Семинар
Судруудыг судлах нь: Бурханы үгээс тууштай зууран барь


“Судруудыг судлах нь: Бурханы үгээс тууштай зууран барь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Судруудыг судлах нь,” Мормоны Номын багшийн гарын авлага

Оршил

Судруудыг судлах

Бурханы үгээс тууштай зууран барь

Судар судалж буй залуу эмэгтэй

Судрууд нь Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэл, хайрыг гүнзгийрүүлэх чадвараараа онцгой юм. Тууштай, утга учиртай судлах нь итгэлийг урьж, бидний өдөр тутмын амьдралыг хүчирхэгжүүлдэг. Энэ хичээлийн зорилго нь судрыг өдөр тутам судлах, судар судлах үед амлагдсан адислалыг хүлээн авах тэрхүү хүслийг тань бадрааж, чадварыг тань дээшлүүлэх явдал юм.

Өдөр бүр судраас суралцах

Хэрэв хүн суниаж хүчтэй болохыг хүссэн бол юу хийх ёстой вэ? Хүч нь мэдэгдэхүйц нэмэгдэх хүртэл хэдий хэр хугацаа шаардах вэ? Ямар бэрхшээлийг уг хүн давах ёстой вэ?

  • Энэ нь судраас суралцахтай ямар холбоотой байж болох вэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) болон Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Жюли Б.Бэк нарын хэлсэн дараах мэдэгдлүүдийг уншиж, судар судлах талаар тэдний заасан зүйлийг эргэн хар.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Өдөр тутам судар судлахад цаг зарцуулах нь бидний итгэлийн суурийг болон үнэний гэрчлэлийг хүчирхэгжүүлэх нь дамжиггүй. (Thomas S. Monson, “How Firm a Foundation,” Ensign эсвэл Liahona, Nov. 2006, 68)

Ерөнхийлөгч Жюли Б.Бэк

Хэдий би өөрийгөө мэргэжилтэн гэж тооцдоггүй ч … би насан туршдаа [судар] унших дадлыг хэвшүүлж эхэлсэндээ талархаж явдаг. Сударт агуулагдах сургаалыг зөвхөн нэг удаа уншаад эсвэл ангид сонгосон шүлгийг уншаад сурах боломжгүй. (Julie B. Beck, “My Soul Delighteth in the Scriptures,” Ensign эсвэл Liahona, May 2004, 107)

  • Та юу олж мэдсэн бэ?

Та судар хэрхэн судалдаг талаарх сэтгэгдлээ тунгаан үзээрэй.

Дараах жагсаалтаар өөрийгөө 1-5 оноогоор үнэлээрэй (1-хамгийн бага, 5-хамгийн их):

  • Би өдөр бүр тогтмол судар судлахыг эн тэргүүнд тавьдаг.

  • Судрыг илүү сайн ойлгоход тусалдаг судар судлах ур чадваруудыг би мэдэхээс гадна эдгээрийг тогтмол ашигладаг (залбирал, тунгаан бодох, зүүлт тайлбар, тэмдэглэл гэх мэт).

  • Би судраас уншсанаа ойлгодог.

  • Судар судлах нь Есүс Христэд намайг илүү ойртоход тусалдаг.

Судар судалсны адислал

Өмнө нь ямар үнэлгээ авснаас үл хамааран та нар судрын адислалыг хүлээн авахын тулд хүсэл тэмүүлэлдээ өсөн дэвжиж, чадвараа хөгжүүлэх боломжтой. Судрыг учир утгатай судалснаар ирдэг адислалыг ойлгох нь энэхүү өсөлтөд урам зориг өгөх ач холбогдолтой.

Дараах шүлгүүдийг уншиж судар судалснаар ирдэг адислалыг хайж ол.

  • Судар судлахтай холбоотой ямар үнэнийг эдгээр шүлгээс олж тодорхойлж чадах вэ?

  • Эдгээр үнэн буюу адислалаас аль нь танд тохиолдож байсан бэ?

заах заавар шигтгээ зураг

Судар судалснаас ирдэг нэмэлт адислалыг “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсгээс харна уу.

Судар судалснаас ирдэг нэмэлт адислалыг “Нэмэлт мэдээлэл: Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу? хэсгээс харна уу.

Би хэрхэн судар судлахаас илүү ихийг хүртэх вэ?

  • Судар судалснаар илүү ихийг олж мэдэхэд юу тус болж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншаад, судрыг илүү үр дүнтэй судалж болох нэмэлт ур чадварыг эрэлхийлээрэй.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Судруудын ерөнхий захиасыг ойлгохын тулд тодорхой хугацаанд үүнээс унших нь сайн хэрэг. Гэхдээ та тухайн цагт хэр их зүйл уншихаа бодохоос илүү судруудад хэр их цаг зарцуулж байгаагаа бодох хэрэгтэй. Би та нарыг заримдаа цөөхөн шүлэг уншаад, түр зогсон, тунгаан бодож, тэр шүлгүүдээ дахин уншиж, утгыг нь тунгаан бодох үедээ ойлгохын төлөө залбирч, оюун бодолдоо асуулт тавин, сүнслэг нөлөө авахаар хүлээж, хүлээн авсан нөлөөлөл, илчлэлтээ бичиж тэмдэглэж байгаагаар төсөөлдөг. Хэрэв ингэж чадвал та нар тэдгээрийг санаж, илүү сайн суралцаж чадна. Ийм аргаар суралцахдаа та хагас цагт маш олон бүлэг, шүлэг уншихгүй байж магадгүй. Гэхдээ Бурханы үгсийг суулгах зайг зүрх сэтгэлдээ гаргаж өгснөөр Тэр тантай ярих болно. (D. Todd Christofferson, “When Thou Art Converted,” Ensign эсвэл Liahona, May 2004, 11)

  • Судар судалдаг туршлагыг тань адисалж болох эдгээр санаанаас та юу олж харж байна вэ?

Дараагийн 5-аас 10 минутыг ахлагч Кристоффэрсоны өгсөн зөвлөгөөг ашиглаж үзэхэд зарцуул. Тунгаан бодох, дахин унших, залбирах, асуулт тавих, сэтгэгдлээ бичих цаг гарга. Үүнд ашиглаж болох зарим судрын бүлгийг энд дурдав (Мормоны Номын өөр өөр хэсгийг сонгож болно).

Мозая 3; Алма 32; 3 Нифай 11

  • Судрыг ийм аргаар судлахад танд ямар санагдав?

  • Энэ аргаар судлахад таны хувиараа судар судлахад хэрхэн нөлөөлөх вэ?

Судар судлахыг зорилтоо болгох

Семинарын зорилтуудын нэг нь өдөр тутам судар судлах замаар Есүс Христэд илүү ойртоход тань туслах явдал юм. Танд туслах үүднээс семинарын кредитэд энэ жилийн судрын номын дор хаяж 75%-ийг семестрийн хугацаанд унших шаардлага тавина.

Суралцах хувийн зорилтоо тодорхойлохдоо Ариун Сүнсээр дамжуулан сүнслэг нөлөөг эрэлхийл. Үүний тулд Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг удирдамж авахын тулд залбирлаар эхлээрэй. Зорилтоо тодорхойлохдоо дараах асуултуудын талаар бодож үз.

  • Хэзээ, хаана би өдөр бүр судраа судалж болох вэ?

  • Өдөрт хэдэн цаг судлах вэ?

  • Судар судлахдаа Ариун Сүнсийг илүү бүрэн урихын тулд би юу хийж чадах вэ?

тэмдэглэх шигтгээ зураг
  1. Судар судлах зорилт, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө бичээрэй.