“Итгэлээр суралцах: Суралцагчийн үүрэг,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Итгэлээр суралцах,” Мормоны Номын багшийн гарын авлага
Оршил
Итгэлээр суралцах
Суралцагчийн үүрэг
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд хайртай бөгөөд Ариун Сүнсний хүчээр сайн мэдээг заахыг хүсдэг. Тэдний танд заахыг хүсэж буйгаас илүү ихийг хүлээн авахын тулд та юу хийж чадах вэ? Энэ хичээл нь Есүс Христэд итгэх итгэлээр суралцах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгосноор семинараас хамгийн их ашиг тусыг хүртэхэд тусална.
Их Эзэн хичээл зүтгэлд дуртай
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Их Эзэн хичээл зүтгэлд дуртай бөгөөд хичээл зүтгэл нь өөр арга замаар авах боломжгүй шагналыг авчирдаг. Жой Д.Жонсын үг дэх Рассэлл М.Нэлсоны хэлсэн үг, “Онцгой нэр төртэй дуудлага, 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14)
-
Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийг бид амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Жишээлбэл: Номлолын ажил, тохинуулал эсвэл сурч боловсрохдоо үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-
Энэ жилийн семинарт Есүс Христийн сайн мэдээнээс суралцахдаа үүнийг хэрхэн ашиглаж болох талаар та юу гэж бодож байна вэ?
Сайн мэдээнээс хэрхэн суралцаж байгаагаа үнэлэхийн тулд дараах асуултуудыг бод.
-
Есүс Христийн сайн мэдээг сурахаар та одоо хэрхэн хичээн чармайж байна вэ? Бурханаар заалгахын тулд хэрхэн Түүнийг урьж байна вэ?
-
Та өөрийн хүсэж буй, хэрэгтэй үр дүндээ хүрч чадаж байна гэж бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?
Та энэ хичээлийг судлахдаа, энэ жил семинарт ямар арга замаар суралцаж, өсөж хөгжихийг хүсэж байгаагаа бод. Энэ сургамжийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхэд тань туслах Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг Ариун Сүнсээр дамжуулан эрэлхийл.
Мормоны Номын сургаал
Дараах төгс эзэмших сургаалаас дор хаяж хоёр хэсгийг уншиж, бидний хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл ямар үүрэгтэйг, мөн сайн мэдээнээс суралцахад Бурхан ямар үүрэг гүйцэтгэдгийг олж мэд.
-
Бурханаас илүү ихийг сурахад тань туслах ямар зүйлийг та семинараас сурч мэдсэн бэ?
-
Хэрэв хэн нэгэн хүн Бурхан тэдэнд мэдлэг өгнө гэж итгэсэн ч өөрөө хичээхгүй бол үр дүн нь ямар байна гэж та бодож байна вэ? Эсвэл тэд хүчин чармайлт гаргасан ч Бурханы тусламжийг эрэлхийлээгүй бол яах вэ? Яагаад?
Өнөөдрийг хүртэл судалсан зүйлс дээрээ үндэслэн сайн мэдээг сурах талаар ойлгосноо нэг өгүүлбэрээр дүгнэж хэл.
Семинар таны амьдралыг өөрчилж чадах уу?
-
Яагаад семинар амьдралыг өөрчлөх боломжтой гэж хэлэх нь зөв гэж та бодож байна вэ?
Ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсоны хэлсэн дараах үгийг уншаад, таны амьдралыг семинар өөрчлөх эсэхийг тодорхойлоход туслах зүйлсийг эрэлхийл.
Та Есүс Христийн жишээг илүү дагах тусмаа илүү амжилттай байх болно.
Тэгвэл Есүс Христийн ийм үнэнч шавь болоход танд юу туслах вэ? Нэг хариулт нь институт, семинарт хамрагдаад зогсохгүй, ангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өгсөн аливаа даалгаврыг итгэлтэйгээр гүйцэтгэх явдал юм. …
Институт, семинарыг төгсөх нь таны амьдралдаа хийж болох хамгийн чухал зүйлсэд амжилт гаргах чадварыг чинь сайжруулах болно. Та жинхэнэ баяр хөөрийг олох болно! (Russell M. Nelson, “A Personal Invitation to Participate in Seminary and Institute,” Feb. 2019, ChurchofJesusChrist.org)
-
Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс юу таны анхаарлыг татсан бэ? Яагаад?
-
Семинарт оролцож байхдаа хэрхэн Есүс Христийг дагахад төвлөрч чадах вэ?
-
Семинарт “идэвхтэй оролцох” гэдэг нь таныхаар юу гэсэн үг вэ?
Семинараас хэрхэн илүү их зүйлийг сурч авч болох вэ?
-
Зөвлөгөөгөө дараах тохиолдлуудад зориулан бич.
Зураг дээрх залууг анх удаа семинарт сууж байна гэж төсөөл. Тэрээр сурч, сүнслэг байдлын хувьд өсөхийг хүсдэг ч хэрхэн хийхээ сайн мэдэхгүй байна. Өнөөдөр сурч мэдсэн зүйл, семинар болон Сүмд явсан туршлагадаа үндэслэн түүнд өгөх зөвлөгөөгөө тэмдэглэ.
Дараах зүйлсийг дурдахаа бүү март.
-
Сүнслэг суралцах чадвараа дээшлүүлэхийн тулд хичээлийн өмнө, дундуур, дараа нь түүний хийж болох зүйл
-
Хэрхэн Аврагчийг дагахад төвлөрөн, Ариун Сүнсийг түүнд заахыг урих
Энэ жил семинараас илүү их зүйлийг сурах зорилго тавь. Үүний тулд та дараах асуултуудад хариулж болно.
-
Энэ жил семинараас юу олж авахаар найдаж байна вэ?
-
Их Эзэнээс суралцаж, Түүнтэй илүү адил болохыг хүсэж байгаагаа харуулахаар та юу хийхэд бэлэн байна вэ?