Семинар
1 Нифай 17–18: “Би Бурхандаа найдсан”


“1 Нифай 17–18: ‘Би Бурхандаа найдсан,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 17–18: Би Бурхандаа найдсан,’” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 17–18

“Би Бурхандаа найдсан”

Залуу эмэгтэй дээрэлхүүлж байв

Бид бүгд амьдралдаа сорилт, зовлон зүдгүүртэй учрах болно. Үүний зарим нь бидний буруу үйлдлийн үр дагавар эсвэл унасан төгс бус ертөнцөд амьдарч байгаатай холбоотой юм. Нифайн амлагдсан нутаг руу аялахдаа мэдэрсэн шиг, бидний эргэн тойронд байгаа хүмүүс сонгох эрхээ буруугаар ашигласнаар зарим сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр бий болдог. Бидний зовлон зүдгүүрийн эх үүсвэрээс үл хамааран Есүс Христ Өөрийг нь хайсан бүхэнд хүч чадал, эдгэрлийг өгдөг. Энэ хичээл танд тулгарч буй асуудлаасаа үл хамааран Их Эзэнд талархах, Түүнийг хайрлах хайрыг мэдрэхэд тусална.

Та ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бэ?

Та хүмүүс ижил нөхцөл байдалд өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг гэдгийг анзаарч байсан уу? Дараах хувилбаруудыг уншиж, тухайн хувилбарт хүмүүс хэрхэн өөр өөр хариу үйлдэл үзүүлж болох талаар бодож үз.

Гильермо хараа нь муу байсан тул нүдний эмчид ханджээ. Эмч түүнд түүнийг жилийн дотор хараагүй болгох ховор өвчин туссан гэж хэлэв.

Лайлагийн ах уурлаж, түүнийг түлхэж, шагайг нь гэмтээжээ. Тэрээр багийнхаа аваргын тэмцээнд тоглох ёстой байсан ч одоо гүйж чадахгүй болов.

  • Эдгээр жишээн дээрх хүмүүс эдгээр хүнд хэцүү нөхцөл байдалдаа өөр ямар арга замаар хариу үйлдэл үзүүлж болох вэ?

  • Хүмүүс өөрт тохиолдсон сорилтод эерэг эсвэл сөрөг байдлаар хариу үйлдэл үзүүлэх зарим шалтгаан нь юу гэж та бодож байна вэ?

Нифайн харах өнцөг

Та Мормоны Номыг судалж байхдаа Нифайн үйлдэл болоод хандлагыг ижил зовлон зүдгүүр амсаж байсан Лемен, Лемүел хоёрынхтой харьцуулж, ялгааг нь анзаарсан байх. Дараах шүлгийг судалж байхдаа эдгээр ялгаанд анхаарлаа хандуул.

Аглаг буйдад аялсан нь:1 Нифай 17:1–3 дээрх Нифайн түүхийг 1 Нифай 17:20–22 дээрх Лемен, Лемүел хоёрын хэлсэнтэй харьцуул.

Усан онгоц барьсан нь:1 Нифай 17:8–9, 15 дээрх Нифайн хариултыг 1 Нифай 17:17–18 дээрх Лемен, Лемүел хоёрын хариу үйлдэлтэй харьцуул.

  • Нифайн үг, үйлдлийг Лемен, Лемүел хоёрынхтой харьцуулах үед танд ямар бодол, сэтгэгдэл төрсөн бэ?

  • Эдгээр хүн бүрийн Бурхантай харилцах харилцааны талаар та юу анзаарсан бэ?

Бид бүгдэд хэцүү нөхцөл байдалд эерэг хариу үйлдэл үзүүлэх үе байдаг ч эерэг хариу үзүүлэхгүй үе ч бас байдаг. Хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарах үедээ та ерөнхийдөө Нифайтай эсвэл Лемен, Лемүел хоёрынхтой адилхан үйлдэл гаргадаг эсэхээ бод. Үргэлжлүүлэн судалж байхдаа бэрхшээл, сорилттой тулгарах үед илүү эерэг байдлаар хариулахад тань туслах сургаалыг хайж ол.

Лихай болон түүний гэр бүлийнхэн амлагдсан нутаг руу хөдөлсөн нь

Нифай мөн түүний ах нарыг усан онгоц барьж дууссаны дараа Их Эзэн Лихайд болон түүний ах дүүст амлагдсан нутаг руу зүглэн явахыг зарлигласан (1 Нифай 18:1–8-ыг үзнэ үү).

1 Нифай 18:9–21-ийг уншаад энэ аяллын үеэр тохиолдсон зарим саад бэрхшээлийг олж мэд. Суралцах явцдаа Нифайн үйлдэл ба хандлагыг Лемен, Лемүел хоёрынхтой үргэлжлүүлэн харьцуул. ChurchofJesusChrist.org дээрх “Лихайн гэр бүл амлагдсан нутаг руу аялсан нь” видеог цагийн код 3:13-аас 11:31 хүртэл үз.

12:54

Лихайн гэр бүл амлагдсан нутаг руу хөдлөв | 1 Нифай 18

1 Нифай 18 | Лихайн гэр бүл Нифай, түүний ах нарын барьсан усан онгоцоор амлагдсан нутаг руу аялав.

шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь судлах тэмдэглэл дээрээ хариулж бич.

  • Энэ түүхийн юу нь таны анхаарлыг татсан бэ?

  • Нифайн 16-р шүлэгт юу цэдэглэснийг анзаар. Хэрэв танд энэ шүлэг дээрх үйлдлийнх нь талаар түүнээс асуулт асуух боломж олдвол та юу асуух байсан бэ?

  • Тэрээр таны асуултад хэрхэн хариулах байсан гэж та бодож байна вэ?

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Нифайн хүндрэл бэрхшээлийг даван туулж чадсан шигээ хариу үйлдэл үзүүлж чадсан нэг шалтгааныг хуваалцжээ.

13:39

“Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд”

Ахлагч Рэнланд Бурхантай, ялангуяа ариун ёслолоор ойртох нь хэрхэн амин хувиа хичээх, авах эрхтэй гэж бодох, үл итгэх байдал нь хайр болон талархалаар солигдоно гэдгийг харуулна.

Лемен, Лемүел хоёр Аврагчаас хол байсан учир бувтналдан, хэл ам хийж, итгэлгүй байв. Тэд амьдрал шударга бус байна гэж бодон, Бурханы ач ивээлээс хүртэх эрхтэй гэж бодож байв. Харин Нифай Бурханд ойр байсан учраас Есүс Христийн амьдрал хамгийн шударга бус байна гэдгийг ойлгож байсан нь гарцаагүй. Аврагч хэдийгээр ямар ч гэм зэмгүй байсан ч хамгийн их зовж шаналах байв.

Бид зүрх сэтгэлийнхээ бодол, хүслээр Есүс Христэд ойртох тусам Түүний гэм зэмгүй зовж шаналсан явдалд илүү их талархан, үзүүлсэн ач ивээл, өршөөлд улам их баярлан, наманчилж, Түүнтэй адил болохыг илүү их хүсдэг. (Дэйл Г.Рэнланд, “Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 24)

  • Ахлагч Рэнландын хэлсэн үгээс та сорилт бэрхшээлийг даван туулахад тань тусалж чадах ямар үнэнийг сурч мэдсэн бэ?

Бид Есүс Христтэй ойр байх үедээ хүнд хэцүү үед ч гэсэн Түүнийг хайрлах, талархах сэтгэлийг мэдэрч чадна гэсэн үнэнийг та тодорхойлсон байж болох юм.

  • Бид Есүс Христтэй илүү ойр байх үедээ яагаад Түүнийг хайрлаж, талархах сэтгэлийг илүү мэдэрдэг гэж та бодож байна вэ?

  • Та Их Эзэнээс холдсоноо хэрхэн таньж мэдэх вэ? Та уг зайг ойртуулахын тулд юу хийж болох вэ?

  • Таныг Есүс Христэд ойртоход юу тусалсан бэ?

Өнөөдөр хичээлийн туршид юу сурч мэдсэнээ цаг гарган тунгаан бод. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хэр ойр байгаагаа үнэл. Та Тэдэнтэй ойрт байхын тулд юу хийж чадах вэ? Энэ нь таны амьдралд ямар өөрчлөлт авчирна гэж та бодож байна вэ? Төрсөн бодол, сүнслэг сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.