“Сүнслэг мэдлэг олж авах нь, 2-р хэсэг: “Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Сүнслэг мэдлэг олж авах нь, 2-р хэсэг,” Мормоны Номын багшийн гарын авлага
Мормоны Номын удиртгал хэсэг
Сүнслэг мэдлэг олж авах нь, 2-р хэсэг
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Есүс Христтэй илүү адил болохын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч мэдэж, амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслах явдал юм. Энэ хичээл нь утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судалж, тэдгээрийг Аврагчтай илүү адил харахад тань тусална.
Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд
Бидний амьдралд зовлон бэрхшээл тулгарч, хариултгүй асуулт гарч ирэх үед сүнслэг мэдлэг олж авах дараах зарчмууд тусалж болох юм.
-
Итгэлээр үйлдэх.
-
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах.
-
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий утга санаа олж авахыг эрэлхийлэх.
Энэ хичээлээр бид утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлахад голчлон анхаарах болно.
Хязгаарлагдмал харах өнцөг
Ундааны соруул ав эсвэл цаасыг чанга хуйлаад түүгээрээ хар. Энэ нь бидний дэлхий ертөнцийг харах байдал хэмээн төсөөлөөд үз. Ямар бэрхшээл танд тулгарах вэ? Ямар даалгавар хялбар, ямар даалгавар хүнд хэцүү эсвэл боломжгүй байх вэ?
-
Энэ нь амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргах эсвэл авралын төлөвлөгөөний талаар хязгаарлагдмал ойлголтоор чухал асуултад хариулахтай хэр адилхан бэ?
Илүү төгс харах өнцөгтэй байх нь дэлхий дахинтай харьцахад туслах болно. Үүний нэгэн адил мөнхийн алсын хараа нь бидэнд сүнслэг мэдлэг олж авахад тусална.
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 8-р мөрөөс дараах өгүүлбэрийг тэмдэглэ: Бид сургаалын утга санаа, асуулт, нийгмийн асуудлыг мөнхийн талаас нь шинжлэн судлахдаа тэдгээрийг авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалын хүрээнд авч үзэх хэрэгтэй.
8–10 мөрийг судалж, утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлахад тань юу тусалж болохыг хайж ол.
Судраас авсан жишээ
Залуу Алма хүү Кориантоныг нь зовоож байсан хэцүү асуултуудад хариулж, хэрхэн аливааг мөнхийн алсын хараагаар харахыг бидэнд харуулсан.
Aлма 40:1; 42:1-ийг уншиж, Кориантоны санааг зовоосон хоёр зүйлийг олж мэд. Түүний санаа зовнилыг өөрийнхөө үгээр илэрхийл.
Кориантоныг санааг нь зовоосон зүйлсийг хэлсний дараа Алма түүнд юу зааж өгсөн тухай хураангуйг харахын тулд Aлма 40; 41; 42 бүлгийн гарчгийг унш. Алмагийн заасан авралын төлөвлөгөөний хэсгийг ол.
-
Та төлөвлөгөөний ямар хэсгийг харсан бэ?
-
Энэ нь Кориантонд өөрийнхөө асуудлыг мөнхийн өнцгөөс харахад нь хэрхэн тусалсан байж болох вэ?
Дахин боловсруулах
Долоовор болон эрхий хуруугаараа зургийн жаазны хүрээ хий. Өрөөн доторх нэг зүйлийг сонгоод, зургийнхаа сэдэв болго.
-
Хүрээндээ юу багтаахаар шийдсэн бэ? Яагаад?
-
Зургаасаа юу хасахаар шийдсэн бэ? Яагаад?
Зурагтай адилаар асуултууд ч мөн хүрээ эсвэл хам сэдэвтэй. Хүрээ нь тухайн хүний итгэл, үнэмшлийг илэрхийлдэг бөгөөд аливаа асуултыг тодорхой байдлаар харахад хүргэдэг. Заримдаа эдгээр итгэл үнэмшил нь буруу ойлголт эсвэл худал зүйл дээр суурилдаг. Ийм тохиолдолд энэ нь тэдгээрийг дахин боловсруулахад туслах болно. Дахин боловсруулах гэдэг нь авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалын хам сэдэв доторх итгэл үнэмшлийг судалж үзэхийг хэлнэ.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.
Бурханы илчилсэн энэ төлөвлөгөө мөн бусад үнэний талаарх мэдлэгээсээ шалтгаалан бид мэддэг зүйлийг маань мэддэггүй хүмүүсээс өөр таамаглалаар эхэлдэг. Үүний үр дүнд бид бусад хүний зөвхөн мөнх бус амьдралын талаарх өөрсдийн үзэл бодлоор шүүн үздэг олон чухал сэдвийн тухайд өөр өөр дүгнэлт гаргадаг. (Dallin H. Oaks, “As He Thinketh in His Heart” [evening with a General Authority, Feb. 8, 2013], broadcasts.ChurchofJesusChrist.org)
Та “Хэрэв хайраар дүүрэн Бурхан үнэхээр байдаг юм бол яагаад хүмүүсийн зовохыг зөвшөөрдөг юм бэ?” гэж асуусан Адри гэдэг найзтай гэж төсөөл.
Адригийн асуултыг дахин боловсруулахын тулд түүнийг ийн асуухад хүргэсэн таамаглал, итгэл үнэмшлийг олж мэд.
Танд семинар дээр мөн өөрийнхөө амьдралд дахин боловсруулах олон боломж гарч ирнэ. Та Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлж, авралын төлөвлөгөө, Христийн сургаалын талаарх ойлголтоо өргөжүүлэх тусам үзэл баримтлал, асуултуудыг мөнхийн өнцгөөс харах чадвар тань өсөх болно. Энэ нь мэддэг зүйлээ хуваалцах, бусдад хэцүү асуулт, асуудалд нь туслахад тань өөртөө итгэх итгэлийг бий болгоно.