уриалгаас та юу мэдэж мэдэрдэг вэ?

Хэвлэх