“Суралцахуйгаа үнэлэх нь 1: 1 Нифай 1–15” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Суралцахуйгаа үнэлэх нь 1: 1 Нифай 1–15” Мормоны Номын багшийн гарын авлага
Суралцахуйгаа үнэлэх нь 1
Энэ хичээл танд Мормоны Номыг судлах үедээ тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.
Мормоны Номыг өдөр бүр судал
-
Та өдөр бүр эсвэл орой бүр юу хийдэг вэ?
-
Хэрэв эдгээр үйлдлийг нэг орой эсвэл илүү удаан хугацаанд хийхгүй орхивол юу болох вэ?
-
Ямар учраас бид өдөр тутам судар судлахыг хичээх ёстой вэ?
Мормоны Номыг өдөр бүр хэрхэн судалж байгаагаа тодорхойлохын тулд дараахаас нэгийг сонгоно уу:
-
Би тууштай, утга учиртай судалсаар байна.
-
Би сайн судалж байгаа ч төдийлөн тогтмол судалдаггүй.
-
Би тогтмол судалж байгаа ч тийм ч сайн ойлгодоггүй.
-
Уншиж буй зүйлсээ ойлгоход надад хүнд байгаа бас би бие даан суралцахгүй байгаа.
-
Би судар судлах зорилгоо биелүүлэх юу ч хийгээгүй.
-
Бусад: хариултаа тайлбарлана уу.
Ийм өдөр тутмын зорилгод саад бэрхшээл тулгарах нь энгийн хэрэг юм. Хамгийн чухал нь оролдлого билээ!
-
Мормоны Номыг судлахад тань юу сайжирсан бэ? Та юуг илүү сайн эсвэл өөрөөр хийхийг хүсэж байна вэ?
Мормоны Номын талаарх хувийн бодол, мэдрэмж
Лихайн зүүд
Дараах тохиолдлуудад Лихайн зүүдний өгүүлэл хувь хүмүүст хэрхэн тусалж болохыг бод.
-
Нэгэн залуу Мэргэн ухааны үгийг зөрчихийг сонгон, өөрт нь шахалт үзүүлдэг хэсэг бүлэг хүнтэй цагийг хамт өнгөрөөж байна.
-
Стресстэй амьдрал нь тогтворжсоны дараа л судар судлахдаа илүү нухацтай хандана гэж нэгэн залуу эмэгтэй боджээ.
-
Нэгэн залуу бусдын шашин шүтлэгтэй хүмүүсийг шоолж байхыг сонсоод, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнчлэлээсээ ичиж эхэлжээ.
Та зарлигуудыг сахиж чадна
1 Нифай 3-ын хичээлийн үеэр, та дагахад хэцүү байсан нэг зарлигт илүү дуулгавартай байх зорилго тавьсан байж магадгүй. Зорилгодоо чиглэсэн ахиц дэвшлийн талаар эргэцүүлэн бодож, судлах эсвэл хувийн тэмдэглэл дээрээ санаа бодлоо бич. Бодож бас бичих үедээ дараах асуултуудыг тавьж болно. Үүнд:
-
Энэ зарлигийг дагахад та хэр хичээл зүтгэл гаргаж байна вэ?
-
Та ямар амжилтад хүрч, саад бэрхшээлийг туулсан бэ?
-
Та төлөвлөгөөндөө ямар өөрчлөлт оруулж болох вэ?
-
Та хичээл зүтгэлийнхээ төлөө хэрхэн адислагдсан бэ?
-
Дуулгавартай байх арга замыг Их Эзэн та нарт хэзээ бэлтгэсэн бэ?
Хэрэв та биелүүлэхэд хэцүү байж болох зарлигийн талаар хараахан бодож амжаагүй бол одоо нэгийг бод. Үүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд ямар үйлдэл хийхээ шийд.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагахад хэцүү байх үед Нифайн Их Эзэнд итгэсэн итгэл бидэнд урам зориг өгнө хэмээн заасан.
Мормоны Ном дээр гардаг залуу Нифайн үлгэр жишээ бидэнд хэдийгээр хүнд хэцүү ч гэсэн Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлж, зарлигуудыг нь дуулгавартай сахих хүсэл эрмэлзлэлийг төрүүлдэг. Нифай аюултай нүүр тулгарч, үхэж болох байсан ч дараах итгэлийн тухай үгийг хэлснийг бид зүрх сэтгэлдээ мэдрэх ёстой. “Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” (1 Нифай 3:7). (Хэнри Б.Айринг “Бурханд итгэ, тэгээд явж, ажилла,” , 75)