Семинар
Сүнслэг мэдлэг олж авах нь, 3-р хэсэг: Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийл


“Сүнслэг мэдлэг олж авах нь, 3-р хэсэг: Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийл” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Сүнслэг мэдлэг олж авах нь, 3-р хэсэг: Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийл” Мормоны Номын багшийн гарын авлага

Сүнслэг мэдлэг олж авах нь, 3-р хэсэг

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийл

Зураг
Фижи: Судраас судалж буй эмэгтэй

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд тань танд туслах явдал юм. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрлан өгсөн эх сурвалжуудаар дамжуулан үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг ойлгоход тусална.

Эх сурвалж чухал

Зураг
Цэвэр усны төсөл

Амьдралд ус ямар ач холбогдолтой талаар хэсэг зуур тунгаан бод.

  • Ямар үед танд устай байх нь хамгаас илүү чухал болдог вэ?

  • Таны ууж буй усны эх үүсвэр яагаад чухал вэ?

Үнэнийг эрэлхийлэх нь ундны устай адил тул эх сурвалж чухал байдаг. Асуулт, асуудал тулгарахад ямар эх сурвалжид хандах тухайгаа бод. Эдгээр эх сурвалж таны асуултад үнэн зөв хариулна гэдэгт та хэр итгэлтэй байна вэ?

Найдвартай эх сурвалжаас хариулт эрэлхийлснээр үнэнийг олж мэдэх, худал бодол санаанд хууртагдах хоёрыг ялгаж чадна. Эх сурвалж ташаа мэдээлэл агуулж буй тохиолдолд бид тэр бүр анзаардаггүй. Зарим эх сурвалж санаатайгаар үл итгэл, айдас, эргэлзээ төрүүлэхээр тооцсон ч байж болно. Тэнгэрлэг Эцэг таны чин сэтгэлийн асуултуудад хариулахыг хүсэн, та бүхнийг чиглүүлэх итгэж болох эх сурвалжуудаар хангасан. Энэ хичээл тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан суралцах, хариуг эрэлхийлэхэд тань туслах зорилготой.

Үнэнийг эрэлхийлэх

Мормоны Номд, Шерем нэртэй хүн Нифайн ах Иаковтай “[Иаковын] итгэлийг нь гуйвуулах санаагаар” маргалддаг (Иаков 7:5). Шерем Иаковыг Есүс Христийн тухай хуурамч сургаалыг зааж байна, “учир нь болох зүйлийг хэлж эс чадах тул нэг ч хүн ийм зүйлийг эс мэднэ” (Иаков 7:7) гэж зүтгэдэг. Иаков ирээдүйн Аврагчийн тухай үнэнийг хэрхэн мэдсэн тухайгаа хариулав.

Иаков 7:8–12-ыг уншиж, Есүс Христийн талаар сурахад нь Иаковт тусалсан эх сурвалжуудыг хайж ол.

  • Иаков яагаад эдгээр эх сурвалж үнэнийг өгүүлсэн гэдэгт итгэсэн гэж та бодож байна вэ?

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 1, 11–12 дахь догол мөрийг уншихдаа мэдлэгийн эх сурвалжийн талаарх мэдээллийг эрэлхийл. Онцгой санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэн авч болно.

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Эдгээр догол мөрөөс юу нь танд онцгой санагдсан бэ?

  • Таны ашигласан эх сурвалж хайж буй мэдээлэлд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднийг гэх хайрыг хэрхэн харуулдаг вэ?

Өмнөх хичээл дээр Адри “Хэрэв хайраар дүүрэн Бурхан үнэхээр байдаг юм бол яагаад хүмүүсийн зовохыг зөвшөөрдөг юм бэ?” гэж асуусан тухай үзсэн. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаас үнэнийг эрэлхийлэх дадлага хийхийн тулд дараах үйл ажиллагаануудаас дор хаяж хоёрыг нь хийж гүйцэтгэх цөөн хэдэн минут гарга. Юу сурч мэдсэнээ судлах тэмдэглэлдээ тэмдэглэ.

  • Эцэг эхчүүд, Сүмийн удирдагчид: Адригийн асуултыг эцэг эх эсвэл Сүмийн удирдагч руу мессежээр илгээн, семинар дээрээ энэ асуултыг авч хэлэлцэж буйгаа тайлбарлаад, үүний тухай тэдний бодлыг мэдэхийг хүсэж байгаагаа хэл.

  • Залбирал: Чимээгүй хувийн залбирлаараа Их Эзэнээс чиглүүлэг, урам зориг, Ариун Сүнснээс энэ асуултын хариуг хүсэн гуй. Дараа нь танд төрсөн бодол санаа, мэдрэмжээ бичиж тэмдэглэ.

  • Судрууд: Адрид тусалж болох судруудыг хайж ол. Жишээлбэл, та Мормоны Номоос бие махбодын боолчлолын зовлонг амссан Алмагийн хүмүүсийн тухай уншиж болно (Мозая 23:21–23; 24:8–15-ыг үзнэ үү).

  • Их Эзэний бошиглогчид: Адрид тусалж болох бошиглолын мэдэгдлийг хайж ол. Жишээлбэл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний (1917–2008) хэлсэн дараах үгийг унш.

Харамсал, зовлон, уй гашууг тэвчиж сурах нь бидний энэ амьдралд суралцах ёстой зүйл юм. Зарим үед сэтгэлийн хатаар даван туулахад хэцүү байдаг эдгээр зүйл нь чухамдаа бидний ойлголтыг өргөжүүлэн тэлж, зан чанарыг төлөвшүүлэн, бусад хүнд хандах бидний өрөвч зөөлөн сэтгэлийг нэмэгдүүлдэг.

Есүс асар их зовсон учраас бидний зовлонг ойлгодог. Тэр бидний гашуудаж буйг ойлгодог. Бид ч мөн адил бусдыг илүү их энэрэн мөн ойлгохын тулд хүнд хэцүү зүйлсийг туулдаг. (Жозеф Б.Вөртлин, “Юу ч тохиолдсон талархалтай бай,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33)

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Эдгээр эх сурвалж Адритай хуваалцахыг хүсэж буй ямар зүйлийг заасан бэ?

  • Хүнд асуултын хариуг хэрхэн эрэлхийлэхэд тань нөлөөлсөн ямар зүйлийг та сурч мэдсэн бэ?

Бодгалийн асуултууд

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар амьдралын хүнд асуулт, хэцүү асуудлуудыг “бодгалийн асуултууд” хэмээн нэрлэсэн байдаг (“Хэрэв та нар Намайг мэдсэн бол,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97-г үзнэ үү). Судлах тэмдэглэлдээ зарим “бодгалийн асуултыг” жагсаан бич. Эдгээр нь таны эсвэл найз нөхөд, гэр бүлийн тань асуухыг хүссэн асуултууд байж болно.

Ойлгоход тань Тэнгэрлэг Эцэгийн тусламж шаардлагатай асуултаа сонго. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахын тулд хэсэг хугацаа зарцуул. Ариун Сүнснээс чиглүүлэг хүсэж, хүлээн авсан ойлголтоо судлах тэмдэглэлдээ бич.

Үүнийг хийхийн тулд ChurchofJesusChrist.org сайт, Gospel Library апп эсвэл Сүмийн сэтгүүлийн Ерөнхий чуулганы дугаар дахь Сүмийн удирдагчдын үгээс асуултынхаа хариултыг хай. Судруудын удирдамж, Сэдэвчилсэн удирдамж, гурамсан судруудаас хариултад тустай судрыг олж болох юм.

Зураг
Эргэн тойрондоо төрөл бүрийн дэвтэр, сэтгүүл, ном, зөөврийн компьютер тавьсан хүү шалан дээр сууж байна.

Сүнслэг асуултын хариултыг эрэлхийлэхэд хугацаа шаардлагатай гэдгийг санаарай. Сүнслэг мэдлэгийг олж авах Их Эзэний замыг дагахад тань Ариун Сүнс танд “шат шатаар … энд бяцхан мөн тэнд бяцханыг” заах болно (2 Нифай 28:30). Суралцсан зүйлсээ гэр бүлийн гишүүд, Сүмийн удирдагчтайгаа хуваалцах боломжийг эрэлхийл.

Хэвлэх