Семинар
1 Нифай 13:20–42: Тодорхой хийгээд эрхэм үнэнүүд


“1 Нифай 13:20–42: Тодорхой хийгээд эрхэм үнэнүүд” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 13:20–42: Тодорхой хийгээд эрхэм үнэнүүд” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 13:20–42

Тодорхой хийгээд эрхэм үнэнүүд

Мормоны Ном

Аврагчийн сайн мэдээний Сэргээлт нь маш олон талаараа адислал юм. Нэг адислал нь Библиэс алдагдсан олон тодорхой хийгээд эрхэм үнэнийг илчилж байгаа явдал юм. Нифай Сэргээлтийн үйл явдлууд тохиохоос өмнө үүнийг харж, цэдгүүд нь Сэргээлтэд чухал үүрэг гүйцэтгэх ёстойг ухаарчээ. Энэ хичээл нь Мормоны Ном болон бусад илчлэгдсэн судрууд Аврагчийн сайн мэдээний энгийн бөгөөд эрхэм үнэнийг сэргээхэд хэрхэн тусалдгийг ойлгоход тань тусална.

Аюулгүйн байдал шалгах

Дугуй бол энгийн, үр ашигтай тээврийн хэрэгсэл юм. Дугуй унах нь тааламжтай, ашигтай туршлага байж чадна. Дугуйг аюулгүй, үр ашигтай ашиглахад зайлшгүй шаардагдах зүйлс нь юу юу вэ? Таны унадаг дугуйн зайлшгүй эд ангийг хэн нэгэн салгаад хаячихсан гэж төсөөлөөд үз.

  • Тэр хүний танд хандах хандлага ямар байж болох вэ?

  • Хэрэв та дутуу эд ангитай унадаг дугуйг унахаар оролдвол юу болох вэ?

  • Унадаг дугуйгаа засуулахын тулд та хэнд хандах вэ?

Үүний адил Сатан Есүс Христийн сайн мэдээний чухал хэсгийг устгаж, өөрчилснөөр Бурханы хүүхдүүдэд хор хөнөөл учруулж, төөрөгдүүлэхийг оролдсон юм. 1 Нифай 13-ыг судалж байхдаа, Сатаны саадыг даван туулахад маань бидэнд туслахаар Аврагч юу хийснийг олж унш.

Энд бүдрэгсэд олон байна

Харийнхны амласан газар луу авчирсан ном зэрэг хожмын өдрүүдийн чухал үйл явдлуудыг Нифай үзэгдэлдээ харсан. 1 Нифай 13:20–25-аас үүнд юу агуулж байсныг унш.

  • Та уншаад, юу олж мэдсэн бэ?

20-р шүлэг-т Нифайн харсан ном нь Ариун Библи болохыг тэмдэглэн бичиж болно. Судлах тэмдэглэл хөтлөх нь тэдгээрийг өөрийн болгоход тусалж, судрын хичээлийн үр дүнг сайжруулна. Жишээлбэл: Судар дээрээ тэмдэглэл хөтөлснөөр дараа нь сүнслэг ойлголтуудыг санахад тань тусалдаг буюу хэрэгцээтэй үед танд болон бусдад адислал болоход тусална.

  • Библийг хэрхэн дүрсэлсэн талаар та юу анзаарсан бэ?

1 Нифай 13:26–29-ийг уншин, Библи “Хурганы төлөөлөгчид”-өөс гарсны дараа түүнд юу тохиолдсоныг олж мэд.

  • Библид юу тохиолдсон бэ?

  • Библиэс тодорхой бөгөөд эрхэм үнэнүүдийг хассан нь хүмүүсийг сүнслэг байдлын хувьд бүдрэхэд хэрхэн хүргэж болох вэ?

  • Эдгээр шүлэг унадаг дугуйн жишээтэй юугаараа төстэй байна вэ?

“Хурганы бэлэг ба хүч””

Нифай тодорхой бөгөөд эрхэм үнэнүүд Библиэс өөрчлөгдөж, хасагдсаныг гэрчилснийхээ дараа Их Эзэн Өөрийн ивээлээр дэлхийг төөрөгдүүлэх буюу харанхуй байлгахыг зөвшөөрөхгүй болохыг мэдсэн (1 Нифай 13:30–34-ийг үзнэ үү). Нифай сайн мэдээ “Хурганы бэлэг ба хүчээр” (1 Нифай 13:35) дамжин бүрэн дүүрэн сэргээгдэхийг харсан.

Аврагч үүнийг хэрхэн хийснийг мэдэхийн тулд 1 Нифай 13:35–39-ийг уншиж, дараах хэллэгийг тэмдэглэн авч, тэдгээрийн утгыг судар дээрээ эсвэл судлах тэмдэглэлдээ тэмдэглэж болно.

Судрын үг, эшлэлүүд

Тайлал

Судрын үг, эшлэлүүд

1 Нифай 13:35 “эдгээр зүйл”

Тайлал

Мормоны Ном

Судрын үг, эшлэлүүд

1 Нифай 13:39 “бусад ном”

Тайлал

Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд, Иосеф Смитийн Библийн орчуулга зэрэг багтана

Судрын үг, эшлэлүүд

1 Нифай 13:39 “Бошиглогчдын мөн Хурганы арван хоёр төлөөлөгчийн цэдгүүд”

Тайлал

Ариун Библи

1 Нифай 13:40–41-ийг уншаад, Сэргээлтийн судрууд бүх хүнд юуг мэдүүлэх тухай тайлбарыг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

Дараах үнэнийг судар дээрээ эсвэл судлах тэмдэглэлдээ бичиж болно: Мормоны Ном болон бусад хожмын үеийн судар нь Есүс Христийг гэрчилж, Түүний үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг тогтоодог тодорхой бөгөөд эрхэм үнэнүүдийг сэргээсэн.

  • Аврагчийн сайн мэдээг ямар учраас тодорхой болоод эрхэм үнэт гэж тодорхойлсон гэж та бодож байна вэ?

  • Тодорхой бөгөөд эрхэм үнэнийг сэргээхэд Их Эзэний үүргийн талаар та юу мэдэж авсан бэ?

  • Хожмын үеийн сударт таны хувьд тодорхой бөгөөд эрхэм үнэт үнэн эсвэл сургаал гэж юу вэ?

  • Энэ үнэн танд Есүс Христэд илүү ойртоход тань хэрхэн тусалсан бэ?

Тодорхой бөгөөд эрхэм үнэнүүдийг сэргээсэн нь

Сэргээгдсэн тодорхой бөгөөд эрхэм үнэнүүдийн зарим жишээг доор харуулав. Та судлахыг хүсэж буй дор хаяж хоёр сэдэв сонго. Эхлээд хаалт доторх Библийн эшлэлийг уншаад, шүлэг эсвэл шүлгүүдэд агуулагдсан бүхэн энэ сэдвээр хэн ч мэддэг зүйл гэж төсөөлж үз. Танд ямар асуулт төрөх вэ? Дараа нь, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд зэрэг судрын эшлэл нэмж унш. Сонгосон сэдвээсээ олж мэдсэн тодорхой бөгөөд эрхэм үнэнүүдээ тэмдэглэ.

дүрс, тэмдэглэх
  1. Сонгосон сэдвээсээ олж мэдсэн тодорхой бөгөөд эрхэм үнэнүүдээ тэмдэглэ. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр эдгээр тодорхой бөгөөд эрхэм үнэт үнэнийг сэргээсэнд яагаад талархаж байгаагаа хариултдаа тусга.

Бурхан Тэргүүтэн (Матай 3:16–17)

Есүс Христийн Цагаатгал (Лук 22:41–44)

Мөнх бус байдлын өмнөх амьдрал (Иеремиа 1:5)

Ариун ёслол (Матай 26:26–28)

Есүс Христийн сайн мэдээ (Марк 1:14–15)

  • 3 Нифай 11:31–35; 27:13–21

  • Итгэлийн Тунхаг 1:4

  • Сонгосон сэдвийнхээ талаар та юу сурч мэдэж авсан бэ?

  • Энэ үнэн танд Есүс Христэд талархан, илүү сайн дагахад тань хэрхэн тусалж чадах вэ?

  • Тэнгэрлэг Эцэг Есүс Христ хоёр нэмэлт судрыг авчирч, тодорхой бөгөөд эрхэм үнэнийг сэргээсэнд та яагаад талархаж байна вэ?