Семинар
1 Нифай 13–14: “Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”


1 Нифай 13–14: “Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 13–14: ‘Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв’” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 13–14

“Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”

ариун ёслол

Нифай өөрийн ард түмний сүйрэл, хожмын урвалтыг харуулсан үзэгдлийг үзсэнийхээ дараа агуу бөгөөд жигшүүрт сүм Библийн сургаалыг завхруулж, Бурханы гэгээнтнүүдийн эсрэг тэмцэнэ гэдгийг харжээ. Сайн мэдээ сэргээгдэж, Аврагчийн сургаал болон гэрээг хүлээн авсан бүх хүнийг адислахыг харсан Нифайн баяр хөөрийг төсөөл. Энэ хичээлийн зорилго нь гэрээнүүдийн ач холбогдлыг ойлгож, гэрээ байгуулж, сахих хүслийг тань нэмэгдүүлэхэд оршино.

Тэмдэглэл: 1 Нифай 13:20–42-ыг дараагийн хичээлээр үзнэ.

Түүхэн дэх Бурханы мутар

Өнөөг хүртэлх сүүлийн 500 жилд тохиосон томоохон үйл явдлын үзэгдэл танд үзэгдлээ гэж төсөөл.

  • Таны үзэгдэлд ямар үйл явдал үзэгдэнэ гэж та бодож байна вэ? Яагаад?

Бошиглогч Нифайд үзүүлсэн үзэгдэл түүний цаг үед тохиосон үйл явдлыг харуулсан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Нифайн үзэгдлийн талаар ийн хэлсэн.

Бошиглогч Нифай зөвхөн үзэгдлээр харсан бол харин бид түүнийг нь эхний эгнээнд суугаад өөрсдийн нүдээр бодитоор гэрчлэх боломжтой. …

Ах, эгч нар аа, та нар бол Нифайн харсан хүмүүсийн дунд байгаа юм шүү. Бодоод үз дээ! (Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” Лиахона, 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108)

1 Нифай 13–14-ийг судалж байхдаа, бидний үе рүү хөтлөх үйл явдлууд дахь Бурханы хүчний гэрчийг болон амьдралд тань биелэгдэх Их Эзэний чухал амлалтуудыг олж мэд.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Судрын хэсгүүдийг уншаад, аль нь доор жагсаасан үйл явдалтай тохирч байгааг ол. Тэмдэглэл: Эдгээр шүлэгт Харийнхан гэсэн нь Иудейн нутгийнх бус буюу тэнд амьдардаггүй хүмүүсийг илэрхийлнэ.

  1. 1 Нифай 13:12–13, 16–19

  1. Нифайчуудын тухай цэдэг (Мормоны Ном) ба бусад судар нь иудейчүүдийн цэдгийн (Библи) үнэнийг тогтоож, тодорхой болоод эрхэм үнэнийг сэргээсэн.

  1. 1 Нифай 13:23–26

  1. Харийнхан амлагдсан газар нутгийг нээн, колоничилсон нь.

  1. 1 Нифай 13:35–36, 39–40

  1. Иудейчүүдийн цэдэг (Библи)-ийг агуу хийгээд жигшүүрт сүм завхруулсан нь.

  1. 1 Нифай 14:7–10

  1. Гайхамшигт ажил (Сайн мэдээний Сэргээлт) урагш ирсэн нь. Харийнхан адислалуудыг хүлээн авах эсвэл татгалзахаа сонгосон нь.

Хариулт 1-б, 2-в, 3-а, 4-г. Суралцагчдаас эдгээр үйл явдлын талаар мэдэх эсэх эсвэл эдгээртээ холбоотой асуулт бий эсэхийг асууж болно.

  • Эдгээр зөгнөлөөс юу нь чухал гэж та бодож байна вэ?

Нифайн үзэгдэлд үзүүлснээр амлагдсан газарт аялсан хүмүүст “Бурханы Сүнс … нөлөөлсөн” (1 Нифай 13:12–13) Нифай түүнчлэн “Бурханы хүч” тэдэнтэй хамт байсныг харсан (1 Нифай 13:16, 18–19-ийг үзнэ үү).

  • Та эдгээр шүлгээс Бурханы талаар юу мэдэж авсан бэ?

  • Түүний тухай энэхүү ойлголт одоо таны амьдралыг хэрхэн адислах вэ?

Амьдралдаа Бурханы хүчинд нэвтрэх

Нифай хожмын өдрүүдийг болон Есүс Христийн Сүмийн Сэргээлт, үүнд тулгарах эсэргүүцлийг үзэгдлээр харсан. Есүс Христийн гэрээгээ сахидаг шавь нарт амлагдсан амлалтыг тэрээр мөн олж харсан.

1 Нифай 14:12–14-ийг уншиж, Есүс Христийн Сүмийн хожмын үеийн гишүүдийн тухай Нифай юу олж мэдсэнийг хайж ол.

  • Есүс Христийн Сүм мөн өнөөгийн гишүүдийнх нь тухай Нифайн өгүүлснээс юу танд онцгой санагдсан бэ? Яагаад?

  • Та 14-р шүлэг-ээс ямар зарчим олж тогтоож болох вэ?

Хэрэв бид гэрээгээ сахиваас зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэх болно гэсэн зарчмыг бид эдгээр шүлгээс сурч болно.

  • Та Бурхантай ямар ямар гэрээ байгуулах вэ эсвэл байгуулсан бэ?

  • Байгуулсан гэрээгээ дагахад туслах ямар ямар арга зам байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн гэдэг нь юу гэсэн үг болохыг ийн заасан.

“Ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв” [1 Нифай 14:14] хэмээх өгүүлбэр нь судар дээрх зүгээр л нэг сайхан санаа эсвэл сайхан хэллэг биш юм. Чухамдаа, эдгээр адислал Их Эзэний тоолж барамгүй олон хожмын үеийн гэгээнтний амьдралд илэрдэг. …

… Их Эзэний гэрээт хүмүүс өнөөдөр үнэхээр ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байгааг би гэрчилж байна. Би мөнх бус хүмүүний хэрээс хэтэрсэн, зөвхөн Бурхан л өгч чадах хэмжээний итгэл, зориг, ойлголт, тууштай байдал, аз жаргалыг харж байсан. (Дэвид А.Бэднар, “Ялгуусан алдар суунд Бурханы хүчээр,” Лиахона, 2021 оны 10-р сар)

  • “Зөв шударга байдлаар зэвсэглэв” гэсэн хэллэг өнөөгийн хүмүүст ямар утгатай байж болох вэ?

  • “Зөвхөн Бурхан ивээж болох адислал”-аас заримтай нь та тулгарч байсан уу?

 

5:36

Standing in Holy Places

A young woman reflects on the blessings of walking the covenant path as she makes her journey to the temple.

 

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь хариул.

  • Таны байгуулсан гэрээ хэр чухал болохыг өдөр тутмын үйлдлүүд тань хэрхэн илэрхийлдэг вэ?

  • Тэнгэрлэг Эцэгтэй байгуулсан гэрээнээс ирэх хүч танд яагаад чухал вэ?

  • Та хэрхэн Тэнгэрлэг Эцэгтэй байгуулсан гэрээгээ хүндэтгэн, адислалуудыг амьдралдаа илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлж болох вэ?