Семинар
1 Нифай 16–17: Хүнд хэцүү нөхцөл байдалд итгэлээр үйлдэх нь


“1 Нифай 16–17: Хүнд хэцүү нөхцөл байдалд итгэлээр үйлдэх нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 16-17: Хүнд хэцүү нөхцөл байдалд итгэлээр үйлдэх нь,” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 16-17

Хүнд хэцүү нөхцөл байдалд итгэлээр үйлдэх нь

Усан онгоц барьсан нь

Лихай, түүний гэр бүлийнхэн Иерусалимаас явсныхаа дараа болон аглаг буйдад амьдарч байхдаа ямар бэрхшээлтэй тулгарсан талаар бод. Нифайн өөрт нь тохиолдсон саад бэрхшээлд үзүүлсэн хариу үйлдлүүд бидэнд амьдралдаа тулгарсан сорилтод хэрхэн хариу үйлдэл үзүүлэх жишээ болсон юм. Энэ хичээл хэрхэн судруудыг өөрсөдтэйгөө адилтгаж, итгэлээр сорилттой нүүр тулахыг сурахад тань тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Судар дээрх утгыг олох

Хэн нэгэн тантай судруудыг унших цаг зав гаргах хэрэгтэй гэж бодохгүй байгаагаа хуваалцаж байна гэж төсөөлөөд үз. Тэд судруудыг өнөөгийн сорилт, асуудлуудад тийм ч их хэрэгтэй биш гэж бодож байна.

  • Та тэдний асуудалд хэрхэн хариулах вэ?

Судраас судалж байгаагаа мөн амьдралд тань судрын хэрэглээ, үнэ цэнтэй байдлын талаар бодож үз. Судруудыг утга учиртай болгоход хэцүү болгосон зүйлс мөн эдгээр саад бэрхшээлийг даван туулахад тань тусалсан бүх зүйлийг анхаарч үз.

Бошиглогч Нифайн ах нартаа судраас суралцаж, тухайн үедээ ашиглахад нь туслахын тулд заасан үнэ цэнтэй хичээл бидэнд мөн судраас суралцахад тусалж чадна.

1 Нифай 19:23-ыг уншаад, Нифайн юу заасныг олж мэд.

  • Нифайн заасан үнэнийг өөрийн үгээр хэрхэн тайлбарлах вэ?

Судруудыг өөрсөдтэйгөө адилтгах

Энэ шүлгээс таны олж болох нэг үнэн бол бид судруудыг өөрсөдтэйгөө адилтгаж үзсэнээр тэдгээрийг судалж, ашиг тусыг олж чадна гэсэн үнэн юм.

  • Та судруудыг адилтгах тухай юу мэдэх вэ?

  • Судруудыг адилтгасан ямар туршлага танд байдаг вэ?

  • 23-р шүлэгт цэдэглэснээр, Исаиагийн үгийг уншиж, адилтгах Нифайн зорилго юу байсан бэ?

  • Судруудыг адилтгах нь Есүс Христийг илүү бүрэн дүүрэн мэдэж, итгэхэд тань хэрхэн тусалж болох вэ?

Судруудыг адилтгах гэдэг нь тэдгээрийг өөрсдийнхөө амьдралтай харьцуулж үзнэ гэсэн үг юм.

Дараах үйл явц нь судруудыг өөрийн амьдралтай адилтгах хичээл зүтгэлд тань тусалж чадна. Судлах тэмдэглэлдээ дараах алхмуудыг бичиж тэмдэглэ.

  1. Чухал мэдээллийг олж хар.

  2. Амьдралтайгаа харьцуул.

  3. Үнэ цэнтэй сургамж олж ав.

  4. Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойл.

Энэ хичээлээр та Лихайн гэр бүлийнхэнд аглаг буйдад тохиолдсон зарим үйл явдлыг судалж байхдаа судруудыг өөрийн амьдралтай зүйрлэх дадлага хийх боломжтой болно.

Нифай нумаа хугалав

Алхам 1: Чухал мэдээллийг олж хар

1 Нифай 16:17–25, 30–32-ыг судлан, энэ алхмыг хэрэгжүүлж, чухал хэсгүүдийг хай. Эдгээр мэдээлэлд хүмүүс, газар орон, эд зүйлс, үйлдэл эсвэл үйл явдлууд орж болно.  

16:17

Их Эзэн Лихайн аяллыг удирдав | 1 Нифай 16

1 Нифай 16 | Лихайн болон Ишмэилийн гэр бүл Их Эзэнээр итгэлд удирдуулан, аглаг буйдад аяллаа үргэлжлүүлэв.

  • Та ямар ямар чухал мэдээлэл олсон бэ?

Таны анзаарсан дэлгэрэнгүй мэдээлэл дээр Нифай нумаа хугалсан; Лихай, Лемен, Лемүел, Ишмаелын хөвгүүдийн бувтнасан; Нифай шинэ нум хийсэн; мөн Нифай хоол хүнс олж авах талаар заавар авахаар аавдаа буцаж ирсэн гэх зэрэг орно.

Нифай нумаа хугалав
Алхам 2: Амьдралтайгаа харьцуул

Өмнөх алхам дээр тодорхойлсон нарийн ширийн зүйлстэй холбоотой амьдралынхаа зарим талын талаар бод. Дараах асуулт үүнийг хийхэд танд тусална.

  • Миний амьдралын ямар нөхцөл байдал эдгээр шүлэгтэй адил вэ?

Та Нифайн нумаа хугалсныг амьдралдаа тохиолдсон гэнэтийн бэрхшээлтэй харьцуулсан байж болох юм. Та мөн Нифайн болон түүний гэр бүлийн гишүүдийн үг, үйлдлийг хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарсан хүмүүсийн хариу үйлдэлтэй харьцуулсан байж магадгүй.

Алхам 3: Үнэ цэнтэй сургамжийг олж ав

Танд нөлөөлсөн судруудаас юу сурч мэдсэн тухайгаа бод. Та мөн Аврагчийн тухай юу сурч мэдсэнээ бодож болох юм.

  • Нифайн нумаа хугалж, зассан тухай түүхээс таны амьдралдаа хэрэгжүүлж болох ямар сургамж байна вэ?

  • Энэ цэдэг Есүс Христийн талаар танд юу зааж байна вэ?

Энэ түүхээс тодорхойлсон нэг үнэн бол хэрвээ бид өөрсдөө хүч чармайлт гаргаж, Их Эзэний удирдамжийг эрэлхийлбэл Тэр бидэнд бэрхшээлийг даван туулахад туслах болно.

Алхам 4: Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойл
  • Өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн бодох замаар хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойл.

  • Танд энэ үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх ямар арга зам байна вэ?

Энэ үнэнийг хэрэгжүүлэх олон арга замын дотроос та гэнэтийн сорилттой тулгарсан эсвэл амьдралд гацсан мэт санагдах үедээ Нифайн үлгэр жишээг хэрхэн дагаж болох талаар бодож болно. Амандаа бувтнаж эсвэл юу ч хийхгүй байхын оронд та санаачилга гарган, Есүс Христ танд тусална гэдэгт итгэж, итгэлтэй урагшилж чадна.

  • Энэхүү судлах загварыг дагасан тань энэ судрын түүхийн утгыг олоход танд хэрхэн тусалсан бэ?

Нифайд усан онгоц барихыг тушаасан нь

Аглаг буйдад найман жил аялсныхаа эцэст Лихай болон түүний гэр бүлийнхэн далайн эрэг дээрх нутагт ирсэн бөгөөд тэнд жимс жимсгэнэ, зөгийн бал элбэг байсан тул Өгөөмөр хэмээн нэрлэжээ ( 1 Нифай 17:4–6-г үзнэ үү).

1 Нифай 17:5–20, 48–55; 1 Нифай 18:1–4-ийг уншиж, энэ түүхийг амьдралтайгаа адилтгахад туслахын тулд эхэнд үзсэн дөрвөн алхмыг ашигла. Мөн та ChurchofJesusChrist.org дээрх “Их эзэн Нифайд усан онгоц барихыг тушаасан нь” видеог цагийн код 0:00-ээс 12:07 хүртэл үзэж болно. Сүнсэнд таны бодол, суралцахуйг чиглүүлэхийг зөвшөөр. Суралцаж байгаа зүйлээ амьдралынхаа тодорхой нөхцөл байдалтай хэрхэн харьцуулж болох талаар байнга цаг гарган бодож бай. Хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

15:14

Их Эзэн Нифайд усан онгоц барихыг зарлиглав | 1 Нифай 17–18

1 Нифай 17–18 | Нифай ах нарынхаа хавчлагыг үл харгалзан усан онгоц барих Их Эзэний тушаалыг дагав.

шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

    • Та энэ түүхээс ямар чухал дэлгэрэнгүй мэдээлэл мэдэж авсан бэ?

    • Та эдгээр нарийн ширийн зүйл, амьдралынхаа талуудын хооронд ямар харьцуулалт хийсэн бэ?

    • Энэ түүхээс танд амьдралдаа хэрэгжүүлж болох ямар сургамж байна вэ? Та Есүс Христийн талаар юу сурч мэдэж авсан бэ?

    • Энэ үнэнийг та амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?