Семинар
1 Нифай 1: “Олон бошиглогч ирсэн”


“1 Нифай 1: “Олон бошиглогч ирсэн,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 1: “Олон бошиглогч ирсэн,’” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 1

“Олон бошиглогч ирсэн”

Зураг
Иерусалимд номлож буй Лихай

Бошиглогчид тэр бүр дэлхийд нийтлэг захиаснуудыг хуваалцдаггүй ч тэдний сургаал, сэрэмжлүүлэг Их Эзэний Өөрийн хүмүүсийг хайрладаг хайрыг харуулдаг. Бурхан Иерусалимын хүмүүст наманчлалыг номлуулахаар Лихайг дуудсан. Түүний гуйлт, сэрэмжлүүлгийг үл тоон, тэд түүний үгийг эсэргүүцэж, түүнийг алахыг завдсан. Энэ хичээл нь танд Бурханы бошиглогчийг дагаж, хүлээн авах нь хэр чухал болохыг ойлгоход тусална.

Сэрэмжлүүлэг

Энэ голоор хөвөх эсвэл завиар явах боломжтой гэж төсөөлөөд үз дээ.

  • Танд ямар нэгэн асуудал байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

Зураг
Тогтуун гол

Таныг аяллаа эхлэх гэж байхад тань хэн нэгэн танд голын ус тогтуун харагдаж байгаа боловч зарим хэсэг нь аюултай бөгөөд амь насанд эрсдэлтэй болохыг анхааруулав.

  • Та танд анхааруулсан хүнд итгэх үү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

Дараах зураг нь таны түрүүн харсан гол юм.

Зураг
Хүрхрээний өмнөх намуухан гол
  • Та одоо анхааруулга өгсөн хүний талаар юу мэдэж, мэдэрсэн бэ?

  • Энэхүү төсөөллийн нөхцөл байдал бидэнд Бурханы бошиглогчийн үүргийн талаар юу зааж байна вэ?

Хэсэг хугацаанд азнаад, дараахыг тунгаан бод.

  • Бошиглогчдын өнөө үед бидэнд анхааруулсан аюулууд

  • Тэдний анхааруулгыг дагаснаар хүлээн авах адислал ба үл тоосноор гарч болзошгүй үр дагаврууд

  • Тэдний анхааруулгыг дагах талаарх таны бодол

  • Танд яагаад бошиглогчоороо дамжуулсан Бурханы анхааруулга хэрэгтэй вэ

Суралцаж байхдаа Бурханы бошиглогчийг дагах илүү агуу хүсэл мэдрэхэд туслах үнэнийг хайж ол.

“Олон бошиглогч ирсэн нь”

1 Нифай ном нь МЭӨ 600 оны орчимд Иерусалимд эхэлдэг. Энэ үед олон иудей хүн Бурханыг орхиж, хуурамч бурхан Баалыг шүтэж бишрэн, хуурамч бошиглогчдын үгэнд итгэн, хулгай хийх, хүн алах, садар самуун үйлдэх зэрэг нүгэлт үйлдлүүдийг хийж байсан (Иеремиа 27-г үзнэ үү). Эдгээр нөхцөл байдал одоогийн дэлхий ертөнцтэй хэр адил байгаа талаар бод.

1 Нифай 1:1-4-ийг уншаад, Нифай өөрийн цэдгийг хэрхэн эхлүүлснийг олж мэд.

  • Эдгээр эшлэлээс юуг ойлгох нь чухал гэж та бодож байна вэ? Яагаад?

Эшлэл 4-д дурдсан бошиглогчдод Хуучин Гэрээний бошиглогчид болох Иеремиа, Хабаккук, Обадиа, Нахум, Зефаниа болон бусад бошиглогч орж болно.

1 Нифай 1:5–15-ыг уншаад Лихайгийн бошиглогч болох дуудлагын тухай дэлгэрэнгүйг ол.  

  • Лихайгийн туршлагаас юу та нарын анхаарлыг татсан бэ? Яагаад?

  • Лихай харсан зүйлээсээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурч мэдэж авсан бэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар эдгээр үнэнийг олж мэдэх нь таны нөхцөл байдалд яагаад маш чухал вэ?

1 Нифай 1:18–20-ийг уншаад, Лихайн юу заасныг болон Иерусалимын хүмүүс хэрхэн хариу үзүүлсэн талаар мэдэж ав.  

  • Хичээл зүтгэлээрээ Лихай Есүс Христтэй хэр адил байсан бэ?

  • Лихайгийн туршлагаас бошиглогчдын талаар юу сурч мэдэж болох вэ?

Лихайгийн жишээнээс бидний сурч мэдэж болох нэг үнэн бол Бурхан нүглийн үр дагаврыг анхааруулж, Есүс Христийг гэрчлэхийн тулд бошиглогчдыг дууддаг.

  • Өнөө үед бошиглогчид эдгээр үүргээ биелүүлж байгааг та хэрхэн харсан бэ?

  • Өнөөдөр зарим хүн ямар арга замаар бошиглогчдод уурлаж эсвэл тэдний үгийг үгүйсгэдэг вэ? Тэд яагаад ийм байдлаар ханддаг гэж та бодож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Бурханы бошиглогчдын юу заах нь яагаад чухал гэдгийг тайлбарласан.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Их Эзэн Есүс Христийг итгэлтэйгээр дагах нь Түүний илгээсэн хүмүүсийг сонсохыг биднээс шаарддаг. …

Бошиглогчдын эелдэг зөөлөн дуу хоолой ихэнхдээ биднийг өөрчлөгдөж, наманчлахыг мөн Их Эзэн рүү эргэж очихыг хүссэн дуу хоолой байдаг. Хэрвээ засаж залруулах хэрэгтэй байгаа бол бүү хойшлуул. Бошиглогчийн анхааруулах дуу хоолой өнөө үеийн нийтлэг үзэл бодлыг үгүйсгэх үед бүү санаа зов. Уур бухимдалтай үл итгэгчид бошиглогчийг үгээ дөнгөж хэлж эхлэхэд л шүүмжилж эхэлдэг. Та нар Их Эзэний бошиглогчийн зөвлөгөөг дагахдаа даруу байх юм бол аюулгүй байдал, амар амгалангийн нэмэлт адислал та бүхэнд ирнэ гэдгийг би амлаж байна. …

… Бошиглогчийн хамгийн агуу үүрэг хариуцлага бөгөөд бидэнд өгдөг хамгийн үнэ цэнтэй бэлэг нь Есүс бол Христ гэсэн түүний баттай гэрч, тодорхой мэдлэг юм. (Нийл Л.Андэрсэн,“Бурханы бошиглогч,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 28–32)

  • Та яагаад бошиглогчийн хамгийн том үүрэг нь Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцах явдал гэж бодож байна вэ?

  • Бидний үед Бурханы бошиглогчдын зөвлөгөө, сэрэмжлүүлэгт үнэнчээр хариулахад тань юу тусалж чадах вэ?

Бошиглогчдын үүрэг ба тэднийг дагахын ач холбогдол

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцээ.

Сүмийн гишүүн бус найз тань тан руу дараах зурвасыг илгээсэн гэж төсөөл.

“Танай сүм бошиглогчтой гэж хэлж байсныг чинь саналаа. Энэ үнэхээр үнэн үү? Танай бошиглогчид юу хийдэг вэ? Тэд Библи дээр гардаг бошиглогчидтой адилхан уу?”

Та эдгээр асуултад тодорхой хариулахыг хүсэж байгаа. Дараахыг ашиглан, хариултаа бэлд.

  1. 1 Нифай 1-ээс авсан, бошиглогчийн үүргийг ойлгоход тэдэнд тусалж болох хэсэг болон жишээнүүд (таны мэддэг бошиглогчдын тухай бусад судрын хэсэг).

  2. Орчин үеийн бошиглогчдын танд Есүс Христэд ойртоход тань хэрхэн тусалсан жишээнүүд. Саяхан болсон Ерөнхий чуулган дээр хэлсэн үг, Сүмийн сэтгүүлийн нийтлэл эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос бошиглогчдын танд нөлөөлсөн жишээнүүдийг хуваалцаж болно.

  3. Бошиглогчдыг сонссоноор эерэг үр дагавар гарсан өөрийнхөө болон бусдын амьдралаас жишээ ав. Бошиглогчийн тухай өөрийнхөө хувийн гэрчлэлийг нэмж болох юм.

Та бошиглогчдын сүүлийн үеийн анхааруулгад хэрхэн хариулсан талаараа тунгаан бод. Тэдний зөвлөгөөг илүү анхааралтай дагах арга замуудыг олж тогтоохын тулд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс тусламж эрэлхийл. Санаануудаа судлах тэмдэглэлдээ бичиж, амьдралдаа хэрэгжүүлэхээр нэгийг сонго.

Хэвлэх