Семинар
Нүүр хуудас: Мормоны Номын зорилго


“Нүүр хуудас: Мормоны Номын зорилго,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Нүүр хуудас,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мормоны Номын удиртгал хэсэг

Нүүр хуудас

Мормоны Номын зорилго

Зураг
Мормоны хүү Моронай алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Бурханы үг Библид байдаг атал яагаад бидэнд Мормоны Ном хэрэгтэй вэ? Мормоны Номын нүүр хуудас дээр бошиглогч Моронай Мормоны Ном яагаад маш чухал болохыг ойлгоход бидэнд тусалдаг. Энэ хичээл нь Мормоны Номын зорилгыг ойлгож, тайлбарлахад туслах зорилготой.

Аливаа зүйлийн зорилгыг мэдэхийн ач холбогдол

Та дараах зурган дээрх шиг багажийг харж байсан уу? Зорилго, зориулалт, үнэ цэнийг нь мэддэггүй багаж хэрэгслийн талаар хэн нэгэнд тайлбарлах хэрэгтэй болсон гэж төсөөлөөд үз.

Зураг
Саваа луужингийн зураг
  • Аливаа зүйлийг ашиглах эсвэл бусадтай хуваалцахаасаа өмнө түүний зорилго, үнэ цэнийг мэдэж, ойлгох нь яагаад тустай вэ?

  • Мормоны Номын зорилго, үнэ цэнийг ойлгохтой энэ ямар холбоотой байж болох вэ?

Мормоны Номын зорилго, үнэ цэнийн талаар ямар ч мэдлэггүй хүнд номын тухай тайлбарлахдаа та өөртөө хэр итгэлтэй байх талаараа бодож үзээрэй. Энэ хичээлийг судлах явцдаа Мормоны Номын зорилго, үнэ цэнийг ойлгоход танд юу тусалж байгааг мөн өөрийн ойлголтоо бусадтай хэрхэн хуваалцаж болохыг эрэлхийл.

Мормоны Номын зорилго, үнэ цэнийг ойлгох

Дараах гүйцэд бус өгүүлбэрийг дэвтэртээ бичиж аваарай.

Мормоны Номыг бичихдээ …

Моронайн алтан ялтаснуудын сүүлийн хуудсан дээр бичсэн сүүлчийн үг нүүр хуудсанд бий. Мормоны Номын удиртгал хэсгийн нүүр хуудас болон эхний гурван догол мөрийг уншина уу. Дээрх өгүүлбэрийг гүйцээх арга замыг хай. Энэ дасгалыг хийхэд танд дараах асуултууд тусална.

  • Мормоны Номыг хэнд зориулан бичсэн бэ?

  • Мормоны Ном хэний тухай вэ?

  • Мормоны Номыг яагаад бичсэн бэ?

(Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл оршил хэсгээс “Мормоны номын тухай товч тайлбар”-ыг үзнэ үү.)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс Мормоны Номын зорилгыг гэрчилсэн нь.

Мормоны Ном бол өнөө үед Израилын цугларалтыг улируулан тохиолгож мөн хүмүүст Бурханы Хүү, Есүс Христийг таньж эхлэхэд туслах Бурханы зэмсэг гэдгийг би гэрчилж байна. (Үлиссэс Соарэс, “Мормоны Ном ирсэн нь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37)

  • Мормоны Номын зорилгын талаарх өөрийн судалгаа, мөн ахлагч Соарэсын хэлсэн үгээс та юу сурч мэдэж авсан бэ?

Таны олж мэдсэн байж болох нэг үнэн нь Мормоны Номыг израилчуудын цугларалтад зориулан бичсэн бөгөөд Есүс бол Христ мөн гэдгийг бүх хүнд итгүүлэх явдал юм.

Гүйцээхийн тулд дараах үйл ажиллагааны нэгийг сонго.

Үйл ажиллагаа A: Мормоны Ном нь Израилыг цуглуулахад туслах зорилготой

Мормоны Номыг Израилыг цуглуулахын тулд Их Эзэний байгуулсан гэрээ гэж ихэвчлэн нэрлэдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн мэдэгдэл, доорх судрын эшлэлээс хоёр, гурвыг уншина уу.

Та нар Мормоны Номоос өдөр бүр уншсанаараа цугларалтын талаарх сургаал, Есүс Христ, Түүний Цагаатгал, сайн мэдээний бүрэн байдлын тухай Библи дээр гардаггүй үнэнээс суралцах болно. Мормоны Ном нь Израилын цугларалтын төвд байдаг. Үнэндээ Мормоны Ном байхгүй байсан бол Израилын амлагдсан цугларалт болохгүй байх байсан. (Рассэлл М.Нэлсон, Вэнди Нэлсон, “Израилын найдвар [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], ChurchofJesusChrist.org)

  • Мормоны Ном Израилыг цуглуулахад хэрхэн тусалж чадна гэж та бодож байна вэ?

Мормоны Ном танд болон бусдад Есүс Христийн үнэн Сүмд цугларахад хэрхэн тусалсан талаар тунгаан бод. Энэ цугларалтаас шалтгаалан ирсэн адислалуудыг тэмдэглэж авч болно.

  • Мормоны Номгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?

  • Мормоны Номыг хэнтэй хуваалцаж болох вэ?

Үйл ажиллагаа Б: Мормоны Ном нь Есүс бол Христ мөн гэдгийг бүх хүнд итгүүлэх зорилготой.

Есүс Христийн талаар юу мэддэгээ мөн Мормоны Ном Түүнтэй харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлсөн талаар тунгаан бод. Дараа нь Мормоны Номоос Есүс Христийн тухай заасан хоёр, гурван судрыг жагсаан бичих цаг гарга. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол индексийн гурвалсан хослолоос “Есүс Христ” гэж хайн эсвэл Мормоны Ном гэдгийг үзнэ үү.

  • Эдгээр шүлэг Есүс Христийн тухай юуг ойлгоход тань тусалдаг вэ?

Зураг
тэмдэглэх шигтгээ зураг
  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Мормоны Номыг сайн мэдэхгүй эсвэл хэрэггүй гэж боддог найзтайгаа ярилцаж байна гэж төсөөл. Та Мормоны Ном болон үүний зорилгын талаар энэ хүнтэй юу хуваалцаж болох вэ? Та хувийн туршлага, нүүр хуудас, удиртгал дахь өгүүлбэрүүд эсвэл Мормоны Номоос танд хэрэг болохуйц эшлэлүүдийг оруулах талаар бод үз.

Хэвлэх