Семинар
1 Нифай 10; 11:1–6: “Би өөрөө харж, сонсож, мэдэх болно”


1 Нифай 10; 11:1–6: “Би өөрөө харж, сонсож, мэдэх болно” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

1 Нифай 10; 11:1–6: “Би өөрөө харж, сонсож, мэдэх болно” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 10; 11:1–6

“Би өөрөө харж, сонсож, мэдэх болно”

Нифай залбирч байгаа нь

Та хэзээ ямар нэг сонссон зүйлээ үнэн эсэхийг нь олж мэдэхийг хүссэн бэ? Та ямар хичээл зүтгэл гаргаж, хэнээс тусламж хүссэн бэ? Эцэг Лихайнхаа амьдралын модны тухай зааж, Есүс Христийн ирэхийг бошиглосныг сонсоод Нифай өөрийн эцгийн үгийн үнэнийг өөрөө мэдэж авахыг хүсжээ. Энэ хичээл Их Эзэний мэдлэгийг хичээнгүйлэн эрэлхийлэхэд тань тусална.

Бошиглогчид ярих үед

БЯИС Патвэйн олон улсын нээлт

Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий дахины цугларалт дээр бошиглогч өсвөр үеийнхнийг итгэлээр үйлдэхийг уриалсан хэд хэдэн уриалга гаргасан гэж төсөөлөөд үз.

  • Өсвөр үеийнхэн хэрхэн өөр өөрөөр хүлээн авч болох вэ?

  • Яагаад тэднээс өөр өөр хариу үйлдэл гарна гэж та бодож байна вэ?

  • Эдгээр хариу үйлдэл тэдний амьдралд одоо болон ирээдүйд хэрхэн нөлөөлж болох вэ?

Эдгээр бошиглогчийн заасан зүйлийг та хэрхэн хүлээн авснаа мөн шалтгаан нь юу болохыг бод. Таны хариу үйлдэл танд хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ хичээлийг судалж байхдаа судрууд дахь бошиглогчдын заасан зүйлийг өөр өөрөөр хүлээн авсан жишээнүүдээс суралцахыг эрэлхийлж, эдгээр нь танд хэрхэн хамаарах тухай тунгаан бод.

Мэдэх хүсэл

Бошиглогч Лихай амьдралын модны үзэгдлээ гэр бүлийнхэндээ хүргэснийхээ дараа (1 Нифай 8-ыг үзнэ үү) Есүс Христ Цагаатгалаа гүйцэлдүүлнэ гэдгийг гэрчилсэн (1 Нифай 10:1–16-г үзнэ үү). Лихайн хөвгүүд түүний сүнслэгээр өдөөгдсөн сургаалыг өөр өөрөөр хүлээн авсан.

1 Нифай 10:17–19 -ийг болон 15:1–3, 8–9-ийг уншиж, Нифай, Лемен, Лемүел нар аавынхаа үгэнд хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг харьцуул. Өөрт утга учиртай санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэж болно.

  • Нэг ижил санаанд Нифайн болон түүний ах дүүсийн өгсөн хариултаас та ямар ялгаа олж харсан бэ?

  • Нифай Бурханы талаар юунд итгэдэг байсан бэ? Лемен ба Лемүел нар юунд итгэсэн бэ? (1 Нифай 10:17–18; 15:9-ийг үзнэ үү.)

  • Тэдний ялгаатай итгэл үнэмшил, хариу үйлдэл тэдэнд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?

Нифайн ойлгосон үнэний нэг нь Бид Бурханыг хичээнгүйлэн эрэлхийлбээс Бурхан Ариун Сүнсээр дамжуулан бидэнд үнэнийг илчилнэ.

  • Бурханы тухай энэ мэдлэгт хүрэхэд нь Нифайд өмнө туулсан ямар туршлага нь тусалсан бэ?

Нифайн туршлагын талаар бодож тунгааснаар өмнө нь Тэнгэрлэг Эцэг үнэнийг танд илчилж байсан хувийн туршлагуудаа та эргэн санаж болох юм. Тэрээр таныг хэрхэн адисалсан тухай судлах тэмдэглэлдээ бич.

Бурханаас үнэнийг эрэлхийлэх

Биднийг Тэнгэрлэг Эцэгээс үнэнийг эрэлхийлэх үед Тэрээр биднийг Ариун Сүнсний хамтаар адисалдаг болохыг Нифай олж мэдсэн. Үнэнийг илүү тод харахын тулд судлах тэмдэглэлийнхээ нэг хуудсан дээр хоёр багана зур. Нэг баганыг “Бурханаас үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлэх арга замууд”, харин нөгөө баганыг “Бурханы Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг илчлэх аргууд” гэж нэрлэ. Өөрийн мэдэх хэд хэдэн санааг багана бүрд нэмж бич. 1 Нифай 10:17–19-өөс олж мэдсэн санаануудыг ч энд нэмж болно.

1 Нифай 11:1–6-аас үнэнийг эрэлхийлэхээр Нифайн юу хийснийг, Сүнс түүнд хэрхэн тусалсан болохыг олж унш. Онцгой санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэж болно. Судлах тэмдэглэл дээрх багануудад нэмэлт санаануудаа тэмдэглэ.

Өнөө үеийн Төлөөлөгч залуу эрэгтэй байхдаа хэрхэн Их Эзэнээс залбирлынхаа хариултыг эрэлхийлснийг Би хэрхэн #Түүнийгсонсдог вэ? | Ахлагч Роналд А.Расбанд видеоноос үзнэ үү. Ахлагч Расбанд үнэнийг эрэлхийлэхдээ үүнтэй төстэй замыг дагасан бөгөөд Их Эзэний адислалыг хүртсэн тухай бод. Шинэ санаа олох бүрдээ судлах тэмдэглэл дээрх баганууддаа нэм.

2:55

How I #HearHim: Elder Ronald A. Rasband

How do you #HearHim? Elder Ronald A. Rasband says that we can #HearHim through promptings that we receive while reading the Holy Scriptures.

Бид Бурханыг хичээнгүйлэн эрэлхийлбээс Бурхан Ариун Сүнсээр дамжуулан бидэнд үнэнийг илчлэх тухай юу тэмдэглэснээ эргэн хар. Эдгээрийн зарим үнэнийг амьдралдаа гэрчилсэн байж болох тухайгаа бод. Тэнгэрлэг Эцэгийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх үед Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаа тань ямар арга замаар хүчирхэгжсэн бэ?

Хувийн илчлэлт хамаатай

Нифай өөрөө суралцахыг хүсэн, хариулт авахын төлөө Их Эзэн рүү хандсан учраас өөрийн эцэг Лихайн харсан зүйлийг өөрөө харж, дэлхий ертөнц дээр ирээдүйд болох олон үйл явдлыг үзсэн билээ. (Нифайн үзэгдлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл 1 Нифай 11–14-ийг үзнэ үү.) Нифайн шулуун бөгөөд нарийн замыг харсан үзэгдэл түүний амьдралыг өөрчилсөн. Тэрээр хожим нь бүгдийг тэрхүү ижил замыг дагахыг уриалсан уриалгаа тэмдэглэжээ (2 Нифай 31:18–21-ийг үзнэ үү).

дүрс, тэмдэглэх
  1. Энэхүү хичээлээс сурч мэдсэн зүйлсээ дор хаяж гурван өгүүлбэрт багтаан судлах тэмдэглэлдээ тэмдэглэ.

Бодож тунгаасныхаа үр дүнд дараах асуултуудын аль нэгд хариулахаар сонгож болох юм.

  • Сүнслэгээр өдөөгдсөн сургаалд өгөх таны хариу үйлдэл ямар учраас чухал болох тухай та юу сурч мэдсэн бэ?

  • Үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлэх тухай суралцсан зүйлээ та хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар Тэдэнд ойртоход тань сүнслэгээр нөлөөлсөн юуг сурч мэдсэн бэ?