Семинар
1 Нифай 3: Бурхан замыг бэлтгэдэг


“1 Нифай 3: Бурхан замыг бэлтгэдэг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 3: Бурхан замыг бэлтгэдэг,’” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 3

Бурхан замыг бэлтгэдэг

Зураг
Голын хажууд сууж буй Нифай

Цөлөөр олон өдөр аялсныхаа дараа Нифай болон түүний ах дүү нар Иерусалим руу буцаж очиж, Лебенээс гуулин ялтаснуудыг авах зарлиг хүлээн авах үедээ Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдлын шалгууртай нүүр тулсан. Заримдаа Их Эзэн танаас хэцүү зүйл хийхийг шаардах болно. Энэ хичээл нь Бурханы таныг хий гэсэн зүйлийг гүйцэтгэж, Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлэхэд тусална.

Дагахад хэцүү зарлигууд

  • Ямар зарлиг, жишиг эсвэл бусад бошиглолын урилга өнөөдөр өсвөр насныханд дагахад хамгийн хэцүү байна вэ? Тэдгээр нь яагаад бусдаасаа илүү хэцүү байдаг вэ?

  • Тодорхой зарлиг эсвэл жишгийг дагахад дэндүү хэцүү гэж боддог хэн нэгэнд та юу гэж хэлэх вэ?

Хэрэв танд дагахад хэцүү тушаал байгаа бол 1 Нифай 3-ыг судалж байхдаа үүнийгээ дотроо бод. Судалсан жишээнээсээ суралцаж, таны сонголт Их Эзэнтэй харилцах таны харилцаанд хэрхэн нөлөөлж болохыг тунгаан бод.

Их Эзэн Лихайн хөвгүүдэд зарлиг өгсөн нь

1 Нифай 3:1–6-г уншаад, Лихайн хөвгүүдэд юу тушаасныг олж мэд.

  • Нифайн ах дүүс энэ тушаалыг яагаад “хэцүү зүйл” хэмээн нэрлэсэн гэж та бодож байна вэ? (5-р шүлэг).

Лихайн хөвгүүдэд гэр орноо орхин, хэдэн зуун миль газар элсэн цөл рүү аялж, Лебенээс ялтаснуудыг авахаар удалгүй Иерусалим руу буцаж ирэхийг хүсэхэд нь ямар мэдрэмж төрж байсныг төсөөлөөд үз.

1 Нифай 3:7–8-ыг уншиж, Нифай Их Эзэний зарлигийг хичээнгүйлэн дагах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн шалтгааныг ол.

1 Нифай 3:7 нь төгс эзэмших судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь олоход хялбар байлгахын тулд онцгойлон тэмдэглэ. Та дараагийн хичээл дээр энэ хэсэгт заасан сургаалыг асуулт эсвэл нөхцөл байдалд хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой болно.

  • Нифай ах нарынхаа ойлгоогүй байж болох юуг ойлгосон бэ?

7-р шүлэг-ээс бидний сурч мэдсэн нэг зүйл бол Бурхан биднээр хийлгэхийг хүссэн зүйлээ гүйцэлдүүлэхийн тулд бидний замыг бэлтгэдэг.

Энэ үнэн танд хэцүү санагдаж болох тушаалд хэрхэн нийцэж байгааг бодож үз.

Бурхан танаас хүссэн зүйлээ гүйцэлдүүлэхэд туслах хэдий ч үүнийг амар байна эсвэл анхны оролдлогоор амжилттай болно гэж амладаггүй.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн тайлбарласан.

Аврагчийг дагах нь зовлон бэрхшээлийг арилгахгүй. Харин энэ нь Тэнгэрлэг Эцэгээс танд өгөхийг хүсэж байгаа тусламж, та хоёрын хоорондох саадыг арилгах болно. Бурхан тантай хамт байна. (Дийтр Ф.Угдорф, “Гэрийн зүг тэмүүлэх нь,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3–7)

  • Энэ мэдэгдэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ойлгоход тань яаж тусалдаг вэ?

Хичээлийн эхэнд өсвөр насныхны хувьд дуулгавартай дагахад хамгийн хэцүү гэж тодорхойлсон тушаал, жишиг эсвэл бусад бошиглолын урилгыг эргэн сана.

  • Эдгээр тушаалыг дагахад хэцүү болгох ямар ямар саад бэрхшээл байдаг вэ?

  • Их Эзэн өсвөр үеийнхэнд эдгээр тушаалыг дуулгавартай дагахад нь туслахын тулд “замыг хэрхэн бэлтгэж” болох вэ?

Нифай болон түүний ах нар ялтаснуудыг авахыг оролдсон нь

Гуулин ялтаснуудыг олж авах гэсэн эхний хоёр удаагийн оролдлогын дараах үйл явдлыг судал. Оролдлого бүрд ах дүүс хэрхэн өөр өөр хариу үйлдэл үзүүлснийг олж мэд. (Тэмдэглэл: “1 Нифай 4–5”-р хичээлд та Их Эзэн хэрхэн тэдэнд даалгавраа амжилттай биелүүлэх арга замыг өгснийг сурч мэдэх болно.)

Анхны оролдлого: 1 Нифай 3:10–15-ыг унш.   (Сугалах гэдэг нь олон сонголтоос нэгийг санамсаргүй байдлаар сонгох арга гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.)

 

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Эдгээр ах дүү нь Бурханы зарлигийг дуулгавартай дагахыг хичээж байх үедээ тулгарсан сорилтуудаас өөрсдийнхөө талаар юу сурч мэдэж авсан бэ?

  • Бидний хайрт Бурхан хүслийг нь биелүүлэх арга замыг өгөхөөс өмнө биднийг хэсэг хугацаанд зовохыг яагаад зөвшөөрдөг гэж та нар бодож байна вэ?

  • Тохиосон үйл явдалд ах дүүс өөр өөр хариу үйлдэл үзүүлсэн нь итгэлд нь болон Есүс Христтэй харилцах харилцаанд нь хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ? Яагаад?

Энэ цэдгийг амьдралдаа хэрэгжүүлэх

Аврагч танд Түүний тушаалуудыг дуулгавартай дагахад болон бошиглогчдынх нь зөвлөгөөг дагахад гарах хэцүү саад бэрхшээлийг даван туулахад тусалж чадна. Үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслах дараах асуултуудад хариулж, судлах тэмдэглэлдээ бич.

  1. Нифай танд дуулгавартай дагахад хэцүү байдаг тушаал эсвэл бошиглогчийн зөвлөгөөний талаар зөвлөгөө өгч байна гэж төсөөл. Тэр танд юу гэж хэлнэ гэж та бодож байна вэ?

  2. Та Их Эзэний тушаал, бошиглогчийн зөвлөгөөг илүү бүрэн дуулгавартай дагахын тулд ямар тодорхой үйлдлүүд хийх вэ?

  3. Их Эзэн танд Түүний тушаал зарлигууд, бошиглогчийг нь дуулгавартай дагах замыг бэлтгэх болно гэдэгт итгэх итгэлийг өгөх юуг та харж эсвэл мэдэрсэн бэ?

Хэвлэх