Семинар
1 Нифай 8:19–38: Бурханы үгээс тууштай зууран барь


1 Нифай 8:19–38: Бурханы үгээс тууштай зууран барь” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

1 Нифай 8:19–38: Бурханы үгээс тууштай зууран барь” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 8:19–38

Бурханы үгээс тууштай зууран барь

Зураг
Лихай төмөр бариулын дэргэд

Дэлхий дээрх олон хүн хайр, баяр хөөр мэдрэхийг хүсдэг ч хаанаас олохоо мэддэггүй. Лихай амьдралын модны үзэгдэлдээ Бурханы хайрын адислалаас хүртэхийн тулд бидний туулах ёстой замыг болоод хэрхэн үүгээр явах тухай олж мэджээ. Энэ хичээл Бурханы хамгийн агуу адислалууд руу хөтлөх Бурханы үгийг дагахад тань тусална.

Лихайн үзэгдэл

Зураг
Лихайн зүүд

Лихайн үзэгдлийг дүрсэлсэн зургийг ажиглахад хэдэн хором зарцуул. Энэ нь Бурханы хайрыг илэрхийлдэг мод, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан санал болгодог адислалуудыг бэлгэддэг жимсийг агуулдаг (David A. Bednar, “Lehi’s Dream: Holding Fast to the Rod,” Ensign, Oct. 2011, 32–37-г үзнэ үү). Энд мөн зарим нэмэлт зүйл бий.

  • Энэ зургаас юу нь таны анхаарлыг илүү их татаж байна вэ?

  • Ажигласан зүйлээсээ та юу суралцаж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) ийн тайлбарласан.

“Та нар магадгүй Лихайн зүүд эсвэл үзэгдэл надад тийм ч хамаатай биш гэж бодож магадгүй. Гэхдээ энэ нь танд хамаатай. Та энэ үзэгдэл дотор байгаа. Бид бүгд үүн дотор байгаа. (Boyd K. Packer, “Finding Ourselves in Lehi’s Dream,” Liahona, Aug. 2010, 22)

Энэ хичээлийг судалж байхдаа Лихайн үзэгдэл таны амьдралтай хэрхэн холбогдож болохыг ойлгохын тулд Тэнгэрлэг Эцэгээс удирдамж эрэлхийл. Аврагчаар дамжуулан амласан баяр хөөрийг хүлээн авахад тань туслах үнэнийг эрэлхийлж мөн ямар саад бэрхшээлээс зайлсхийх эсвэл даван туулах шаардлагатайг олж мэд.

Урагш тэмүүлж буй олон хүн

Лихай зүүдэндээ “тоо томшгүй олон хүн” (1 Нифай 8:21) амьдралын мод руу очих замаа олохоор зүтгэж буйг харсан. Тэд модонд хүрэх чадварт нь нөлөөлөх хэд хэдэн зүйлтэй тулгарсан нь харанхуй манан, төмөр бариул, агуу хийгээд нүсэр барилга дүүрэн хүмүүс байлаа. Та эдгээр зүйлийг дээрх зургаас харж болно.

1 Нифай 8:22–34-ийг уншиж байхдаа тэдгээр зүйлийг болон юуг бэлгэдэж болохыг нь олж мэд.  

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Судлах тэмдэглэлдээ харанхуй манан, агуу хийгээд нүсэр барилгыг илэрхийлсэн хялбар дүрсүүд зур.

  • Лихайн үзэгдлийн эдгээр зүйл юуг илэрхийлнэ гэж та бодож байна вэ?

Хожим нь Нифай аавынхаа харсан үзэгдлийг мөн харж, эдгээр бэлгэдлийг тайлбарласан. Нифай 12:17–18-ыг уншиж, Нифайн заасныг олж мэд. Сурч мэдсэн зүйлээ тэмдэглэж ав.

  • Өнөө үед агуу хийгээд нүсэр барилга, харанхуй манан яаж харагдах вэ?

  • Эдгээр саад нь өнөөгийн хүмүүсийн замыг хэрхэн алдуулж болох вэ?

  • Амьдралынхаа тухай ямар чухал зүйлийг та ойлгож авсан бэ?

Тулгарч байсан уруу таталтууд, бардам зан танд ямар байдлаар нөлөөлж болох талаар бод. Христэд хүрч, Бурханы хайрыг мэдрэх таны чадварт эдгээр зүйл хэрхэн саад учруулж, сатааруулж болох тухай тунгаан бод.

Бурханы бидэнд илгээдэг тусламж

Лихайн үзэгдэлд Бурхан Өөрийн хүүхдүүдэд мод руу хөтлөх олон арга замыг бэлдсэн. Мод руу хөтөлсөн “давчуу бөгөөд нарийн зам” (1 Нифай 8:20) бий. Зам дагуу Тэрээр хүмүүсийг замчлах “төмөр бариул” (1 Нифай 8:19, 24, 30) тавьсан.

  • Бариулыг төмрөөр хийхийн ач холбогдлыг та юу гэж бодож байна вэ?

1 Нифай 15:23–25-ыг уншиж, Нифай бариулын утга учрын талаар мөн үүний тухай өөрийн амлалтаараа юуг заасныг олж мэд.

  • Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Судлах тэмдэглэлдээ төмөр бариулыг зурж, юуг бэлгэдсэн болохыг нь бич.

Бид Их Эзэний үгийг сонсож, зууран бариваас дайсны уруу таталтууд биднийг дийлэхгүй гэсэн нэгэн үнэнийг эндээс бид ойлгож авч болно.

  • Уруу татагдсан цаг үеүдэд судрууд дахь Их Эзэний үг, Түүний бошиглогчдын хэлсэн үгс хэрхэн аюулгүй байдал, хүч чадлыг бидэнд өгөх вэ?

  • Бурханы үг биднийг Аврагчийн Цагаатгалаар дамжуулан өгөх адислал, баяр хөөрийг хүлээн авахад хэрхэн хөтөлдөг тухай зарим жишээ юу байж болох вэ?

  • Энэ үнэн танд Их Эзэний талаар юу зааж байна вэ?

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Зурсан төмөр бариул дээрээ эсвэл тойруулан судрын үгсийг эсвэл Есүс Христ рүү ирэхэд тань мөн Түүний адислалыг хүртэхэд танд тусалсан зүйлсийг бич. Хэрэв ямар нэгэн судар санаанд тань орж ирэхгүй байгаа бол “Бурханы үг” (Судруудын удирдамж, scriptures.ChurchofJesusChrist.org) гэх үг хэллэгийг ашиглан эшлэлүүдийг хайж олж болно. Их Эзэнээс Ариун Сүнсээр дамжуулан ирэх өдөөлтүүдийг эсвэл амьд бошиглогчдын сургаалыг бичиж болно.

Хичээлийн төгсгөлд та өөрөө энэхүү үзэгдэлд хаана байгаагаа тунгаан бод. Та Аврагч руу хэрхэн очсон бэ мөн Түүн рүү очихын тулд хэр хичээж байна вэ? Та ямар ямар саад, уруу таталттай тулгардаг вэ? Их Эзэн Өөрийн үгээр танд хэрхэн тусалдаг вэ?

Судар судлах зорилтоо мөн энэ зорилт танд хэрхэн тусалж буйд үнэлгээ хийж, шаардлагатай өөрчлөлт, сайжруулалтыг хийх тухай бодож үз. Хэрэв танд судар судлах зорилт байхгүй бол хэсэг хугацаа зарцуулан зорилт тавь.

Хэвлэх