Семинар
Сүнслэг мэдлэг олж авах, 1-р хэсэг: Итгэлээр үйлд


“Сүнслэг мэдлэг олж авах, 1-р хэсэг: Итгэлээр үйлд,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Сүнслэг мэдлэг олж авах, 1-р хэсэг,” Мормоны Номын багшийн гарын авлага

Оршил материал

Сүнслэг мэдлэг олж авах, 1-р хэсэг

Итгэлээр үйлд

уншиж, судалж буй залуу эмэгтэй

Сургаалыг төгс эзэмшихийн нэг зорилго нь Есүс Христэд өөрийн үндэс сууриа тавихад тань туслах сүнслэг мэдлэгийг эзэмших зарчмуудыг хэрэгжүүлж сурах явдал юм. Энэ хичээл нь таныг амьдралынхаа асуулт, санаа зовоосон асуудалд хариулт хайхдаа Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэхэд тусална.

Асуулт байх нь сайн уу муу юу?

Дараах хариултуудын аль нь энэ асуултад тохирохыг бод.

  • Доорхын аль нь Есүс Христийн Сүм эсвэл сайн мэдээний талаар асуулт асуухад хүргэх шалтгаан болж болох вэ?

    1. Одоохондоо сайн мэдээний тухай гэрчлэлтэй болоогүй байгаа.

    2. Сайн мэдээнд хангалттай их санаа тавьдаг ба энэ нь илүү ихийг ойлгож авахыг хүсэхэд хүргэдэг.

    3. Урьдын итгэлдээ эргэлзэх болсон.

    4. Бурхан заахыг хүссэн ямар нэг зүйлээ тэдэнд бодогдуулахаар сүнслэгээр нөлөөлсөн байж магадгүй.

      Хариулт нь хүн бүрийн хандлага, асуулт тавьсан шалтгаанаас хамаарна. Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” бүлгээс 3-р догол мөрийг уншихдаа сайн мэдээний талаарх асуултуудад хандах бидний хандлага Есүс Христэд итгэх бидний итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж эсвэл сулруулж болохыг олж мэд.

  • Энэ догол мөрд юу онцгой байна вэ? Яагаад?

Хүн бүрд асуулт, санаа зовоосон асуудал тулгардаг. Бусдад асуулт байгаа үед тэдний итгэлийг шүүмжлэхээс болгоомжлох хэрэгтэй бөгөөд бидэнд асуулт байгаа үед өөрсдийн итгэлдээ эргэлзэх хэрэггүй. Есүс Христэд итгэх итгэл, сэргээгдсэн сайн мэдээний талаарх бидний гэрчлэл бидний асуулт, санаа зовоосон асуудалд хэрхэн хандаж байгаагаас хамааран хүчирхэгжиж эсвэл суларч болно. Өнөөдрийн хичээлийн явцад таны асуултууд таны сүнслэг хөгжилд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар бодоорой. Сайн мэдээний талаар эсвэл Есүс Христийн Сүмийн талаар танд ямар асуулт байна вэ? Таны асуултууд таныг Аврагчид болон Түүний Сүмд илүү ойртуулж байгааг та мэдэрч байна уу?

Сүнслэг мэдлэг олж авах

Семинарт суралцах хугацаандаа Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан дадлага хийх боломж гарна. Таны амьдралд асуулт, санаа зовоосон асуудал гарах үед дараах гурван зарчим Есүс Христэд илүү ойртоход тусална.

  1. Итгэлээр үйлд

  2. Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал

  3. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийл

Хичээлийн үлдсэн хугацаанд бид Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх зарчмуудад төвлөрөх болно.

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах нь” бүлгээс 5–7-р догол мөрийг уншихдаа доорх өгүүлбэрийг дуусгах хэд хэдэн арга замыг эрэлхийл.

Асуулт эсвэл санаа зовоосон асуудал гарахад бид … Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж чадна.

тэмдэглэх шигтгээ зураг
  1. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь хариул.

    • Таны сонгосон арга замуудын аль нь өнөөгийн өсвөр насныханд эсвэл таны амьдралд илүү тохиромжтой гэж та бодож байна вэ? Яагаад?

    • Энэ замаар итгэлээр үйлдэхийг сонгох нь хэн нэгний Аврагчтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

    • Асуултын хариултыг олохдоо эсвэл санаа зовоосон асуудлыг шийдвэрлэхдээ итгэлээр үйлдсэн хэнийг та мэдэх вэ? Тэр юу хийсэн бэ?

   

4:56

Итгэлээр үйлд: Чулуучин

Ямар нэгэн сургаал, номлол бидний гэрчлэлийн чулуун хананд тохирохгүй мэт санагдах үед бид ханаа орхин, хаяж явдаг уу?

Судрын жишээнүүд

Есүс Христэд итгэх итгэлтэй холбоотой хүнд хэцүү асуултууд эсвэл эргэлзээтэй тулгарсан хүмүүсийн тухай олон түүх судруудад агуулагддаг. Эдгээрийн нэг нь бошиглогч Нифайн түүх юм. Нифайн амьдралаас дараах жишээг уншиж асуулт, бусад асуудалтай тулгарах үедээ тэрээр хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээр үйлдсэнийг олж мэд.

  • 1 Нифай 2:16—Түүний хайртай хүмүүсийн зарим нь түүний эцэг, бошиглогч Лихайн зарлигийг эсэргүүцэж байв.

  • 1 Нифай 3:7—Түүнээс ямар нэг хүнд хэцүү зүйлийг хийж гүйцэтгэхийг хүссэн.

  • 1 Нифай 9:5–6—Түүний ойлгоогүй шалтгаанаар Их Эзэн түүнийг ямар нэг зүйл хийхийг тушаасан.

  • 1 Нифай 10:17; 11:1–5—Тэр бошиглогч эцгийнхээ заасан зүйлийг өөрөө гэрчлэхийг хүссэн.

  • 1 Нифай 11:17—Тэр сайн мэдээний талаар асуусан асуултын хариултыг бүрэн мэдэхгүй байсан.

  • Нифайн итгэлээр үйлдэх ямар элементүүдийг хамгийн сайн жишээ болгон харуулсан бэ?

тэмдэглэх шигтгээ зураг
  1. Дараах үйл ажиллагааг гүйцэтгэ.

Есүс Христэд эсвэл Түүний Сүмд итгэх хэн нэгний итгэлд нөлөөлж болох орчин үеийн асуулт, эргэлзээтэй асуудлын талаар тайлбарла. Ийм асуулт эсвэл асуудалтай тулгарсан хэн нэгэн хэрхэн итгэлээр үйлдэх вэ?

  • Итгэлээр үйлдэх эсвэл үйлдэхгүй байх сонголт нь тухайн хүний Аврагчтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Та өнөөдөр сурч мэдсэн зүйлээсээ юуг амьдралдаа хэрэгжүүлэхийг хамгийн их хүсэж байна вэ? Энэ нь таны амьдралд хэрхэн тусалж болох вэ?