Семинар
Мормоны Номын тухай Иосеф Смитийн гэрчлэл: “Бурханы бэлэг хийгээд хүчээр орчуулагдсан …”


“Мормоны Номын тухай Иосеф Смитийн гэрчлэл: “Бурханы бэлэг хийгээд хүчээр орчуулагдсан …,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мормоны Номын тухай Иосеф Смитийн гэрчлэл: “Бурханы бэлэг хийгээд хүчээр орчуулагдсан …” Мормоны Номын багшийн гарын авлага

Мормоны Номын удиртгал хэсэг

Мормоны Номын тухай Иосеф Смитийн гэрчлэл

“Бурханы бэлэг хийгээд хүчээр орчуулагдсан …”

Иосеф Смит

© 1998 Дэвид Линдсли

Мормоны Ном хэрхэн ирсэн бэ? Иосеф Смит үүнийг үл мэдэгдэх хэлнээс англи хэл рүү хэрхэн хөрвүүлсэн бэ? Энэ хичээл танд Мормоны Ном хэрхэн “Бурханы бэлэг хийгээд хүчээр” ирснийг илүү сайн ойлгож, тайлбарлахад тусална (Сургаал ба Гэрээ 135:3).

Мормоны Ном гарч ирсэн нь

тэмдэглэх шигтгээ зураг
  1. Мормоны Ном гарч ирсэн үеийн үйл явдлуудыг дүрсэлсэн дараах зургуудыг сайтар хар. Үйл явдал болсон цаг хугацааны зөв дарааллаар тэдгээрийг байрлуул. Зургуудыг харахдаа, эдгээр тохиолдол бүрд Иосеф Смитэд ямар мэдрэмж төрж байсныг төсөөлж үзээрэй.

    Зөв хариултууд нь энэ хичээлийн төгсгөлд бий.

“Бурханы бэлэг хийгээд хүчээр”

Мормоны Ном гарч ирсэн талаар илүү ихийг мэдсэнээр өөрт нь тустай байх хэн нэгний тухай бод. Уг хүн Сүмийн гишүүн бус эсвэл итгэлээ олохоор эргэлзэн буй Сүмийн гишүүн байж болно. Тэдний нөхцөл байдлыг дэвтэртээ товч тайлбарлаж бичээд, Мормоны Ном гарч ирсэн талаар илүү ихийг мэдэх нь тэдэнд ямар ашигтай болохыг тодорхойл.

Суралцах явцдаа Иосеф Смит Мормоны Номыг хэрхэн Бурханы бэлэг хийгээд хүчээр урагш авчирсан үнэнийг батлах баримтыг эрэлхийл ( Мормоны Номын нүүр хуудас ба Сургаал ба гэрээ 135:3-ыг үзнэ үү).

Иосеф Смит Мормоны Ном ирэх үеийн сэтгэгдлээсээ бичсэн нь.

Мормоны Номын удиртгал хэсэг “Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл”-ийг уншаарай. Өмнө нь бодож байсан хүнтэйгээ хуваалцаж болох ойлголтоо эсвэл дэлгэрэнгүй мэдээллийг тэмдэглэ. Хэрэв та цахим судруудыг ашиглах боломжтой бол текстийг сонсох үедээ судраа дагаж уншиж болно.

  • Мормоны Номыг Бурханы бэлэг хийгээд хүчээр урагш авчирсан гэдгийг харуулсан ямар ямар үгийг та олж мэдсэн бэ?

  • Ямар учраас тухайн үеийн нэр хүндтэй эрдэмтнийг биш харин Иосеф Смитийг Мормоны Номыг орчуулуулахаар сонгосон гэж та бодож байна вэ?

  • Мормоны Ном урагш гарч ирсэн талаар хуваалцахаар бодсон хүнтэйгээ ярилцсаны дараа та юу сурч мэдсэн бэ?

Түүхэн үйл явдлууд

Иосеф Смит ялтаснуудыг хүлээн авсныхаа дараа Бурханы бэлэг хийгээд хүчээр Мормоны Номыг орчуулсан. “Заримдаа Иосеф хөрвүүлэгч хэрэгсэл [Урим ба Туммим]-ээр дамжуулан харж, ялтаснууд дээрх үсгүүдийг англиар уншиж орчуулдаг байв. Ихэнхдээ ганц үзмэрч чулуу ашиглах нь түүнд илүү амар санагддаг байлаа. Тэрээр үзмэрч чулууг бүрх малгайдаа хийгээд, гэрлээс халхлахын тулд нүүрээ уг малгайд шургуулан, чулууг нэвт шувт хардаг байжээ. Чулуунаас цацрах гэрэл харанхуйг гэрэлтүүлж, илчилсэн үгсийг Иосеф бичив” (Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 [2018], 61).  

 

25:0

Days of Harmony

Witness Oliver Cowdery’s experience as Joseph Smith’s scribe during the translation of the Book of Mormon.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах мэдэгдлийг унш.  

15:27

Opposition in All Things

Elder Oaks teaches how various forms of opposition in mortality help to further our growth.

Иосеф Смит Мормоны Номыг орчуулж дууссаныхаа дараа уг номыг хэвлэх хүнийг хайж олох хэрэгтэй болсон. Энэ нь тийм ч амар ажил байсангүй. Олон хэсгээс бүрдсэн, зузаан эх бичмэл, хэвлэлийн үнэ өртөг, олон мянган хувийг хооронд нь нийлүүлж үдэх ажлаас халширмаар байв. Иосеф эхлээд Палмирагийн хэвлэгч И. В.Грандинд хандахад тэр зөвшөөрсөнгүй. Дараа нь тэр Палмира дахь өөр нэгэн хэвлэгчид хандахад тэр ч гэсэн түүний саналыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрээр 40 км зайтай Рочестер луу явж, Нью-Йоркийн зүүн бүсдээ хамгийн нэртэй хэвлэгчтэй уулзахад тэр ч мөн адил татгалзсан хариу өгөв. Рочестер дахь өөр нэгэн хэвлэгч хэвлэе гэсэн боловч нөхцөл байдал энэхүү сонголтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болгож байв.

Олон долоо хоног өнгөрч, тэнгэрээс өгөгдсөн тушаалыг биелүүлж чадахгүй, сөрөг талтай нүүр тулж байгаадаа Иосеф гайхаж байсан байх. Их Эзэн түүний хийх ажлыг хялбарчлаагүй ч боломжийг нь өгсөн юм. Иосеф тав дахь оролдлогоороо Палмира дахь Грандин хэвлэгч рүү хоёр дахь удаагаа хандахад амжилттай болов. (Даллин Х.Өүкс, “Бүх зүйлд сөрөг тал байх хэрэгтэй,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105)

тэмдэглэх шигтгээ зураг
  1. Дараах асуултуудад хариул.

  • Эдгээр түүхэн мэдээлэл Мормоны Номын талаарх таны хувийн мэдрэмжид хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Мормоны Ном урагш гарч ирсэн нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг танд зааж сургасан бэ?

Мормоны Ном урагш гарч ирсэн тухай тайлбарлах нь

тэмдэглэх шигтгээ зураг
  1. Дараах үйл ажиллагааг гүйцэтгэ.

Мормоны Ном хэрхэн урагш гарч ирсэн талаар илүү ихийг мэдэх нь тустай гэж бодож байсан хүнийхээ талаар бод. Түүнд зориулж товч дүгнэлт бич. Түүний асуусан асуултад хариулахад тус болох дэлгэрэнгүй мэдээллийг оруул. Эдгээр үйл явдал Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай юу заасныг хуваалц. Мормоны Номын талаар болон энэ нь хэрхэн Бурханы бэлэг хийгээд хүчээр орчуулагдсан тухай хувийн гэрчлэлээ оруулж болно.

Зургийн зөв дараалал нь Г, В, Б, А, Д.