Семинар
1 Нифай 4–5: “Би Сүнсээр хөтлүүлсэн”


“1 Нифай 4–5: ‘Би Сүнсээр хөтлүүлсэн,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 4–5: ‘Би Сүнсээр хөтлүүлсэн,’” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 4–5

“Би Сүнсээр хөтлүүлсэн”

Зураг
Нифай Иерусалимд

Гуулин ялтаснуудыг Лебенээс авчрах хоёр удаагийн бүтэлгүй оролдлогын дараа Нифай шөнө, Их Эзэнд итгэх итгэлээр Иерусалим руу гэтэв. Гэсэн хэдий ч тэрээр хэрхэн даалгавраа биелүүлэх талаар багахан мэдэж байв. Та Нифай шиг ямар нэг зүйл хийхийг маш ихээр хүсэж байсан ч хэрхэн хийхээ мэдэхгүй байж үзсэн үү? Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгт болон Түүний таныг удирдан залах хүсэлд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлэх зорилготой.

Тэнгэрлэг Эцэгээс заавар хүлээн авах

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хувийн илчлэлт хүлээн авах тухай чухал зөвлөгөө хуваалцсан. Түүний хэлсэн үгийг судалж байхдаа энэ нь танд хэрхэн хэрэгжиж буйг бод.

Бид Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, заавар, удирдамж хүлээн авч, аюул болон анхаарал сарниулах зүйлсийн талаар анхааруулга авч, гагцхүү өөрсдийн хийж чадахгүй зүйлсийг хийх чадвартай болдог. Хэрэв бид Ариун Сүнсийг үнэхээр хүлээн авч, Түүний өдөөлтүүдийг ялган таньж, ойлгох талаар мэдэж авах юм бол их бага ямар ч асуудлуудад зааж чиглүүлэгдэх болно. (Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 116)

  • Таны амьдралд Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг хүлээн авахад тустай том эсвэл жижиг ямар нөхцөл байдал байна вэ? (Хариултаа бичих талаар бодож үз.)

Дараах хариултын талаарх таны мэдрэмжийг хамгийн сайн илэрхийлэх хариултыг сонго.

  1. Би надад сорилт, асуулт, шийдвэр гаргахад минь туслах Тэнгэрлэг Эцэгийн удирдамж, чиглүүлгийг идэвхтэй эрэлхийлдэг.

    • Ихэнхдээ

    • Заримдаа

    • Хааяа нэг

  2. Би Тэнгэрлэг Эцэгийн хүч чадал, Сүнсээр миний амьдралыг чиглүүлэх хүсэлд нь итгэдэг.

    • Ихэнхдээ

    • Заримдаа

    • Хааяа нэг

  3. Миний зам тодорхой бус байсан ч гэсэн би итгэлээр урагшилж, Ариун Сүнсний өдөөлтийн дагуу үйлддэг.

    • Ихэнхдээ

    • Заримдаа

    • Хааяа нэг

Нифайн юу хийхээ мэдэхгүй байсан үеийг судалж байхдаа Тэнгэрлэг Эцэгт болон таныг удирдан залах Түүний хүсэлд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх үнэнийг эрэлхийл.

“Бүгдээрээ явцгаая”

Лихайн хөвгүүд Лебенээс гуулин ялтаснуудыг авах гэсэн хоёр оролдлого нь бүтэлгүйтэхэд амь насаа алдахаас айж байсныг сана (1 Нифай 3:11–27-г үзнэ үү). Хэрэв та нар ийм нөхцөл байдалд байсан бол юу мэдрэх байсан бэ? Танд ямар асуулт байж болох вэ? Тэнгэр элчийг харсан хэдий ч Лемен, Лемүел хоёрын санаа зовж, даалгавраа хэрхэн биелүүлэх талаар эргэлзэж байв (1 Нифай 3:31-ийг үзнэ үү).

1 Нифай 4:1–3-ыг уншиж, Нифайн ах нарынхаа асуултуудад хэрхэн хариулсныг олж мэд.

  • Эдгээр жишээнээс юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Нифай Их Эзэний хүчийг гэрчилж, ах нараа зоригжуулахын тулд судруудаас ямар жишээ ашигласан бэ? Судрууд дахь ямар түүхүүд таны амьдралд зориг, хүч чадал өгсөн бэ?

  • “Бүгд дээшээ явцгаая” гэсэн хэллэг таны амьдралын нөхцөл байдал, сорилтод хэр хамаатай вэ? (1–3 шүлэгт үүнийг гарах бүрд энэ хэсгийг судартаа тэмдэглэ.)

1 Нифай 4:4–8-ыг уншаад, Нифай гуулин ялтаснуудыг авахын тулд гурав дахь удаагаа оролдохдоо юу хийснийг олж мэд.  

  • Нифай гурав дахь оролдлогоо хийхдээ юу мэдэж байсан бэ, мөн юуг мэдэхгүй байсан бэ?

  • 1 Нифай 4:7 дээрх “Гэсэн хэдий ч би урагшлан яв[лаа]” гэсэн хэллэгт юу хамгийн чухал байна вэ?

  • Нифайн үгнээс та ямар үнэнийг сурч авч болох вэ?

Энд таны бодож байсан, тодорхой бус үед бид итгэлээр урагш явахдаа Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс удирдамжийг хүлээн авч чадна гэсэн сайн мэдээний нэг зарчим байна.

Энэ зарчмыг эсвэл өөрийн бодсон зарчмыг судрууддаа тэмдэглэх талаар бодож үз.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс биднийг илчлэлт, удирдамж хайх үед бидний үйлдэл ямар ач холбогдолтой талаар ийн заасан.

Би судраас судалж байхдаа ихэнх илчлэлт Бурханы хүүхдүүдэд ирэхдээ Их Эзэнийг өөрсдөд нь анхны алхам заахыг хүлээн хаашаа ч хөдлөлгүй суухад биш, харин биднийг үйлдэл хийх үед ирдгийг мэдэж авсан.

Тэгээд бид чадах бүхнээ хийнэ. Дараа нь бид Их Эзэний илчлэлтийг хүлээнэ. (Dallin H. Oaks, ”In His Own Time, In His Own Way,” Ensign, Aug. 2013, 22–24)

Энэ үнэн болон ерөнхийлөгч Өүксийн хэлсэн үг таны өмнө тодорхойлсон нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байгааг бод.

  • Их Эзэн таныг эргэлзээтэй үед итгэлээр урагшлахыг яагаад хүсдэг гэж та бодож байна вэ?

Их Эзэн замыг бэлтгэдэг

Их Эзэн Нифайд Лебенийг алахыг зааварлав. Тэрээр хүний амь авах тухай санаанд сэтгэл нь зовж байсан ч Сүнс түүнийг урагшлахыг яаруулсаар байв. Нифай “Сүнсний дуу хоолойг” дагаж (1 Нифай 4:18), Лебений хувцсыг өмсөж, Лебений зарц Зорамыг эрдэнэсийн сангаас гуулин ялтаснуудыг гаргаж ирэхийг ятгав.

1 Нифай 4:9–24-ийн түүхийг уншаад, өөрт тань утга учир бүхий үг, хэллэгийг тэмдэглэ.  

Нифайн ялтаснуудыг олж авсан туршлага нь түүний 1 Нифай 3:7-д хуваалцсан гэрчлэлтэй хэрхэн холбогдох вэ?

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Дараахыг хийж гүйцэтгэ.

Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг авахыг хүсэж байсан урьд өмнө бодож байсан нөхцөл байдлаасаа аль нэгийг нь сонгоод, дараах асуултуудад хариулахдаа үүнийг бод.

  • Би нөхцөл байдалд маань тусалж чадахуйц юуг өнөөдөр сурч мэдсэн бэ?

  • Өнөөдөр би Тэнгэрлэг Эцэгийн намайг удирдах чадвар, хүсэлд итгэх итгэлийг минь хүчирхэгжүүлэх юуг мэдэж мэдэрсэн бэ?

  • Би Нифайн үлгэр жишээг дагаж, зам маань тодорхой бус мэт санагдаж байсан ч итгэлээр урагшлахын тулд юу хийж чадах вэ?

Хэвлэх